Энэ сарын 22-ны өдөр Казак түмний Наурызын баяр болно

М.Амаржаргал / Энтертайнмент

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Тус баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо Монголын залуучуудын холбоотой хамтран өнөөдөр /2019.03.20/ “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт зориулж Казах үндэсний гэрийг тусгайлан барьснаас гадна хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, Казах ардын дуу, доомборын аялгууг сонирхуулжээ.

Казах түмэн жил болгоны гуравдугаар сарын 22-нд уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр гэж бэлгэшээдэг юм. Тиймээс хаврын эхний өдөр, шинийн нэгэн гэж тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай аж. Хавар болж, өдөр уртассанаар мал төллөж, цагаан идээ элбэг дэлбэг болж, шинэ ногоо цухуйж, амьтад ичээнээс гарч өдөр уртассанаар дэлхий дээрх амьд амьтан болгон эрч хүч авдаг гэж үздэг юм байна.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. Юнеско 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.240] 2019-03-21 01:45:35

Казакуудыг Казакстан руу нь хөөж явуул

Зочин [107.167.106.174] 2019-03-20 15:55:24

Хасгууд монгол хэл сурахаа больжээ. Казахстанд очиж амьдрахад монгол хэл хэрэггүй гэж бодоод байх шиг. Гэтэл тэнд Назарбаев нь хүртэл оросоор ярьдаг, хасаг хэл мэддэг ч үгүй.

ard [66.181.189.207] 2019-03-20 12:25:55

kazak tvmendee sain saixaniig xvsie ee. saixan bayrlaarai. es zvitei xudulmurch augaa ard tvmen shvv. Burxani iveeleer xalx mongolchuudtai negen tenger door xamt amidarch bui ard tvmendee bayrin mend dewshvvlie !,

Зочин [66.181.184.151] 2019-03-20 10:29:20

Hasaguudad yahav nauriziin bayariin mend hurgie! Gehdee ta hed davarhgui shu za yu. Gants gemen ih uudgui tsaashaa setgeltei hogiin sanaatai ulsuud. Bi m

Зочин [202.21.116.108] 2019-03-20 09:43:17

saikhan burah yumaa... Tegeed tenge-geer guilgee hiij bn uu.

хай [202.179.31.28] 2019-03-20 09:40:03

тэгж болохгүй нотлох баримттай ярих хэрэгтэй шүү

Зочин [202.179.18.112] 2019-03-20 08:27:17

Баярлаж бололгүй яахав. Гэхдээ бид нэг зүйлийг сайн бодож тунгаах хэрэгтэй. Баян-Өлгий гэж Улс доторх Улс байна шүү. Уг нь Монголын засаг захиргааны нэгжийн нэг байгаа юм. Монгол хэлээр ярихгүй, монгол соёл мэдэхгүй, зарим хасагууд нь монгол төгрөгөөр гүйлгээ хийхгүй гэж хуцна. Энэ төр захиргаанд байгаа нөхдүүд газар дээр очоод нэг үзээсэй. Монголын хамгийн сайхан байгалтай газар байгаа юм.

Зочин [103.229.120.76] 2019-03-21 01:35:56

Одоо арга хэмжээ авах хэрэгтэй төрийн албан ёсны хэл монгол хэл...

202.179.18.112 [203.91.118.180] 2019-03-20 09:34:33

Нотолгоотой юм яарих хэрэгтэй. Монгол төгрөгөөр гүйлгээ хийхгүй байна гэж арай л худлаа байх


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.