Хууль

Нийт 16882 мэдээ байна
post thumbnail

Мансууруулах бодис нуусан дайвар ачааг улсын хилээр нэвтрүүлбэл 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг

Өнөөдөр бол мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр юм. Үүнтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мансууруулах бодис нуусан болон дайвар ачааг улсын хилээр нэвтрүүлэхэд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар сэрэмжлүүлэг гаргажээ.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар Хориглосон мансу...

post thumbnail

ПРОКУРОР: Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн 196.8 сая төгрөгийг буцааж олгоно

2023 онд Нийслэлийн Прокурорын Газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлжээ. Ингэснээр 52...

post thumbnail

Г.Пүрэвдэлгэр: Иргэн Д нь 16-32 насны хоёр эмэгтэйн амь насыг хохироосон болохыг тогтоосон

Энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх дуудлага мэдээлэл ирсэн аж. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг дуудлагын дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газ...

post thumbnail

Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Авлига...

post thumbnail

Олон нийтийн газарт хог хаяж, биеэ зүй бус авч явсан 603 иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

“Цэвэрч иргэн-Цэмцгэр хот” тусгай арга хэмжээг зургаадугаар сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.  Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлгийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” Мөн хуулийн долдугаар бүлэг “Байга...

post thumbnail

Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгөөр хохирчээ

Цагдаагийн байгууллагад энэ долоо хоногт залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэн, шалгагдаж байна. Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Тодруулбал, Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгийн хохирол амссан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөл, явуулын хөдөлгөөн ихтэй, бараа бүтээгдэхүүний эргэлт ө...

post thumbnail

Хүүхэд хүчиндсэн этгээдийн хувийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болно

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан вэб хуудас нээн, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэд, олон нийтэд мэдээллийг ил болгох, хууль эрх зүйн зохицуулалтыг с...

post thumbnail

Ус цацсан жолоочийг E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой

Жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.  Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээ...

post thumbnail

Д.Бат-Эрдэнэ: Санал авах өдөр ажиллаж байгаа хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн Баасан гарагт улс даяар 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амрах хуультай. Энэ өдөр байгууллагын онцлогоос шалтгаалан ажиллаж байгаа бол ажилтандаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм байна. Хэрэв саналаа өгөхөд нь саад учруулсан бол Зөрчлийн хуулийн дагуу тухайн...

post thumbnail

Оргодол этгээдийг СХД-ээс баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Түүнийг баривчлах үед дэ...