Өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг цагдаагийн алба хаагч аварчээ

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-03-27 06:22:56
  • 2019-03-27 06:22:56

    Г.Баттулга: Нас барсан жирэмсэн эмэгтэй ураг орчмын шингэн эрт гарсан оноштойгоор хэвтсэн

    photo

    Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн өмнөх тасагт хэвтэн эмчлүүлж байсан 17 настай А нь зургаан давхраас унаж нас барсан хэргийн талаар мэдээлэл өглөө.

    -ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга

    -Урд шөнө Ё.А овогтой А 17 настай жирэмсэн эмэгтэй манай эмнэлэгт ирж хэвтсэн. Гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн жирэмсэн эмэгтэй 39 долоо хоногтой ураг орчмын шингэн эрт гарсан гэсэн оноштойгоор төрөхийн өмнөх тасагт хэвтсэн эмчлүүлж хянагдаж байсан эмэгтэй цонхоор үсэрсэн ийм золгүй явдал болсон.

    Тухайн үед ард иргэдээс тусламж үзүүлж, доор тосч авч, унах хүчийг буулгаж харьцангуй гэмтэл, эрсдэл багатай аварсан. Тусламж үйлчилгээ болон шинжилгээг бүрдүүлээд ГССҮТ-ийн эмчийг дуудаж үзүүлсэн. Гэсэн хэдий ч төрөх өрөөнд буцаж тээвэрлэж төрүүлэхэд гурван кг 50 см хүүхэд амьгүй төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн байсан. Гэсэн хэдий ч зургаан давхраас унасан дээрээс нь доргилт авсан учраас хүнд гэмтэж ГССҮТ-рүү хүргэгдсэн.

    Энэ жирэмсэн эмэгтэйн байдлыг тодруулж үзэхэд, Нас барсан эмэгтэй жирэмсний хяналтанд бүрэн орж байсан. Онц анхаарал татах зүйл байгаагүй дүр зураг харагдаж байна. Тухайн нас барсан эмэгтэй төрөгч эхтэй нэг өрөөнд байсан хамт байсан. Хамт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй ургын бичлэг хийлгэх гээд өөр өрөө рүү явсан хойгуур өөрөө цонхоо онгойлгоод үсэрсэн харамсалтай явдалд болсон. 17 настай А-ын ар гэрийнхэн нь гэр лүүгээ явсан хойгуур ийм золгүй явдал болсон юм гэсэн тайлбар мэдээлэл өгөв.

  • 2019-03-27 04:27:06
  • 2019-03-27 04:27:06

    Жирэмсэн эмэгтэйн төрөх явц эхэлсэн ч өндрөөс үсэрч, хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэв

    photo

    ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас жирэмсэн эмэгтэй унасан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх эмэгтэйг унах үед цагдаагийн алба хаагч тосон авч төрөх тасаг руу яаралтай хүргэсэн. Гэвч жирэмсэн эмэгтэйн ураг амьгүй төрсөн бөгөөд ГССҮТ-д очиж яаралтай эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй нас барсан байна.

    Энэ талаар бид ЭХЭМҮТ-өөс тодруулахад, Амиа хорлохыг завдаж 17 настай А гэх жирэмсэн эмэгтэй өндрөөс буюу зургаан давхраас үсэрсэн. Ямар учир шалтгаанаар амиа хорлохыг завдсаныг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх.

    Тухайн жирэмсэн эмэгтэй манайд төрөлтийн өвдөлт өгч ирсэн. Улмаар төрөхийн өмнөх тасаг руу шилжшүүлж төрөх явц эхэлсэн байхад зургаан давхраас үсэрсэн. Түүнийг цагдаа тосон авч, төрөх тасаг руу авчирсан. Манай эмч нарын зүгээс яаралтай төрүүлсэн ч ураг амьгүй гарсан. Үүний дараа ГССҮТ-д шилжүүлсэн. Өнөө өглөө Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг ирж үйл явц, холбогдох материалтай танилцсан гэв.

    ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Хишигсүрэнгээс тодруулахад, Зургаан давхраас унасан 17 настай эмэгтэй өчигдөр оройн 10 цагийн үед ирээд өнөө өглөө нас барсан. Зургаан давхраас унасан учраас хавсарсан хүнд гэмтэл ихтэй байсан. Шаардлагатай эмчилгээ хийсэн ч нас барсан. Нарийн мэдээлэл шүүх эмнэлгийн дүгнэлт гарсаны дараа тодорхой болно гэв.

  • 2019-03-27 02:49:01
  • 2019-03-27 02:49:01

    ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэй нас баржээ

    photo

    Эх хүүдийн эрүүл мэндийн төвийн зургаан давхрын Төрөхийн өмнөх өрөөнд байсан 17 настай эмэгтэй цонхоор үсэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Уг жирэмсэн эмэгтэйг цагдаагийн алба хаагч тосон авч, амийг нь аварсан ч өнөө өглөө нас барсан байна.

    Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн захирал Б.Баттулга хэлэхдээ: Эхийг манай эмнэлэгт төрүүлсэн ч ураг амьгүй төрсөн. Төрөхтэй холбоотой мэргэжлийн тусламж үзүүлсний дараа гэмтлийн эмгэг давамгай байсан тул ГССҮТ рүү хүргүүлсэн.

    ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал н.Хишигсүрэн: Гуравдугаар сарын 26-ны 22.30 цагт 17 настай А гэгч эмэгтэй өндрөөс унасан. Жирэмсэн эхийг төрүүлэх тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлээд, манай эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10 цагт авчирч, эмчилгээ эхлүүлсэн. Гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул өнөө өглөө 07.05 цагт нас барсан гэсэн байна.

  • 2019-03-27 01:55:17
  • 2019-03-27 01:55:17

    Өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг цагдаагийн алба хаагч аварчээ

    photo

    Энэ сарын 26-ны шөнө Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зургаан давхраас унаж буй 17 настай жирэмсэн эмэгтэйн амийг цагдаагийн алба хаагч аварсан үйл явдал болов. Тодруулбал, тухайн өдрийн 22:50 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байж байсан аж.

    Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Ороорой” хэмээн хэлж байсан боловч цонхоор унахад нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гаргаж, машиндаа байсан дээлээр жирэмсэн эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж өгчээ.

    image

    Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатартай хэвлэлд яриа өгөхдөө: Би Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд явж байсан. Гэтэл эмнэлгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гаргаад суучихсан байсан. Хүмүүс бүсгүйг “Өрөөндөө ор” гэсэн боловч дээрээс унасан. Би машиндаа байсан дээлээр жирэмсэн эмэгтэйг тосч авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Эрдэнэт хүний амь аварсандаа баяртай байна гэжээ.

    Эмнэлгийн өрөөний цонхоор унасан жирэмсэн эмэгтэй 17 настай бөгөөд хүүхэд нь эндсэн гэсэн харамсалтай мэдээг албаныхан дуулгав.

Сэтгэгдэл

Зочин [182.160.36.121] 2019-03-27 07:11:06

Манай эмээ 16 тайдааа эгчийг гаргасан .90 дөхөж нас барсан элэгээр . Сэтгэцийн өвчин гэж хэцүү юмдаа.

Зочин [202.179.27.237] 2019-03-27 03:13:47

gogo.mn дээр энэ охиныг өнгөрсөн л гэж бичсэн байна даа,тэндээс нь гэмтэл авч яваад өнгөрчихөж дээ,ум маани бад ми хум

Зочин [66.181.161.63] 2019-03-27 03:08:49

Өөрөөө эрсдэх аюултай нөхцөлд ажиллаж хүний амь нас аварлаа. Сайн байна.

Зочин [202.179.26.69] 2019-03-27 03:14:52

Төрөх эмнэлэгүүд цонхнуудаа түгжих хэрэгтэй юм байна.

Зочин [202.179.26.69] 2019-03-27 03:13:17

Нас барсан гэж байна.

Үүргээ биелүүлсэнд талархаж байна. [202.131.228.118] 2019-03-27 03:07:28

Цагдаа үүргээ сайн, маш сайн биелүүлжээ. Баяр хүргэе! Удирдлагаас нь түүнийг зохих ёсоор урамшуулах байлгүйдээ. Дахин баяр хүргэе.

Зочин [64.119.25.29] 2019-03-27 03:05:26

сэтгэл зүй хичнээн хүнд хямралтай болоод тэгж байхав дээ чааваас 17 хон настай хүүхэд байна шүү дээ монголчууд цөөхүүлээ байж зовсон нэгнийгээ доромжилж дооглож суух юм муухай хүмүүс болжээ

Зочин [202.179.26.71] 2019-03-27 02:47:25

18 р зуунд эмэгтэйчууд ингэж ур хондодт хийдэг байсан

Зочин [64.119.25.29] 2019-03-27 03:03:09

муу хувалз чи хэнч биш яаж ч үхэхээ ч мэдэхгүй шүү

Зочин [202.179.26.71] 2019-03-27 02:46:34

Хэхэ согтуу

Зочин [66.181.178.213] 2019-03-27 02:41:44

анх удаа төрж байгаа гэнэээ

Зочин [202.9.43.1] 2019-03-27 02:40:23

Сэтгэцийн өвчтэй юм биш үү

Зочин [66.181.178.213] 2019-03-27 02:40:16

ХААЛГААРАА ГАРАХГҮЙ ДЭЭ

ЗОЧИН [66.181.177.250] 2019-03-27 02:36:44

Цаана чинь жирийн цагдаа амь биеэ үл хайрлан, хүний амь аварч байхад саарал ордон дотор татварын мөнгийг үрэн таран хийгчид, сандал ширээ булаацалдсаар он саруудыг үдэж байна.

УНШИГЧ [66.181.177.250] 2019-03-27 02:33:52

Ёстой мундаг цагдаа байна. Сайтар урамшуулж шагнах хэрэгтэй

Зочин [202.179.10.22] 2019-03-27 02:08:00

ок мундаг

Зочин [124.158.74.120] 2019-03-27 01:59:50

сайн байна 2 хүний амь аварчээ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.