МЭДЭЭ

Нийт 110367 мэдээ байна
post thumbnail

ШИНЭ САЙД НАРЫН ШИНЖ ТӨРХ

Үндсэн хуулийг өөрсддөө тохируулан найруулж, янзалж аваад л төрийн сайдын сэнтийд тухалсан эрхэмүүд Засгийн газарт зарим нь шинэ байж болох ч их улс төрд эднийг танихгүй хүн үгүй. Увс аймгаас сонгогдсон Чожилсүрэн, Хүрэлбаатар хоёр л гэхэд уул уурхайтай холбоотой зузаан намтар нь хөвөрдөг. Гэвч тэд дөрөө нийлж аваад л Засгийн газрын амин чухал судс...

post thumbnail

Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргасан захирамжийг өөрчилж, үргэлжлүүлэн хорихоор болжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаяр нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Н” ХХК-д давуу байдал олгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 21 сая ам.долларын хохирол учруулсан гэх үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын байдл...

post thumbnail

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа. Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дар...

post thumbnail

Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа

Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк харилцагчийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж би...

post thumbnail

Н.Намуу: Замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн өндөртэй байна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний...

post thumbnail

ЗГ: Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргахыг даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгж...

post thumbnail

Аврах ажиллагааны 106 удаагийн дуудлага бүртгэгдэж, 84 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар Улсын хэмжээнд аврах ажиллагааны 106 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалсны 65 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Мөн гэмтэж, бэртсэн 5 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, холбогдох ба...

post thumbnail

УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн ерөнхий боловсролын 3-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш, сурагчид, эцэг эхчүүдэд х...

post thumbnail

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын томъёолсон боловсролын салбарт анхаарах асуудлууд,  Үндэсний онцлог, Монгол хүүхдийн сэтгэлгээнд тохирсон бодлого, систем Шинжлэх ухааны салбарын хоцрогдол, шинжлэх ухааны хэрэглээ 21 аймаг, 330 сумын боловсролын хүртээмж чанар Бодлогын залгамж, тогтвортой байда...

post thumbnail

БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 2600-гаад хүүхэд сургуулийн босго алхана

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 44 сургуульд нийтдээ 25407 хүүхэд суралцсан. Үүнээс 2491 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж төгссөн байна. Харин 2022-2023 оны хичээлийн шинэ жилд тус аймгийн 2600 орчим хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэнэ гэсэн мэдээллийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас өглөө.