Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
- 2019-03-18 04:28:35
-
2019-03-18 04:28:35
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэрэг бол энгийн нэг хүн амины хэрэг биш
-ШҮҮХ ХУРАЛ ДӨРӨВДЭХЬ УДААГАА ХОЙШИЛЖ БАЙНА-
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагт эхэлсэн ч дуудсан гэрчүүд бүрэн ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүн дараагийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.
Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо.
Хуралд хэрэг гарсан үед албан үүрэг гүйцэтгэж байсан ЗТХЯ-ны удирдлагууд болох сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга, хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг шүүхээс дуудуулжээ. Харин хуралд зарим нь оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлээд байгаа бөгөөд сайд болон газрын дарга нар нь ирсэнгүй. Харин тухайн үед Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл гэрчээр оролцсон юм.
Хохирогч талын өмгөөлөгч шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар хүсэлт гаргасан аж. Мөн өнөөдрийн шүүх хурал хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх дахин нэмэлт дөрвөн гэрч дуудуулах хүсэлт гаргасан ч бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна.
-ЭНЭ ХЭРЭГ ЭНГИЙН НЭГ ХҮН АМИНЫ ХЭРЭГ БИШ ЮМ-
Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл:
-Б.Махбалын тал өмгөөлөгч нэмж авсан байна. Өнөөдрийн хуралд гэрчүүд бүрэн ирсэнгүй. Ар гэрийхнийх нь хүсэлтээр тухайн үеийн удирдлагуудыг байлцуулах хэрэгтэй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Үүний дагуу би ирсэн. Энэ хэрэг бол энгийн нэг хүн амины хэрэг биш. Авлига албан тушаалын ноцтой хэрэг. Талийгаач албан тушаалын хэргийн золиос болсон. Энэ шүүх хурлаас их олон зүйл хүсэж хүлээж байна. Тухайн үеийн сайд нь ирэх ёстой ирсэнгүй. Ажил албан тушаалын ард нуугдаад ирээгүй. Шүүх хуралд гэрч нар ирэх хэрэгтэй.
Хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх хурал гуравдахь удаагаа хойшилж байна. Арван гэрч, нэг шинжээч дуудсан. Өнөөдөр анх удаа гурван гэрч ирлээ. Зарим нь ирээгүй. Ирэхгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Үүн дээр шүүх ямар нэгэн арга хэмжээ авах байх. Өнөөдрийн хурлаар дөрвөн хүнийг нэмэлт гэрчээр дуудах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Энэ шүүх бүрэлдэхүүнд их найдаж байгаа. Уг хэрэгт холбогдуулан Б.Махбалаас гадна гурван хүнийг яллагдагчаар татсан байсан. Гэтэл прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн хуралд гэрчээр тухайн үеийн сайд, сайд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, хэрэг гарсан өдөр байсан гэх зарим нэг газрын дарга нарыг дуудуулсан ч ирсэнгүй. Дараагийн хурал ирэх байх гэж найдаж байна.
- 2019-03-18 03:05:29
-
2019-03-18 03:05:29
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагт эхэллээ. Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон билээ. Өнөөдрийн шүүх хуралд ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа талаараа цахим хуудсанд мэдээлэл нийтэлсэн байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон байна.
Даваа гарагт шүүх хурал болно. Би очно.
— Б.Цогтгэрэл (@TsogtgerelB) March 16, 2019
Нээлттэй болох шүүх хуралд бүгд очиж мэдэж байгаа бүхэнээ хэлэе.
Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулцгааядаа. pic.twitter.com/zl1rergUg1Болсон хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд санаатайгаар тус яамны газрын дарга асан Б.Махбалд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарсан. Хэрэг үйлдсэн Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан.
Түүнийг эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар “Хүний амийг санаатайгаар хохироосон гэх зүйл ангид буруутган шүүж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.44.40] 2019-03-18 04:18:10
Талийгаачийн үхэл хийж байсан ажилтай нь холбоотой. Баттулга ерөнхийлөгчийн төмөр замын төсөл дээр аудит хийн шалгаж байсан.
Зочин [202.55.188.33] 2019-03-18 04:13:37
Yalii ni uguuchee ingej muuhai zodoj alj baihdaa yahav dee
Зочин [119.40.103.37] 2019-03-18 03:58:16
Хүн алчаад харилцан зодоон гэж хэрэг хаадаг гэж хэнээс том эрхтэй хулгайч вэ наадах чинь ялыг нь үүрүүлээд нийгмээс тусгаарлах хэрэгтэй наад гөлөгөө.Үхсэн хүн үг хэлэх үү тэнэг чинь санаатай үйлдэл гаргачаад олон юм хуцаад байх юм,Мөнгөтэй нь тэндээл юм байгаа биз луйвар хийж баяжсан хүний мөсгүй сэгүүдтэй юу ярьдаг юм, Шалгалт хийж шударга байсан хүний хохь болдог нийгэм юмуу хаашаа хорвоо бэ???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!