ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэрэг бол энгийн нэг хүн амины хэрэг биш

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-03-18 04:28:35
  • 2019-03-18 04:28:35

    ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэрэг бол энгийн нэг хүн амины хэрэг биш

    photo

    -ШҮҮХ ХУРАЛ ДӨРӨВДЭХЬ УДААГАА ХОЙШИЛЖ БАЙНА-

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагт эхэлсэн ч дуудсан гэрчүүд бүрэн ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүн дараагийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

    Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо.

    Хуралд хэрэг гарсан үед албан үүрэг гүйцэтгэж байсан ЗТХЯ-ны удирдлагууд болох сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга, хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг шүүхээс дуудуулжээ. Харин хуралд зарим нь оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлээд байгаа бөгөөд сайд болон газрын дарга нар нь ирсэнгүй. Харин тухайн үед Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл гэрчээр оролцсон юм.

    Хохирогч талын өмгөөлөгч шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар хүсэлт гаргасан аж. Мөн өнөөдрийн шүүх хурал хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх дахин нэмэлт дөрвөн гэрч дуудуулах хүсэлт гаргасан ч бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна.

    -ЭНЭ ХЭРЭГ ЭНГИЙН НЭГ ХҮН АМИНЫ ХЭРЭГ БИШ ЮМ-

    Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл:

    -Б.Махбалын тал өмгөөлөгч нэмж авсан байна. Өнөөдрийн хуралд гэрчүүд бүрэн ирсэнгүй. Ар гэрийхнийх нь хүсэлтээр тухайн үеийн удирдлагуудыг байлцуулах хэрэгтэй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Үүний дагуу би ирсэн. Энэ хэрэг бол энгийн нэг хүн амины хэрэг биш. Авлига албан тушаалын ноцтой хэрэг. Талийгаач албан тушаалын хэргийн золиос болсон. Энэ шүүх хурлаас их олон зүйл хүсэж хүлээж байна. Тухайн үеийн сайд нь ирэх ёстой ирсэнгүй. Ажил албан тушаалын ард нуугдаад ирээгүй. Шүүх хуралд гэрч нар ирэх хэрэгтэй.

    Хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх: Шүүх хурал гуравдахь удаагаа хойшилж байна. Арван гэрч, нэг шинжээч дуудсан. Өнөөдөр анх удаа гурван гэрч ирлээ. Зарим нь ирээгүй. Ирэхгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Үүн дээр шүүх ямар нэгэн арга хэмжээ авах байх. Өнөөдрийн хурлаар дөрвөн хүнийг нэмэлт гэрчээр дуудах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Энэ шүүх бүрэлдэхүүнд их найдаж байгаа. Уг хэрэгт холбогдуулан Б.Махбалаас гадна гурван хүнийг яллагдагчаар татсан байсан. Гэтэл прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн хуралд гэрчээр тухайн үеийн сайд, сайд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, хэрэг гарсан өдөр байсан гэх зарим нэг газрын дарга нарыг дуудуулсан ч ирсэнгүй. Дараагийн хурал ирэх байх гэж найдаж байна.

  • 2019-03-18 03:05:29
  • 2019-03-18 03:05:29

    Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

    photo

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагт эхэллээ. Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон билээ. Өнөөдрийн шүүх хуралд ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа талаараа цахим хуудсанд мэдээлэл нийтэлсэн байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон байна.

    Даваа гарагт шүүх хурал болно. Би очно.
    Нээлттэй болох шүүх хуралд бүгд очиж мэдэж байгаа бүхэнээ хэлэе.

    Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулцгааядаа. pic.twitter.com/zl1rergUg1

    — Б.Цогтгэрэл (@TsogtgerelB) March 16, 2019

    Болсон хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд санаатайгаар тус яамны газрын дарга асан Б.Махбалд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарсан. Хэрэг үйлдсэн Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан.

    Түүнийг эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар “Хүний амийг санаатайгаар хохироосон гэх зүйл ангид буруутган шүүж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй юм.

