Т.Батболд: Ховд аймгийн тариаланчид алимны хоёр, чавганы долоон сортыг тариалж байна

Д.Тулга / Энтертайнмент

-ХОВДЫН АЛИМ УЛААНБААТАР ХОТОД ЗАРАГДАХ БОЛОМЖГҮЙ-

Манай улс жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн жимс жимсгэнэ импортолдог байна. Ховд аймгийн Булган суманд одоогийн байдлаар нэг аж ахуй нэгж хоёр айл өрх сумынхаа иргэдийг жимс жимсгэнээр хангах зориолт тавин ажиллаж байгаа аж. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас алимны мод, чавга тариалах боломжтой гэлээ. Бид энэ талаар Ховд аймгийн сумын Булган суманд алим, чавга тариалагч Т.Батболдтой ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу.Та өөрийгөө манай Medee.mn сайтын уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна. Намайг Төмөрбаатарын Батболд гэдэг. Ховд аймгийн Булган суманд амьдардаг.

-Ховд аймагт газар тариалан хөдөө аж ахуйн салбар их хөгжсөн гэж ойлгодог. Ховд аймаг нь шар төмс алим, тарвасаараа алдартай. Таны хувьд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна уу?

-Миний хувьд Ховд аймгийн Булган сумын уугуул иргэн. Хөдөө аж ахуйн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Манай гэр бүл алим, чавганы үржүүлэг хийж тариалдаг.

-Нийт хэдэн га газарт алим, чавга тариалдаг вэ. Мөн хичнээн хэмжээний алим чавга хурааж авдаг вэ?

-Манайх нийт 2.5 га талбайд тариалж байна. Үржүүлгийн хувьд 2500 орчим суулгац гаргаж байна. Намар ургац хураалтаар алим хоёр тонныг хураан авдаг. Чавганы хувьд ургалт сайн. Жилдээ нэг удаа хураалт хийдэг. Бид Ховд аймгийнхаа болон сумынхаа 20 хоногийн хэрэгцээг хангах боломжтой байдаг. Мөн алимны хувьд нэг кг нь 8000 төгрөг, чавга 4000 төгрөгөөр борлуулдаг.

-Аймаг сумынхаа иргэдийг алим, чавгаар хангах нөхцөлд боломж бүрдсэн үү?

-2017 онд манай суманд нэг төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Үүний хүрээнд эхний ээлжид шат дараатай 60 айл өрхийг алим, чавга тариулах болон суулгац өгч байсан. Мөн өнгөрсөн онд уг ажлыг дахин хийж айл өрхийг алим, чавга тариалах ажлыг зохион байгуулсан. Булган сумын хувьд 11 мянга гаруй хүн амтай нийт иргэдийнхээ жимс жимсгэнийн хангахад ихээхэн дөхөж байна. Бид сумынхаа зах зээлд гаргаж байна. Харин нийслэл хотод зарагдаж буй Ховдын алим худлаа байх нь илбэг. Бидний тарьсан алим нийслэлд зарагдах боломжгүй.

-Яагаад нийслэлд зарагдах боломжгүй гэж.

-Учир нь алимыг найман сарын 1-ээс 25-ны хооронд бүрэн хурааж дуусдаг. Байгалийн цэвэр алимны хадгалах хугацаа бага буюу 14 хоног хадгалах боломжтой. Харин чавганы хувьд 48 цаг л хадгалах боломжтой. Урт хугацаанд хадгалах боломжтой сортын жимс манай оронд одоогоор байдаггүй.

-Танай сумын хувьд нийт хэдэн сортын алим, чавга тариалж байна.

-Булган сумын хувьд чавганы ДОЛОО сорт, алимны ХОЁР төрлийн сортын тус бүр гурав гурван сортоор тариалж байна.

-Нийслэл хотын иргэдийн жимс жимсгэнийг хангах болон. Жимсийг удаан хугацаанд хадгалах нөхцөл боломж манай улсад бий уу?

-Дотоодын хэрэгцээгээ хангахын тулд шинэ сортыг тариалах, нутагшуулах хэрэгтэй. Ямар нэгэн технологийг нэвтрүүлэх химийн бүтээгдэхүүн хэрэглэж байж л хадгалах нөхцөл нэмэгдэх байх.

-Дэлгүүрт зарагдаж буй өнгөлөг улаан алимнуудыг удаан хадгалахын тулд лааны тосонд дүрдэг гэж ярьдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Лааны тосонд хорт хавдар үүсгэдэг химийн нэгдэл агуулагддаг. Алимыг хортон шавьж, удаан хугацаанд хадгалахад өнгөө алдахгүй, хол газар тээвэрлэгдэж, олон шат дамжлага дамжихад өнгөө алдахгүй шинэ мэт гялгар харагдуулахын тулд лааны тосоор арчдаг. Энэ нь өөрөө химийн хор. Тиймээс эх орондоо тариалсан жимс жимсгэнэ хэрэглэх хэрэгтэй.

image

-Манай оронд жимс жимсгэнэ тариалах боломжтой юу?

-Социализмын үед хэд хэдэн байршилд жимс жимсгэний станц байгуулсан нь Булган сум юм. Зах зээлийн шуурганд өртсөн ч өнөөдөр иргэдийн хүчээр сэргэж байна. Импортын жимсийг халах төрийн бодлого гарвал Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн урд сумдаар тариалах боломжтой.

-Иргэдийн хувьд жимсний мод тариалах мэдлэг хэр байна. Энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч байна уу?

-Иргэдийн дунд алим, чавганы талаар мэдээлэл хомс байдаг. Тиймээс иргэд гадны өөр сортын ургадаг үгүй нь мэдэхгүй модыг тариалдаг. Тиймээс бид жилдээ нэг удаа Улаанбаатарт очиж иргэдэд сургалт явуулдаг. Иргэдийн хувьд мод тарьж ургуулах дуртай болсон байна. Бидний зүгээс иргэдэд хөдөө орон нутгаас ирж хэрхэн ямар мод тарьж суулгахыг зааж зөвлөдөг.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа

С.ПҮРЭВДОРЖ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:19

Ө [202.131.238.98] 2019-05-02 02:30:25

АВЧРААД ЗАРЧИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЮУ ЮУ ГЭЭД ХУЦААД БАЙГААН

эгэл [66.181.180.72] 2019-05-02 01:43:18

Улаанбаатарт 2019 онд хэзээ, хаана жимсний сургалтаа явуулах вэ Боломжтой бол утсаа бичнэ үү

Буян [77.190.177.152] 2019-04-30 18:33:16

Ховд УБын хооронд торол бурийн техник яваадл онгоц монгоц нисэж болоод байхад хотод бутээгдэхуунээ авчраад зарж болдоггуй гэд юун хачин юм яриад байнаа ер ойлгосонгуй.Ургацныхаа хэмжээг эрс нэмэгдуулж алимныхаа модыг олон болгоод хотруу зоож байжл орлогоо олно биздээ эсвэл тэрийгээ ойлгохгуй байгааюмуу?

Myagmarjav [202.126.88.44] 2019-04-30 07:13:08

Boldoo ahad amjilt yasnii hudulmurch ail daa

Chimgee [66.181.177.231] 2019-04-30 01:51:12

sain bn uu saihan sanagdlaa alim chawganii modnihoo vrselgeeg hotod zardag boluu

Зочин [103.9.90.98] 2019-04-30 00:53:58

хотын ойролцоо Хужаа нарт өгөх гэж байгаа газрыг энэ нөхдүүдэд өгөөд ЖДҮ гээс зээлээ өгчихөд л болоо ш дээ

Зочин [202.179.31.72] 2019-04-30 01:04:55

Харин тийм.

Зочин [202.179.31.72] 2019-04-30 00:34:11

Эсвэл компот болгож дарвал цаг хугацаанд хавчигдахгүй.

Зочин [202.179.31.72] 2019-04-30 00:32:49

Ганцхан ширхэг алимны мод таривал жимс гарах болов уу? Суулгац нь бэлэн байна. Би өөрөө үрнээс нь тарьж ургуулсаар гадаа гарах цаг нь болсон.

Зочин [202.179.31.72] 2019-04-30 00:29:15

Чавга 4000 ямар гоё ! Чавга эрүүл мэндэд хамгийн сайн жимс. Дэргэд нь алим бол юу ч биш. Ургацынх нь үеэр шуудангаар л захиалж идэж болох юм байна. Шуудангийн зардлаа өөрсдөө даагаад. Жимсээрээ ундаа шүүс хийж зарах арга хайгаач. барууны орноос суралцаач.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.