М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав
Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 13:00 цагт хуралдаж дөнгөж сая өндөрлөсөн байна. Тус хурлаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг албан тушаалаас нь хөөх, эсвэл өөрөөр нь ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргуулах гэсэн хоёр хувилбар дээр Үндэсний зөвлөлийн гишүүд нилээдгүй санал зөрөлдсөн сурагтай байна.
Ингээд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатараар “Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл”-ийг нь гаргуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Мөн МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхтгох шийдвэр гаргасан байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ирэх даваа гаригт дахин хуралдаж, дээрх хоёр шийдвэрээ баталгаажуулж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг шинээр томилохоор болжээ.
Н.МЯГМАР
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:18
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:18