Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ
- 2019-03-26 14:36:41
-
2019-03-26 14:36:41
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 81.8 хувь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэлээ.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ингээд чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлөв. Маргааш 09.00 цагаас УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн 11.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, ээлжит бус чуулганыг хаах юм.
- 2019-03-26 14:09:16
-
2019-03-26 14:09:16
АН-ын бүлэг хуулийн төслүүдийг дэмжилгүй, чуулганыг орхин гарлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ.
Тус мэдэгдэлд,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд нь дараах үндэслэлүүдээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэж байна.
1. Дээрх хуулиудад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэдэг заалтаар үндэслэл болгож Шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь дээрх албан тушаалтнууд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, түүний албан тушаалтны хууль бус даалгавар биелүүлэх, эсвэл биелүүлбэл тус байгууллага, албан тушаалтны зөвлөмжөөр ажилгүй болох, хараат бус байдал алдагдах, илтэд нөлөөлөх бүрэн боломжтой болно гэсэн үг. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй.
2. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулахдаа “…Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол” гэх заалт нэмж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах онцгой бүрэн эрхэд халдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг дэмжихгүй болохоо мэдэгдэж байна гэжээ.
Ийнхүү бүлэг хуралдсан шийдвэрээ чуулганы хуралдаанд танилцуулж, УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааныг орхин гарлаа.
- 2019-03-26 11:49:18
-
2019-03-26 11:49:18
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Яг одоо ҮХЦ-ийн гаргасан дүгнэлт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрсөн тухай асуудлыг хэлэлцэж санал асуулга явуулж байна. Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төгсгөлд нь Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөдөр "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Уг захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр нэмсэн юм.
- 2019-03-26 11:40:57
-
2019-03-26 11:40:57
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын өнөөдөр өргөн мэдүүлсэн “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг яаралтай горимоор МАН-ын бүлэг хэлэлцсэн. Гишүүдийн олонхи уг хуулийн төслүүдийн өөрчлөлтүүдийг дэмжсэн тул Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр болсон.
Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Одоо УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
- 2019-03-26 09:34:44
-
2019-03-26 09:34:44
МАН-ЫН БҮЛЭГ: ҮАБЗ-өөс АТГ, шүүхийн дарга, прокурорыг санал болгож, чөлөөлдөг хуулийн төслийг дэмжив
Ерѳнхийлѳгч Х.Баттулга ѳнѳѳдѳр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсантай холбогдуулан МАН-ын бүлэг хуралджээ.
Ѳмнѳ нь уг хуулийн тѳслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна.
Бүлгийн гишүүд уг асуудлаар нэлээд маргалдсан байна.
Зарим гишүүд "Парламентын засаглалтай орон байж, тѳрийн гурван ѳндѳрлѳг нь АТГ-ын дарга, УЕП-оо томилоод сууж байх хэрэг үү. Үндсэн хуулийн зѳрчил үүснэ" гэж шүүмжилсэн байна.
Мѳн "Хуулиа ингэж цэгцэлж байж, хүчрэгдэхгүй байгаа шүүгчдээ цэгцэлж авна. С.Зориг агсныг хѳнѳѳсѳн хэрэг болон "Эрдэнэт" үйлдвэрийн асуудал дээр шүүхээ хүчрэхгүй байна" гэсэн үүднээс хандсан гишүүд ч байсан аж.
Бүлгийн хуралдаанаар уг хуулийн тѳслүүдийн ѳѳрчлѳлтүүдийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэн байна. Ингэснээр хуулийн тѳслүүдийн хэлэлцүүлгүүдийг яаралтай дэгээр байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
- 2019-03-26 07:29:41
-
2019-03-26 07:29:41
ҮАБЗ-ийн шийдвэрээр АТГ, шүүхийн дарга, прокурорыг чөлөөлдөг хуулийн төслийг хэлэлцэнэ
МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарласан байна. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсантай холбогдуулан тус бүлэг хуралдахаар болжээ.
Ерөнхийлөгч АТГ, шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болно гэсэн өөрчлөлтийг дээрх хуулинд оруулах хуулийн төсөл оруулж ирсэн байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг гаргалаа. Захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр нэмсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ.
Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.
Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ.
Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэж дурдсан байна.
Хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл
зочин [43.228.129.73] 2019-03-27 02:22:01
Одоо л нэг бүх үйл явц зөв шийдэгдэх зөв замдаа орж байна гэж мунхаг би бодож байна. Ажлаа хийж чадахгүй бол 2 хоноод ажлааөгч болно шүү дээ.
батхүү [112.72.12.4] 2019-03-26 23:57:13
Энэ чинь зөв бид чинь нэг хууль завхруулдаг хүнийг хэсэг бүлэг хүний хүслээр томилчихоод хуулийн хугацаа 6 жил гээд хараад сууж болохгүй энэ хугацаанд юу болвоо улсын том үйлдвэрийг энэ хүмүүсиын нэг үдшийн хоолны мөнгөөр авчихаад шүүхийг урдаа бариад л сууж байна тэгэхээр одоогийн энэ халж солих асуудал зөв харинч оройтож байна энэ асуудлыг хэлэлцэх үед хэн гэдэг гишүүн юу гэж ярьсаныг үзмээр байх юм энэ чинь хэн гэдгийг хэлээд өгнө хурал хаяад гарч явсан ан ын нөхөд ойлгомжтой онц их хурлын чинь үүдэнд та нарыг эсэргүүцэнэ
Зочин [66.181.184.214] 2019-03-26 16:49:10
Зов зов
Зочин [122.201.31.26] 2019-03-26 15:43:41
HURTS GEGCH NOVSHIIG HURDAN BARIJ AVCHRAAD HORIOCHEE. INTERPOLOOR EREN SURVALJ.MUU GULUG HAASHAA ZUGTSIIN BOL NEG GAZAR NUUGDAJ BGAA.ODOO ENE NOVSHID MONGOLD BH GAZAR N SHORON.UUR HOROGDOJ ZAI IIM MUU HUND BHGUI
Зочин [122.201.31.26] 2019-03-26 15:43:27
HURTS GEGCH NOVSHIIG HURDAN BARIJ AVCHRAAD HORIOCHEE. INTERPOLOOR EREN SURVALJ.MUU GULUG HAASHAA ZUGTSIIN BOL NEG GAZAR NUUGDAJ BGAA.ODOO ENE NOVSHID MONGOLD BH GAZAR N SHORON.UUR HOROGDOJ ZAI IIM MUU HUND BHGUI
Зочин [122.201.31.26] 2019-03-26 15:43:19
HURTS GEGCH NOVSHIIG HURDAN BARIJ AVCHRAAD HORIOCHEE. INTERPOLOOR EREN SURVALJ.MUU GULUG HAASHAA ZUGTSIIN BOL NEG GAZAR NUUGDAJ BGAA.ODOO ENE NOVSHID MONGOLD BH GAZAR N SHORON.UUR HOROGDOJ ZAI IIM MUU HUND BHGUI
HURTSIIG BARI [122.201.31.26] 2019-03-26 15:43:00
HURTS GEGCH NOVSHIIG HURDAN BARIJ AVCHRAAD HORIOCHEE. INTERPOLOOR EREN SURVALJ.MUU GULUG HAASHAA ZUGTSIIN BOL NEG GAZAR NUUGDAJ BGAA.ODOO ENE NOVSHID MONGOLD BH GAZAR N SHORON.UUR HOROGDOJ ZAI IIM MUU HUND BHGUI
Эсрэг санал өгсөн 10 этгээдийн [202.9.42.25] 2019-03-26 14:47:57
НЭРСИЙГ ИЛ БОЛГО