Гадаад мэдээ

Нийт 7736 мэдээ байна
post thumbnail

Хонконг: Японы далайн бүтээгдэхүүний импортод хязгаар тогтооно

Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхээр хордсон хаягдал усыг наймдугаар сарын 24-өөс Номхон далайд цутгаж эхэлнэ гэж албан ёсоор мэдэгдсэн. Фүкүшимагийн хаягдал усыг Номхон далайд цутгах асуудлыг бүс нутгийн орнууд хүчтэй эсэргүүцдэг. Ялангуяа далай тэнгис дэх загасчлалын аж ахуйд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Тэгвэл Япон улсын...

post thumbnail

АНУ: БНХАУ-ын технологийн 27 компанийг хар жагсаалтаас гаргана

АНУ-ын Худалдааны яамны экспортыг хязгаарлах жагсаалтад орсон БНХАУ-ын технологийн 27 компанийг жагсаалтаас гаргаж байгаагаа мэдэгдсэн. Тус шийдвэрийг БНХАУ-ын худалдааны яам сайшаан хүлээн авсан юм. Уг шийдвэрийг болон хоёр орны худалдааны харилцааны талаар хэлэлцэхээр БНХАУ-ын худалдааны сайд Ван Вэнтао АНУ-ын худалдааны сайд Жина Раймондог Бээжи...

post thumbnail

Умард Солонгос хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байна

Умард Солонгос наймдугаар сарын 24-31-ний хооронд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирсэн талаар Японы Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, хэдэн сарын өмнө бүтэлгүйтсэн оролдлогын дараа хиймэл дагуулыг дахин хөөргөх гэж байгаа бололтой. Пёньян энэ оны тавдугаар сарын 31-нд цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд...

post thumbnail

Дүүжин замд гацсан сурагчдыг аварчээ

Дүүжин замаар явж байгаад гацсан хүүхдүүд ба насанд хүрсэн хоёр хүнийг аврах ажиллагаа Пакистанд амжилттай явагдаж дууслаа. Албаны хүмүүсийн ярьснаар, 10-16 насны 6 хүүхэд, 2 том хүн дүүжин зам ашиглан сургууль руу явж байх үед татлага гэнэт тасарсны улмаас газраас дээш 274 м-ийн өндөрт гацаж өлгөгджээ. Аврагчид ирэх хүртэл 4 цаг орчмын хугаца...

post thumbnail

В.Путин, Т.Эрдоган нар Москвад уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Турк улсын Ерөнхийлөгч Т.Эрдоган нарын уулзалт Орос улсад болно гэж телевизийн NTV суваг эх сурвалжуудын мэдээллийг эш татан уламжиллаа. Ерөнхийлөгч Эрдоганы Орос улсад хийхээр төлөвлөж буй айлчлал нь үр тарианы хэлцлийг сэргээх асуудлаар тохиролцоонд хүрэхэд шийдвэрлэх ач холбогдолтой гэж эх сурвалж хэлснийг тус су...

post thumbnail

“Хилари” хар салхи хойд зүгийг чиглэжээ

 “Хилари” шуурганы нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас Өмнөд Калифорни болон АНУ-ын баруун өмнөд нутагт гудамжууд усанд автаж, цахилгааны шугам эвдэрч сүйджээ. Харин хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд их хэмжээний хохирол учрах вий гэсэн айдас намжиж байна....

post thumbnail

Д.Трамп 200 мянган долларын барьцаа төлнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын шүүгч Трампаар 200 мянган ам.долларын барьцаа төлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 хүн баасан гаргийн үд гэхэд Атланта хотын шүүхэд өөрийн биеэр очих шаардлагатай болж байн...

post thumbnail

Далбаагаар тоноглогдсон ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарлаа

Их Британид зохион бүтээсэн Pyxis Ocean гэдэг нэртэй, асар том далбаанууд бүхий ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарчээ. Уг хөлөг онгоцыг түрээслэдэг далайн тээврийн Cargill компанийн удирдлагын хэлснээр, дэлхийн далайн тээврийн салбар нүүрсхүчлийн хийн хаягдлын 2,1 хувийг ялгаруулж буй энэ үед шинэ технологи нь нүүрстөрөгчийн хаягдлыг багасгахад...

post thumbnail

Ерөнхийлөгч Ж.Байден Хавайд иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Мауи арлыг хамарсан ойн түймрийн дараах байдалтай биечлэн танилцаж, холбогдох албаныхан болон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдтэй уулзахаар даваа гарагт Хавай муж улсад хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг “Kahului” нисэх онгоцны буудалд Хав...

post thumbnail

Ким Жөн Ун засгийн газрын тэргүүнийг хатуу шүүмжлэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Ерөнхий сайд Ким Док Хун болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтныг хатуу шүүмжилжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Далан нурсны улмаас усанд автсан Ончон хошуунд явагдаж буй сэргээн босголтын ажлын явцтай танилцсан Ким Жөн Ун үүрэгт ажилдаа хариу...