Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэлээ
Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал эхэлсэн. Улмаар өчигдөр оройн 21 цагт завсарлаж, өнөөдөр өглөө 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэн хуралдсан билээ. Тэгвэл хурал дөнгөж сая дуусч, тус хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ.
Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150,000,000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, хүү О.Тэмүүжин нарт хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлаар шүүж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [119.40.98.162] 2019-03-22 01:46:06
Төрөөс хулгай хийчэхээд баригдахаараа шүүх шударга бус гэж орилцгоох юмдаа
zochin [112.72.11.103] 2019-03-21 15:47:29
EMY chini ugaasaa MANAN iin hulgai hiideg gazar bolood udaj baigaa. MAN AN hoyr eeljilj uuriin namaasaa saidaar tomiluulj hulgai hiih uureg daalgavar ugdug. Lambaa Udval Hurelbaatar Tsogtsetseg Tsolmon bolon buh ded saiduud ni bugd hulgaich. 60 terbumiig bosgodog gol gazar ni EMY.Tiimdee ch emch suvilagch nariig hun alsan bol hariutslaga huleelgehgui zaaltiig Eruugiin huulind Sarangerel Nymdorj Tsolmon nar oruulsan.
zochin [77.136.15.8] 2019-03-21 12:20:49
oyunbaatriig yallah yum bol manan . 1 ter bum hadgalamjtai shvvhiin hvvhed hvrtel nasaaraa horigdoh uchir .. 50 say shazsan oyunbaatar aztai bn daa.
Зочин [202.9.43.130] 2019-03-21 10:52:54
Хуульч Оюунбаатар гуай хуулиа мэдэж байгаад хийсэн байхаа...
нямцэрэн [66.181.178.79] 2019-03-21 07:45:02
Угаасаа " Тэмээн поло"-г анх санаачлагч нь Оюунбаатар, тэгээд ч уг тэмцээнийг түүний байгуулсан холбоо л зохион байгуулдаг шүү дээ. Мѳнгийг зохион байгуулагч л зарцуулах болохоос хэн ч биш энд огт хамаагүй хүмүүс авч зарцуулахгүй нь ойлгомжтой. Буруутгахын тулд буруутгах гэгч ѳѳрѳѳр хэлбэл ёстой л нѳгѳѳ " хүн нь байвал хэрэг нь олдоно" гэдэг л энэ байхдаа. Шал дэмий юм хийж хүн хохироох юм.
иргэн [202.179.24.105] 2019-03-21 07:16:56
Шүүх энэ Этгээдүүдын Гэмт хэргийг Цайруулах гээд л байн байн Мөрдөн байцаалтын шатанд буцаагаад байгаа ш дээ Иргэд бидэнд ийм л Ойлголт төрж байна ш дээ Хэд ч Буцав даа Шүүхээс
Зочин [202.9.44.240] 2019-03-21 06:27:03
Шүүх ажлаа төгс хийгээч,юу хийж цалин авч б.даг улсууд бэ???Хэргийг хойшлууллаа гээд л хүмүүсийг залхаан зовоох юм.