МЭДЭЭ

Нийт 110367 мэдээ байна
post thumbnail

Говь-Алтай аймгийн Алтай хот хүчтэй шороон шуургатай байна

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Алтай хотод 12:00 цагийн байдлаар агаарын температур 0,5 хэм хүйтэн, салхи секундэд 23 метр хүрч хүчтэй шороон шуургатай байна. Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 мет...

post thumbnail

М.Оюунчимэг: 2011-2014 оны үйл ажиллагаатай холбоотой тайлан байхгүй байна

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Нүүрсний сонсголын гол зорилго бол нүүрсний хулгайг таслан зогсоох. Нүүрсний хулгайгаас болж алга  болж байгаа мөнгө орон нутаг, иргэдийн  амьдрал, улс орны  хөгжилд  эерэг ач холбогдол өгөх ёстой.  Гэвч мөнг...

post thumbnail

МУГТ Ё.Басхүү Токиогийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн Их дуулга болж, 88 орны нийт 506 жүдоч хүч үзэж өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы бөх, олимп, дэлхийн аварга Абе Хифүмид цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “C” хэсгийг тэргүүлж эхний то...

post thumbnail

Мал тооллого эхлэхэд гурав хоног үлдлээ

Монгол Улсын хэмжээнд 2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулна. Манай улс өнгөрсөн оны жилийн эцэст 71 сая гаруй мал тоолуулсан билээ. Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх ү...

post thumbnail

Яармаг дахь Хангарди ордны Б блокийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Зорчигч тээвэр гурав” баазын барилгын угсралт, Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явцын талаар мэдээлэл өгө...

post thumbnail

Ц.Очироо: Гэр хороололын халтиргаа, гулгааг дүүргүүд хариуцдаг

Манай сурвалжлах баг Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээ  үйлчилгээ хэрхэн хийгдэж байгаа талаар тодруулахаар Нийслэлийн хот тохижилтын газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ц. Очироотой уулзаж ярилцлаа. -Нийслэлийн хот тохижилтод одоогийн байдлаар хэдэн хүн ажиллаж байна вэ? -Манай хот...

post thumbnail

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд зам даваа саадгүй байна

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр багавтар үүлтэй, цас ороогүй. Зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Дархан-Сүхбаатар чиглэлийн 270-321 км-т халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс цацах ажил хийгдэж байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.  

post thumbnail

Банкны салбарынхны хамгийн том шагнал “Banker”-ийг ХААН Банк 9 дэх удаагаа хүртлээ

Дэлхийн банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлогч, олон улсад нэр хүндтэй “The Banker” сэтгүүл 2023 оны “Монгол Улсын шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулан өргөмжиллөө. Энэхүү шагналыг ХААН Банк 9 дэх жилдээ хүртэж буй бөгөөд Лондон хотноо өнгөрсөн баасан гарагийн үдэш шагнал гардуулах ёслол болж, ХА...

post thumbnail

НОБГ: Өвөл, зуны байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхиллоо

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 26 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 9 иргэний амь нас, 7 тэрбум 750 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Өвөл зуны байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхилж, ил гал, яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөлтэй байна. Гэр байшин...

post thumbnail

Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж байгуулах бэлтгэл ажлыг хангана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламжуудыг Улсын комисс хүлээн авах ажлыг эрчимжүүлэх, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдий...