Уул уурхайн салбартай холбоотой бүх мэдээллийг нэг дороос авдаг боллоо

Д.Тулга / Улстөр

uul uurhai

Уул уурхайн салбартай холбоотой бүхий л мэдээллийг хэн ч, хаанаас ч янз бүрийн хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн “Олборлох Үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” цахим мэдээллийн нэгдсэн санг өнөөдөр Уул уурхайн яам дээр танилцууллаа.

Дэлхийн байгалийн баялаг арвин 50 гаруй улсад хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага нь баялгаас бий болсон орлогыг олон нийтэд ил тод болгож, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдуүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэдэг.

Уул Уурхайн Яамны Стратегийн бодлого төлөвлөлтйн газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр "Монгол Улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

uul

Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийн даргаар, орлогч даргаар Уул уурхайн сайд ажилладаг бөгөөд 2006-2015 онд Монгол Улс ОҮИТБС-ын нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж, дэлхийн болон монголын олон нийтийн хүртээл болгоод байна. Энэ хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан.

Энэ их мэдээллийг цаасан байдлаар тайлагнахад материал их зарцуулах, хугацаа алдах, төрөл бүрийн техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол, хүртээмж буурах зэрэг хүндрэлүүд гарч байсан тул ОҮИТБС-ын тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар Интерактив компани 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтад оруулаад байна" хэмээн ярилаа.

Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр ОҮИТБС-ын цахим мэдээллийн нэгдсэн сангаас авах боломжтой аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000