Халх голын байлдааны ойд зориулсан дурсгалын үзэсгэлэн Эрхүү хотноо нээгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын Эрхүү хотноо “Халхын гол-80” үзэсгэлэн нээджээ. Энэ үзэсгэлэн нь Зөвлөлт болон Монголын цэргүүд Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсан түүхэн ой, түүнчлэн 2004-2014 оны хооронд зохион байгуулагдсан олон улсын залуучуудын экспедицийн түүхд зориулагдсан хэмээн зохион байгуулагчид онцолсон байна.

1939 оны хавраас намрын хооронд болсон Халхын голын байлдаан нь олон улсын улс төрд ихээхэн ач холбогдолтой байсан. Албан ёсны мэдээллээр энэ байлдааны үеэр 10000 Зөвлөлтийн цэрэг амиа алдаж, ор сураггүй болсон бол Монголын талаас 895 цэрэг амь үрэгджээ.

“Өнөөдөр бид Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн дайчдын дусргалыг мөнхжүүлэхэд хувь нэрээ оруулж байна. Тухайн үеийн үйл явдлаас хадгалагдан үлдсэн түүхэн материал тун цөөн. Монгол улс дахь маршал Жуковын дурсгалын музей, Эрхүүгийн “Ветеран” цэргийн ажиллагаанд оролцогчдыг дэмжих олон нийтийн сан, “Ялалтын төлөөх бахархлын дөл” олон улсын залуусын 5 дугаар экспедицийн сайн дурынхантай хамт түүхэн баримт дургалыг сэргээх өргөн цар хүрээтэй ажлуудыг хийсэн. Энэхүү уйгагүй хөдөлмөрийн дүнд энэ үзэсгэлэнгээс тэртээх хүнд өдрүүдийн уур амьсгалыг мэдэрч болохоор гэрэл зураг, үзмэрүүд тавигдсан юм. Энэ үзэсгэлэн Орос-Монголын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ОХУ-ын Төрийн думын гишүүн Сергей Тен мэдэгджээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.50] 2019-03-28 02:59:28

Яиар ичдэггүй хүмүүс вэ? Тэр дайнд.бидний одоо амьдарч байгаа энэ сайхан орныг минь хамгаалахын төлөө хичнээн сайхан залуучууд орос монгол цэргүүд амиа өгсөнийг мэдэх үү? Бид тэдний амиар одоо амьдарч байгаа шүү дээ. Орос улс байгаагүй туслаагүй бол бид японд эзлэгдээд одоо.бол бүр японы тэр олон сая хүнд уусчихсан дэмий донгосох манатхй л байх байсан байхдаа.

Зочин [66.181.182.172] 2019-03-26 13:23:35

Зөвлөлт Японы хооронд хуйвалдаж Манай улсаас нууцлаж байгаа зүйлийг дэлгэх боломж бүрдээгүй юу.

ЗОЧИН [139.5.219.48] 2019-03-26 09:07:00

АРАЙ ӨӨР ЮМ БОДОЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА, ДАЙН БОЛ ДАЙН ШҮҮ ДЭЭ, ТҮҮХ ХАЯА Ч ГЭСЭН УНШМААР ЮМ.

Зочин [103.26.194.87] 2019-03-26 07:28:55

МАНАЙХААР БОЛ МАНА УУЛАА АЛДСАНЫ НАЯН ЖИЛ .


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.