Сэтгэгдэл

Зочин [133.66.226.6] 2019-07-12 05:30:44

за дарваан хар л дутаарай. дарваан хар, талийгаач 2 бол 60 тэрбумын 2 шдээ. дарваан хар хэзээ ч төрд ажиллаж үзээгүй, манай тэр яаманд ажилладаг найз 6 жил ажиллахдаа дэд сайдтай харьцахгүйгээр ажиллаж ирсэн. өөрөөр хэлбэл төрийн ажил явахад дэд сайд гэж хүн ооогт хэрэггүй, ямар ч нэмэргүй байдаг гэсэн үг. цоггэрэл чадлаараа чадвараараа сайд болоогүй шдээ. амаа хамхиач зүгээр л согтуу эрчүүдийн зодоонд нэг нт гай болоод үхчихсэн л хэрэг. цоггэрл мэт л шоу болгоод байгаа болохоос

зочин [103.229.122.173] 2019-03-21 03:25:19

Tэмүүжин сайд хэлж байсан да..Центрпонтын хэргээс хойш эрүүгийхэн бүгд л чимээгүй алга болцгоосон байсан..Cураг ажиг тавихнээ ихэнх ни Цүнх бэригч хийж гүйж байгаад яам тамгын газарт олноороо шингэцгээсэн байна лээ- гэж..Mахбал тэдний л нэг.. 90-н хэдэн онд эргүүгийн элеминтүүд хэтэрхий даварч улс төрчидтэй ойртож ирэхэд Hямдорж тэднийг хайр найргүй дарж, зохиомол хэрэгт тулган Ганц худагыг дүүргэж эхлэхэд л эрүүгийхэн худалдаа наймаагаа хумхиж төрийн ажилд л шургацгааж эхэлсэн дээ.. Tэрний уршиг ни одоо ингээд иймэрхүү аллага гарах болсон...хойшид ч гарна..

Эдвард Сүрэн [202.9.44.200] 2019-03-21 00:58:44

Махбал албан тушаалыг нь авахын тулд энэ аллагыг төлөвлөж, бүлэглэж хийсэн. Дээрээ захиалагчтай. Гүйцэтгэгч нь өөрөө. Ял авлаа гэхэд хөнгөн ял авна тэгээд удахгүй өршөөлөөр суллагдана гэж тохиролцоо хийгдсэн. Хэдэн хүн архи уугаад зодолдоод нэгийгээ санамсаргүй алсан мэтээр жүжиглэнэ. Ингээд болж өгвөл тэнсэнгээр гарах тооцоотой байгаа. Гэтэл хохирогчийн тал бүгд маш их гомдолтой, хүнээ алдсан тул хохирсон. Аав нь хүртэл саяхан өнгөрсөн. Махбал өөрөө тэрбумтан, авилгалаар төрөөс хөлсөн нэгэн. Шүүгч нарт олон саяыг амлаж байгаа. Ингэхээр энэ бол жирийн нэг хэрэг биш.

Зочин [122.201.21.78] 2019-03-20 03:11:41

Цаазын ялыг сэргээмээр юм. Хонь муулж чадахгүй хэвтэж хүнийг бол дор нь цааш харуулдаг алуурчид олширлоо

Zochin [64.119.20.69] 2019-03-19 18:38:15

Medeej alban tushaalin asuudal yarigdaj l bsan bh,gehdee ajilin avah geed alchihsan gevel arai hetruuleg boloh bhaa.Darvaan har zoriud poporch mushgij bna.Hunii muud durtai novsh bna harvaas

