Маргаашнаас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Цаг уур орчны шинжилгээний газраа ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи дөрөвдүгээр сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Маргааш буюу дөрөвдүгээр 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.97] 2019-04-21 22:54:57

Бороо ороосой

Зочин [202.72.240.5] 2019-04-21 12:52:14

Хаана юм тэр газарт нь бороо оруулаад өгчих миний амар...

Зочин [202.126.89.236] 2019-04-21 12:54:27

Цэлмүүнээ хүрэл медалын эзэн боллоо гэнээ м Х аа

Зочин [202.126.89.236] 2019-04-21 12:51:51

Хань минь....баярлалаа....овоо шдээ ингээд Х аа хүлээж байдаг....

Зочин [202.72.240.5] 2019-04-21 12:47:46

Хань нь хүлээж байлаа...

Зочин [202.126.89.236] 2019-04-21 12:50:49

Баярлалаа миний ханиа....

Зочин [202.126.89.236] 2019-04-21 12:23:11

Миний ханиа....

Зочин [202.126.89.236] 2019-04-21 12:22:43

Миний ханиа....

Зочин [103.26.193.95] 2019-04-21 11:07:29

бороо оруулчих чадөлтай хүн байна уу.бусад үёд гайхуулаад байдаг яасан бэ

Зочин [150.129.140.170] 2019-04-21 09:17:27

Бороо цас л хэрэгтэй байна даа. Жил бүрийн өдийд асар их хуурайшилттай байдгийг хүн болгон л мэдэж байгаа. Одоо л үүлэнд зориудаар нөлөөлөх хэрэгтэй байна даа. Eр нь хаврын улирал эхэлмэгц хур тундас ахиухан оруулах арга хэмжээгээ авч баймаар юм. Тэгэхгүй бол эх орон чинь САНААТАЙ санамсаргүй галд өртөөд байна. Eр нь эх нутгаараа сор залахаа больёо. Гал тавьсан этгээдүүдийг заавал олж хариуцлага тооцож байя.

Зочин [112.72.11.114] 2019-04-21 09:13:46

Зочин [202.72.240.5] 2019-04-21 08:49:56

Бороо...хань нь баярлалаа...


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.