МЭДЭЭ

Нийт 110085 мэдээ байна
post thumbnail

Neuralink-ийн чипийг суулгуулсан өвчтөн хулганыг бодлоороо удирдаж сурчээ

Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтний биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрбээр компьютерын хулганыг бодол санаагаараа удирдаж сурсан тухай тус стартапыг үндэслэгч Илон Маск мэдэгджээ. “Чамгүй ахиц дэвшил гарсан, өвчтөнд ямар нэг гаж нөлөө илрээгүй, бүрэн эдгэрч байна. Тэрбээр бодлоороо дэлгэц дээр курсорыг хөдөлгөж чадна&rd...

post thumbnail

Улаан тэнгис дэх халдлагаас улс орнуудад учрах хохирол

АНУ ба түүний холбоотнууд Йемений хуситуудад цохилт өгсөөр байгаа боловч тэдний Улаан тэнгист явуулж буй халдлага зогссонгүй. Энэтхэгийн далайгаас Суэцийн сувгаар дамжин Газар Дундын тэнгист нэвтэрдэг далайн тээврийн маш чухал зам бол Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолой юм. Үүгээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцууд руу хуситууд пуужингаар харваж,...

post thumbnail

Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэх эсэхийг ойрын үед шийдэх үү?

Таван жилийн турш Английн шоронд хоригдож байгаа Жулиан Ассанжийн ирээдүйг хэрхэх тухай хэлэлцэх чухал сонсгол мягмар гарагт эхэллээ. Хоёр өдөр болохоор төлөвлөсөн сонсголын үеэр Жулиан Ассанжийг Англиас АНУ-д шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Сонсголын эхний өдөр тэрбээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд биеийн байдал муу байгаа тул шүүх...

post thumbnail

2023 онд Казахстан улсад их хэмжээний метаны хий алдсаныг тогтоожээ

Казахстан улсын баруун өмнөд нутагт өнгөрсөн 2023 оны байдлаар хэдэн мянган тонн метаны хий алдагдсан гэдгийг шинжээчид олж тогтоожээ. Метаны хий нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын үнэмлэхүй хэсгийг бүрдүүлдэг хий юм. Өнгөрсөн оны 6-р сараас хойш метаны хий алдагдсан гэж үзэж байгаа Бузачи Нефть компани хий алдагдаагүй гэж эсэргүүцсэн ч холбог...

post thumbnail

Польшийн фермерүүд Украинаас үр тариа импортлохыг эсэргүүцэж байна

Европ даяар фермерүүдийн жагсаал өргөжсөөр байна. Эсэргүүцлийн жагсаал намжихгүй байгаад нөлөөлж байгаа нэг шалтгаан нь Украинаас орж ирэх хямд үр тарианы импортын асуудал юм. Орос-Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, үүнийхээ хүрээнд Украины үр тариаг маш хямд өртгөөр татах болсон. Тэгвэл Украинтай хиллэ...

post thumbnail

Европт халаалтын үнэ буурчээ

Европын Холбооны улс орнуудын байгалийн хийн үнийн хэлбэлзлийг хянадаг байгууллагын гаргасан мэдээллээр 2024 оны 2-р сард тус холбоонд халаалтын үнэ буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, нэг цагт зарцуулагдаж байгаа байгалийн хийн үнэ 25 еврогоос бага үзүүлэлттэй байгаа нь халаалт дулаан бага ашигладаг зуны улиралтай ижил хэмжээнд хүрсэн гэ...

post thumbnail

“Алтан төлийн эзэн” шагнал гардуулалт хойшилжээ

Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг энэ модон луу жилд 46 дахь жилдээ  шалгаруулан олгоно. Шагналын болзол дүүргэж, шалгарсан малчид төлчдөө шагнаж урамшуулах ажлыг хаврын тэргүүн сарын шинийн тавнаас эхлүүлнэ хэмээн зарласан. Гэвч манай орны дийлэнх нутагт нүүрл...

post thumbnail

Солонгос мэргэжилтнүүд музейн үзмэр сэргээн засах аргыг зааж байна

Чингис хаан Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна. БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд манай улсын орон нутгийн 3, Улаанбаатар хотын найман байгууллагын 28 мэргэжилтэнд...

post thumbnail

Осол гэмтлийн шалтгаант нас баралтын нэгдүгээрт санамсаргүй хордох, хорт бодист өртөх орж байна

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар тойм мэдээллийг Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ээс мэдээллээ. ХЭҮК-оос гэмт хэрэг, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, гэмтэл хүндээ ээлгүй бодлого, төлөвлөлт, стандартын шаардлага хангаагүй зам талбай, барилга байгууламж, орчны бохирдол, байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй...

post thumbnail

БНСУ-д суралцах оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллах боломж бүрдэнэ

Боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг БНСУ-тай эрчимжүүлэхээр тохиролцжээ. Монгол Улсад шаардлагатай байгаа эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, БНСУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, суралцангаа ажиллаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, онол, дадлагыг хослуулж, танхимаар...