зочин [103.194.176.117] 2019-03-19 08:49:17

Монгол Аахархал гэж энэ дээ одоогийн хүүхэд залуусын яриа хөөрөө үг ч даахгүй

Зочин [103.50.207.150] 2019-03-19 07:14:59

Архины л гай

Jj [172.58.184.162] 2019-03-19 00:18:45

8 jil .hun nuhaad ain.araichdee

Зочин [73.39.102.84] 2019-03-18 23:21:53

Тохиролцоонд хүрч чадаагүй болохоор хойшлуулах болсон юм байх шиг байна

Зочин [103.229.123.176] 2019-03-18 14:48:44

Амийг амиар нь гэж үг би дээ.Албан тушаалын сэдэлтэйгээр ,энэ яаманд өмнөх сайд нарын нь идэж уусан ,төмөр. Зам нэртэй шороо овоолсон ,гм но-той зүйлүүд шалгадаг ажлаа хийгээд явж байсан хүнийг онц хэрцгтйгээр санаатайгаар бүлэглэн амь нхсыг нь хөнөөсөн учир шууд алах ял өгвөл таарна.

Зочин [66.181.161.18] 2019-03-18 14:28:38

монголд шүүх гэж байхгүй. мөнгөтэй нь ялгүй гарна. прокурор бүр худлаа. яахав хувиараа ял тооцоод дуусах юм. ийм л хогийн нийгэмд байгаагаа ухаарах хэрэгтэй.

Зочин [202.179.26.46] 2019-03-18 13:27:01

Махбал харах царайны алуурчин шинжтэй, хөмхийгөө зуусан нүдэнд хүйтэн гэдэг нь.

Зочин [146.185.155.236] 2019-03-18 14:39:51

huzaaraa chi

П [66.181.188.247] 2019-03-18 12:40:33

Chadvargyi novshnuud toriin alband ochij khakhuuli khulgaigaar 5 tsaastai bolokhooroo khyn tanikhgyi Tom khyn boldogdoo! Genetiin jakhan olzondoo Erdej bgaad l negniigee alj! Ene Negriin doodokh shig tsarsitai avilgachin golog bas yu ve? Naad Yamand chini khulgai khiiseer tomorson Luivarchin Bat uud olon biidee!

Зочин [103.26.194.94] 2019-03-18 11:10:15

Tahariin alba sain baijee...shuuh hurald huniig yg avaad irdeg bsan sh dee

Го [66.181.189.212] 2019-03-18 12:44:05

Сайдын өрөөнөөс эхэлсэн архидалт гсн шүү дээ

аа [150.129.143.26] 2019-03-18 10:58:11

Архи уусан балай согтуу аархуу пиздаа нар нэгнийхээ дээр гарах гэж хоорондоо зодолдоод нэг үхлээ. Одоо тэгээд яах юм. Улстөрийн аллага болгох гээд байгаа юм уу. Жирийн ардууд гудамжинд яг ийм шалтгаанаар согтуу солиорч нэгнийгээ алж байхад жирийн аллага гээд дор нь шалгаад шүүхээр ороод шорондоо явдаг. Эднүүс юугаараа жирийн ардаас илүү байдаг юм.

Зочин [202.126.89.34] 2019-03-19 00:01:42

Harah tsarainii hviten tsaraitai amitan bnaa..

зочин [66.181.177.78] 2019-03-18 10:29:17

Шүүх дуудаад байхад очихгүй гэж байгаа нөхдөд хамгийн их но байна даа.Тун удахгүй та нарыг байранд чинь тавина аа хувь заяа чинь харж байгаарай.

Зочин [66.181.161.14] 2019-03-18 11:32:09

Yl baga bn hvni ami nas shde. ter hvn onoodor ene hvnii orond bsn bol eh oron ard tvmen elgeni sad as nda ilvv zoon vnen zovig olhod tuslah bsn bha novshin ym hvni tsusar garaa ugaachad yunda gaviya baigulsan ym shig bgd bgan mongo zovlon shanlalig shiideh vv

Зочин [64.119.20.149] 2019-03-18 10:05:29

ЭНЭ ДОЛООДУГААР АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ БУЗАР МУУХАЙ ЦОГТГЭРЭЛ ОРООД ИРЭХЭЭР Л СОНИН УТАГГҮЙ БОЛДОГ .

