С.Дуламыг Франц улсын Засгийн газраас шагнажээ
Франц улсын Засгийн газар Монгол улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан шинжлэх ухааны доктор, профессор, яруу найрагч, МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш С.Дуламыг “Эрдмийн алтан дал мод” шинжлэх ухааны дээд одонгоор шагналаа. Түүний Монголы төлөө хийсэн соёл судлалын бүтээл, Монгол Францын соёлын солилцоонд оруулсан хувь нэмрийг үнэлж тус шагналыг гардуулжээ. Эрдмийн алтан дал мод шагнал нь Францын боловсролын дээд шагнал бөгөөд Франц хэлээр “фальм академик”, монголоор махчилж орчуулбал “Эрдмийн дал мод” гэсэн үг юм байна. Энэ шагнал нь дотроо алтан дал мод, мөнгөн дал мод гэсэн зэрэглэлүүдтэй.
С.Дулам нь 1985 оноос Франц хэл иргэншлийн дээд сургуульд багшаар очсоноос хойш Францын эрдэмтэдтэй хамтран ажиллаж улмаар Монголын нүүдлийн соёл иргэншил бэлэгдэл зүй, бөө мөргөл, соёлын өвийн талаар лекц уншин, судалгаагаа үргэлжлүүлж байна.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл