БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо

Т.Хулан / Улстөр

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ҮБХИС, "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" ТББ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл хамтран БНМАУ-ын баатар Ц.Олзвойн бунханы дурсгалын хөшөөг шинэчилсэн байна. Гэрэлт хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцсон юм.

image

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ "Эх орныхоо өмнө мөнхөд дурсагдах баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг зоригт олон эрчүүд бий. Тэдний нэг БНМАУ-ын баатар Ц.Олзвой бөгөөд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын байлдаанд гарамгай гавьяа байгуулсан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн сурталчилахад та бидний үүрэг асар их бий. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрсэдсэн амь, үрэгдсэн амьдрал бүрийг Монголын ард түмэн, Монголын төр хэзээ ч мартах учиргүй билээ: Эрэлхэг зоригт баатруудын бидэнд өвлүүлсэн үлдээсэн газар шороо,тусгаар тогтнол хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм зүйл юм" хэмээн онцолсон юм.


Сэтгэгдэл

зочин [43.242.243.25] 2022-06-26 03:17:51

хөшөөг шинэчилэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Ховд аймгийн Ардчилалын Алтан хараацай АХАЗ ийн дарга Д. Хархүү болон ажил хэрэгч бүтээлч эх нутгаа гэсэн сэтгэлтэй "Тусгаар Тогтнолын үнэ цэнэ ТББийн гүйцэтгэх захирал Э. Ариунаа нарт талархал илэрхийлэх хэрэгтэй. Маш их ажил хөрөнгө мөнгө цаг заваа үрж байж шинэчилж зассан шүү. Гэтэл энэ 2 хүний нэр ч байхгүй нь харамсалтай

зочин [66.181.178.50] 2019-04-16 02:52:40

Жинхэнэ баатаруудын гэрэлт хөшөөг шинэчилж, залуу үеийнхэнд тэдний түүхийг ой тойнд нь ортол сурталчилан таниулах хэрэгтэй санагдана.

санаа [122.201.23.84] 2019-04-16 02:06:34

Ямар жижиг хөшөө вэ

manai ubuu ter dainaas ergej ireegvi tednii tuluu yu hiihiin agilhan eh oronoo hamgaalj ybaad ami u [66.181.161.117] 2019-04-16 10:59:49

manai ubuu ter dain d ybaad ergej ireegvi tednii tuluu yu hiihiin adilhan eh oronoo hamgaalj ybaad ami ersdesen

zochin [202.179.31.19] 2019-04-16 01:43:29

Generaluudiin gedes tavisan guzee shig haragdaj bna. Tsergiin normoo bieluulj chadah uu.

монгол [202.21.117.210] 2019-04-16 01:24:35

болж байнаа энэ жил халх голын ойг тохиолдуулан бүх баатруудынхаа хөшөөг шинэчлэх хэрэгтэй засгийн газраас зохион байгуулж нутгийн зөвлөл,ТББ, арми,хил хамгаалах байгууллага гээд бүгдийн нэгтгэж ажиллах хэрэгтэй

Hm [103.104.183.238] 2019-04-15 16:43:04

Халх голын дайн 1939 онд болсон шиг санагдах юм. Би буруу бодоод бна уу?

Зочин [66.181.160.1] 2019-04-16 00:33:41

Tegseen,tegeed yasan be

Зочин [66.181.161.14] 2019-04-15 15:12:59

MAN ygsniltai bvxend xandax n baatarlag uvug deedcvvdiin xalyyn ami bvleen tsycaaraa xamgaalj vldeecen gazar nytagiig xariinxantai xyatadaac xamgaalax vvniig Mongol xvn bvr egnegt canaj baigtyn ardiin nam zacagt garxaar xyjaa nar oodordog tvvxen gaviya baatryydaa dyrcaxaac gadna unuugiin nuxtsul baidlaa vneneer n medex ectoi jisnee Nyamdorj gegcn xyatadiin agentlag xyatadiin daalgavraar ylciin xiliin snygamiig dotogsn tatyylax talaar byambatsogt metiin nuxdvvd xamtardag yum bailaa ylciin xil maani bvren bvten baigaacaa ardiin nam ter tycmaa nyamdorjiig daxin bvv turd garga ycnir n tagnyyl myy bvxnii tod jisnee MAN kil em all

Sss [203.91.115.52] 2019-04-15 13:46:55

Burhan iveeg ! Bid bugd sugduj murguh yostoi ta bidend ene gazar nutagiig buren buten uldeegeed odson aaviin huug bid martah erhgui ! Halh goliin 80 jiliig surleg buguud uhaaral uldeeheer hiih yostoi shuu ! Jenkoo

удахгүй [202.9.43.73] 2019-04-15 11:52:18

мийёогийн хууль зүйн сайд яргалал үйлддэг эрүүдэн шүүдэг бузар авилгалч гэсгээлээ хүртнээ

Залуу хүн байждээ. Үлгэр дууриалал болж байна. [202.131.228.118] 2019-04-15 10:20:26

Олзвой баатар 1914-1941 онд амьдарч байсан гэж харагдаж байна. Тэгэхлээр 27 настайдаа баатарлагаар нас баржээ. 27 нас гэдэг их залуу, амьдрах ид насандаа улсынхаа төлөө амиа өгсөн байна. Ийм хүнийг бүгд хүндэлж шүтэж байх ёстой. Гавъяат үйлс мөрдөх зөв чигийг бидэнд зааж үлгэрлэнэ.

ждүчин [202.9.43.73] 2019-04-15 09:25:07

бямбацогт "Цант Алтай"-даа авч өгсөн 1 тэрбумын зээлээ төл , хариуцлагаа хүлээж их хурлаас зайл

Монгол [43.228.129.4] 2019-04-15 09:13:17

Гэрэлт хөшөө гэдэг нь тухай хүнийг амьд байхад нь босгосон хөшөөг хэлнэ.

Никита [194.228.76.162] 2019-04-15 14:54:13

Гэрэлт хөшөө гэж хүний дүр зураг байхгүй, бичигийн гэрчит гөшөөг нэрлэдэг юм даа. Билгэ ханы, Тонюкүкийн гэрэлт гөшөө, Мөнх хааны гэрэлт гөшөө гээл бнадаа, дарга аа.

Баатрууддаа ёслоё [202.126.89.85] 2019-04-15 09:12:05

Бидхий аз жаргалант амьдралын төлөө амь биeэ өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслоё


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.