Зочин [76.69.77.106] 2019-03-18 22:02:14

Яг үнэн. Дарваан хар нэрэндээ таарсан. Муу хүн болохоор хэн гэдгээ сошиалаар таниулчихсан болохоор бүгд дургүй ш дээ

Зочин [64.119.22.24] 2019-03-18 16:06:49

бичсэн зүйл нь хэлж бна аа. нуль алдаа

Зочин [64.119.21.81] 2019-03-18 12:56:57

харин тиймээ. хөгшин хүн хүн алаад шоронд ороё гэж бодох уу? архинаас үүдэлтэй золгүй хэрэг ш дээ. хэнд ч тохиолдож болно. ялангуяа хүния мууг үзэх дуртай хүмүүст

Irgen [202.9.42.218] 2019-03-18 09:33:55

Ene D.har geed bga neher TZd tavisan meregjiliin bus taviuluudaa avaad zailahgui yasan uom.Uls turiin tomilgoo TZd heterch bn.Zamiin darga hiisen Ochirhuu n hurtel zevleh geed zaildaggui.Uogoo zevleh ve.Altan ueiin medleg chadvartai darga nar bgaa shu.

Зочин [210.123.124.182] 2019-03-18 08:43:22

Ene estoi Darvaan nerendee taarsan lalar shuu yum uzeegui olon pizda baisan teruuger ee hun duusah yum daa

Хн [112.72.11.105] 2019-03-18 08:36:20

Юунд шунаж яасан гж хүн алав.Агуу их шуналаа татаж дийлсэнгүй юу.хорвоод ганц ирээд буцах хооронд хорвоогийн ёсыг таних ухаан заяасангүй юу.

Зочин [49.0.218.244] 2019-03-18 10:42:31

Neg saihan zaluu bgui bolj, olon huuhed onchruulj, ene hunch ooroo ingej mongonii toloo, suudliin toloo temtseh hereg Yu bnoo,,,

зочин [202.131.230.238] 2019-03-18 08:20:42

шүүхийн хажуугаар шүүх болох хэрэггүй хүмүүсээ. эсбээс шүүхээ татан буулгаад линчийн шүүх байгуул

Зочин [103.229.121.191] 2019-03-18 07:59:20

Энгийн хүн амины хэрэг гэж байдаг юм уу дарга нарын хүн амины хэрэг гэж тусдаа юу хуулинд яаж заасан байдаг юм бол Ер нь зарим хуулинд тэдэн төгрөгөөр торгох эсхүл тэдэн жилээр хорих гэсэн заалт их байдаг үүнийг ашиглаад хуулийн этгээдүүд үзэмжээр буюу хэн их мөнгө талд нь асуудлыг шийдээд байгаа нь анзаарагддаг хуулинд эсвэл.буюу.ба.түүнээс дээш гэх мэтчилэн эзэн биегүй үгийг хэрэглэх хэр оновчтой юм бол

Зочин [202.55.188.33] 2019-03-18 07:52:34

Aluurchind yaliig ni ug

Хоби [203.91.115.244] 2019-03-18 07:16:05

Наад шүүгч нар чинь олон түмний толгойг эргүүлээд байна шүү дээ. Шүүгч өөрийн бодомжоор шийднэ гээд том толгойлоод байна л даа. Уг нь бол улс орон, ард түмний төлөө л том толгойлох ёстой юм. Гэтэл мөнгөтэй хүний өмнө бөхөлзөөд, хуулиа мөрдөхгүй байгаа нь тун харамсалтай.

Zochin [64.119.23.43] 2019-03-18 07:15:31

Hunii amiig hunuuchihuud 8-15 jiliin daraa amid arzaigaad bj bn gejuu shudraga bish bn

Zochin [150.129.143.184] 2019-03-18 06:55:21

jinhene Shuuhiin Nuur tsarai; Ard tumniigee Shuuj Daramtlah bolohoor huchee, bulchingaa, sur huchiig davhar davhar haruulna. Said darga nariig bolohoor uy gene uu? Ireh durgui baina gene uu? Tegenguutaa shudrag shuuh Shuuhiin bie daasan shiidver gargahad nuluulsun ene ter gej hayag zuune. Unen baidal bol erduu l ene.Hulgaich liuvachdiinhaa baritsaand orchihood yu ch hiij chadahgui baigaa ni notlogdoj baina.

