Ховд аймагт өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өнөөдөр орон нутгийн цагаар 14:11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 километрийн зайд магнитуд нь 3,6 тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо гэж Одон орон геофизикийн Ховд салбараас мэдээллээ. Ховд аймгийн төвийн иргэд газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн бөгөөд одоогоор гарсан хохирол бүртгэгдээгүй байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл