Нийтлэл

Нийт 3392 мэдээ байна
post thumbnail

Багануурын батарей хураагууын станц 5 аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлжээ. Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50 мвт хүчин чадалтай, 200 мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн сарын 5-ны өдрөөс төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн....

post thumbnail

Б.Сандуйжав: Махчин шувуу төрийн сүлдэндээ тахих гэж байна гэж олонх нь шүүмжилсэн

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна...

post thumbnail

Латвийн банкны дансанд битүүмжлэгдсэн 540 мянган еврог Монгол Улсад буцаан авчрахаар ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын 2024 оны үйл ажиллагааны тайланд мэдээлснээр, Авлигын гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн тулд гадаад улс дахь авлигын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид үндэслэн хэрэгжүүлж, 2020 оноос хойш нийт 13.9 с...

post thumbnail

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 7, 8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал н...

post thumbnail

Батлан хамгаалах яам 2025 оныг "Эх оронч монгол-Их сэргэлтийн жил" болгон зарлалаа

Батлан хамгаалахын сайдын 2025 оны эхний өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо. Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газруудын удирдлагууд оролцлоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нээж, хэлсэн үгэндээ, Бид энэ 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлаж бай...

post thumbnail

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2025.01.06/ боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөө...

post thumbnail

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний II төв барих газарт ажиллалаа

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгаса...

post thumbnail

Нийслэлийн 20 эмнэлэгт томуугаар өвчилсөн 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногийн мэдээллээр дэгдэлтийн түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв. ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул “Булган, Өвөрхангай, Увс, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын харуулдан тандалтын эмнэлэгт томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод амьсгалын замын вирус...

post thumbnail

Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонн давжээ

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулав. Тус байгууллагын мэдээгээр 2024 нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар болсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт юм. Гол н...

post thumbnail

12 аймагт өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хув...