Зочин [122.201.22.105] 2019-03-18 06:55:19

Хүн алж хүүхэд өнчирүүлчихээд муу алуурчинг өөрийг ал өөр юу ярих вэ зогсож байгаагийн харахаар уур хүрээд алчихмаар санагдаад байх юм төр минь гүйцэтгэж үз

Зочин [64.119.21.81] 2019-03-18 12:58:01

чи хэрэгтэн болох өдөр ирэх вий

Зочин [122.201.22.105] 2019-03-18 06:52:13

Энэ новшийг багаар нь цааш нь харуулж төрөө цэвэрэл цэвэрлэж чадахгүй шүүгчийг бас цэвэрэл тэгж байж төр цэвэр болно

zochin [202.126.89.49] 2019-03-18 06:44:59

Mahbaliig. Enhbattain hamt baitsaah heregtei. naad 2 chin hamt mungu idej tegd 2 ulaa jampan towund 1 dor avilgal avsan bairanda hamt amidardag tuhain ued n enhbat n hamt arhidaj baisan bas neg setertei darga yum. Mahbal n bas hajuudaa tataj gazariin 1 dargaar n tavij hamt dahij luivar hiihgej baisan

Зочин [139.5.219.78] 2019-03-18 06:20:26

Shuu yahaaraa darga nariig iruulj chddgui ym bee tegvel shuuh bgaad yahiin donald tramp ch shuuh deer ochij bsan sanagdah ym

Зочин [172.56.36.132] 2019-03-18 06:07:24

bi neg yam oilgodongvi... Shvvh dyydahad said ded darga nar oroltsoh durgvi gen vv???!!!

Зочин [202.9.44.40] 2019-03-18 06:17:42

Шүүх дуудахад ирэх үүрэгтэй биш билүү? Энэ дахин дахин хойшлуулдагаа болиочээ.

Зочин [202.179.26.138] 2019-03-18 05:47:54

Булэглэн зодож онц хэрцгийгээр олон цагийн турш тамлаж алсан хэрэг шуу дээ юун жирийн хэрэг

Зочин [66.181.185.233] 2019-03-18 05:43:04

Jeenk agaa bhad alzahgui naizaa. Tes tes

Zochin [202.126.89.85] 2019-03-18 05:36:52

Yamar shaltgaantai shuuh hurlig hoishlulad bga yum be. Hurdan yalin deed hemjee uguud yavuulach

Зочин [202.9.42.163] 2019-03-18 05:22:36

Тэр булган сахалтай сайд ж.батэрдэнэ.бол жинхэн алуурчин шүү дээ захиалчихаад өөрөө фитнис зугаацаж байсан юм биш үү

Хогийн эр. [66.181.186.159] 2019-03-18 05:11:01

Энэ залуу яасан ч хөгийн эр вэ дээ.ЭР ХҮН үү

Руугаа [202.126.89.218] 2019-03-18 05:01:35

Дарваан хар жирийн хүн амины хэрэг биш гээд юу хуцаад байна тэгэхэд жирийн ард иргэд амиа алдсан байхад гайгүй гэсэн үг үү?

Зочин [66.181.161.56] 2019-03-18 04:49:15

Жирийн нэг хэрэг бишээ . Дарамталж байгаад ажил , албан тушаалыг нь булааж авах гэсэн бүлэг хэрэг шүү дээ

Зочин [203.15.208.23] 2019-03-18 04:41:50

HUn alsan unen yum chin shiij yadaad baih yum yu bna.

Зочин [119.40.98.162] 2019-03-18 04:36:46

Шүүх хүсвэл албадан ирүүлж чадна ер нь тэгэх ч ёстой

Зочин [202.179.31.31] 2019-03-18 04:34:34

Болиоч !


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.