Тусгай үүргийн онгоцоор 90 иргэн ирнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүги...