БАЙР СУУРЬ: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Ш.Раднаасэд гишүүн хариуцлага хүлээх ёстой юу

Т.Хулан / Улстөр

Шинэ Эрүүгийн хуулинд “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-тай холбоотой заалтыг өөрчилж гэмт хэрэгтнүүдэд ял завших боломжийг олгосон гэх хэрэгт унаад буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд хариуцлага тооцох ёстой юу гэдэг асуултыг УИХ-ын гишүүдээс асуулаа.

Тодруулбал, Ш.Раднаасэд нь байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан Шинэ эрүүгийн хуулийн “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан гэж буй. Жишээ хэлбэл, 2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байхаар өөрчилсөн гэсэн үг юм. 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-д ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан.

Гэтэл хуулийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж, түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн гэгдэж буй.

Ингэхдээ дэгийн хууль зөрчиж амаар санал гаргаад л баталчихсан байна. Гэтэл энэхүү заалт нь хоёр, гурван мэргэжлийн хяналтын байцаагчийг аврах арга байсан гэдэг нь саяхан ил боллоо. Албан тушаалтнуудад ял завших боломжийг олгосон ХӨӨН ХЭЛЭЛЦЭХТЭЙ холбоотой заалттай холбоотойгоор хэнээс хариуцлага нэхэх ёстой талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

-УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: БАЙНГЫН ХОРООН ДЭЭР ЯМАР ПРОЦЕСС БОЛСНЫГ СУДАЛЖ ҮЗЭХ ЁСТОЙ-

- Хэн нэгний захиалгаар хуулийг хийсэн бол хариуцлагын асуудал яригдана. Гэхдээ нотлогдвол шүү дээ. Хамгийн гол эх үүсвэр нь тухайн байнгын хорооноос эхлэлтэй. Тэгэхээр тэнд ямар процесс болсон бэ гэдгийг судалж үзэх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг шинээр оруулсан нь ял завших боломжийг бий болгосон байна гэж миний хувьд хэлж байгаа. Ялангуяа, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломжийг олгож болохгүй Монголын төр. Ингээд байвал иргэдийн төрд итгэх итгэл үгүй болно.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООН ДЭЭР ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖТОЙ-

-Ерөнхийлөгчийн зүгээс хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг өөрчлөх саналыг Хууль зүйн сайд руу хүргүүлсэн. Хууль зүйн сайдын зүгээс дээрх заалтыг өөрчлөх саналыг удахгүй оруулж ирэх байх гэж харж байна. Хоёр парламент дамжиж батлагдсан энэ хууль маш их алдаа завхралтай байгаа. Тиймээс засч, залруулах олон ажлыг яаралтай хийх ёстой. Хариуцлагын асуудлыг Ёс зүйн дэд хороон дээр ярих боломжтой. Эрүүгийн хариуцлагын асуудал багаа бол шүүх, цагдаа руу шилжүүлдэг.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: ХАМТЫН ШИЙДВЭР ДЭЭР ХЭН, НЭГЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСГҮЙ-

-Энэ бол Хууль зүйн байнгын хорооноос гаргасан хамтын шийдвэр. Хамтын шийдвэр дээр хэн, нэгэн хүн хариуцлага хүлээх ёсгүй юм.

-УИХ-ын гишүүн Л.Болд: -ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛОХ ЁСТОЙ-

- Энэ хуулийг яаралтай хүчингүй болгох ёстой. Ярьснаасаа өөр хууль баталсан. Тэгэхээр уг асуудлаар ганц Ш.Раднаасэд биш тодорхой хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцсэн учраас хариуцлага яригдах ёстой. Хамгийн гол нь, цаана нь хуулийн хулгай явагдаж байна. Эрүүгийн хэрэг нээгээд энэ хуулийг шивсэн, шургуулсан зэргийг тодорхой болгох ёстой.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ТУХАЙН ҮЕД НЬ БИ ЭСЭРГҮҮЦСЭН Ч ХҮЧ ХҮРЭЭГҮЙ-

- Эрүүгийн шинэ хуулиар хуулийн байгууллагаар шалгаж байгаа хугацааг нь хөөн хэлэлцэх хугацаанд оруулчихсан. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдэгдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гээд өөрчилчихсөн. Маш олон хэргийн шүүх хурал хойшлогдож буцаагддаг. Шүүх хурал нь гурван удаа, таван удаа, 10 удаа ч хүртэл буцсан тохиолдол байдаг. Ингэж шүүх хурал хойшлогдох бүртээ хөөн хэлэлцэх хугацаанд тоологдож байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, давж заалдах гээд цааш үргэлжилнэ. Энэ хооронд хагас жилийн хугацаа өнгөрнө. Мөн л хөөн хэлэлцэх хугацаанд тоологдоно. Би тухайн үед эсэргүүцсэн ч бүлэггүй хүн чинь яалтай билээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг хийх үед “Хөөн хэлэлцэх хугацааг бүрмөсөн байхгүй болгох нь, би эсэргүүцээд ганцаараа хэцүү байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.198] 2019-05-17 07:54:28

НЯМДОРЖ ИЙМ ЗААЛТЫГ ХАРААД ДУУГАА ХУРААХ ХҮН МӨН ҮҮ

Зочин [66.181.188.198] 2019-05-17 07:52:17

НЯМДОРЖИЙН БА ТХҮҮ АЛТАН 2 Т ЗОРИУЛЖ ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛТ БАЙНА ДАА ГАЙХААД БАЛАЙРААД МЭДЭН БУДИЛААД БАЙГААЧ

Зочин [119.40.103.6] 2019-05-17 06:21:33

Энэ өөрчлөлтийг хийсэн хүн нь Раднаасэд гэрэг нь тодорхой болсон. хийх хийхдээ тодорхой зорилготой хийсэн. УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэж хүчингүй болгох хэрэгтэй. УИХ-д хуульч мэргэжлийн тэр дундаа олон жил энэ танхимд ажилласан гишүүд олон бийдээ. Тэд яагаад дэмжив ????. Баасанхүүгийн саналыг яагаад харж үзсэнгүй вэ?? асуудал их байна. Мэдээж энд хариуцлага яригдана.

Зочин [202.55.188.45] 2019-05-17 05:38:50

iim ulaan tsaim luivar il hiigeed suuj bgaa ni yamar yalzarsniig haruulj bna, busdad ni ahij iim zuil hiihgui bolgood ug

Зочин [202.126.89.69] 2019-05-17 04:42:38

Iim baingiiin horootoi zasgiiin gazar ogtsor

Зочин [121.161.157.174] 2019-05-17 03:57:06

Маш зов санаа байна хамт тэмцье

Зочин [121.161.157.174] 2019-05-17 03:55:14

Ээлжит сонгууль хулээх цаг алга монголын 3 ондорлогийг батзандан болд жавхлан нараар сольж эруул сайн сайхан амдралын тэдний хамт тэмцье ардуудаа ах дуу нараа тэмье тэхгуй бол бид дуусах нь байна бух юм хориотой боллоо мах ч идэж болохгуй нь мал аж ахуйн орон биз дээ

Зочин [66.181.188.88] 2019-05-17 03:23:53

мэнгэт агаа юу гэх бол?

Зочин [45.117.33.30] 2019-05-17 03:18:11

Харин нь хуулийн мафийг хянах сайн заалт болсон. 5 жил хэрэг мөрдөх хангалтай биш гэжүү

иргэн [202.179.27.105] 2019-05-17 02:53:48

эд нар Өөрсдийнхөө Арыг бодоод Раднаасэдэд Хариуцлага тооцуулахгүй байж мэднэ шүү ЖЭрдэнэбат Гишүүнээс эхлээд

зОЧИН [66.181.187.171] 2019-05-17 02:03:43

БИТГИЙ ХИЙРХЭЖ ХӨӨРЦӨГЛӨ .АМЬДРАЛ БАЯЛАГ .НААД ЗААЛТ ЧИНЬ ӨӨР ТОЛГОЙД ЧИНЬ ХЭРЭГ БОЛЖ МАГАДГҮЙ ГЭДГИЙГ БОД.

Иргэн [66.181.161.41] 2019-05-17 02:57:52

Хэрэг хийгээгүй хүнд энэ эрүүгийн хуулийн заалт яагаад ч хэрэг болохгүй. Энэ хуулийг дэмжиж байгаагаараа өөрийгөө хаацайлах гэсэн хандлага чамд байх шив. Чи бас нэг авилгач уу

Зочин [66.181.176.167] 2019-05-17 01:49:07

Бүх албан тушаал гишүүнээс нь буулга тэгээд шалга

иргэн [150.129.143.176] 2019-05-17 02:43:24

Манан мафийн гар хөлийг дийлэх үү яана даа

Зочин [202.5.202.130] 2019-05-17 01:44:25

"Хөөн хэлэлцэх хугацааны" зохиогч Раднаасэд яах аргаггүй мөн юм.

Зочин [202.5.202.130] 2019-05-17 01:41:38

Японы паралиметын гишүүн болчимгүй үг хэлсний төлөө сайн дураар огцорч байхад Раднаасэд гишүүн Та сайн дураараа огцрохыг иргэд хүсч байна. Таны энэ үйлдэлээс болж олон хүн хохирч, залилан хийсэн олон хүн өршөөгдөж бусармаг гаж зүйл тогдоод байхад Та сайн дураараа огцорч "Хөөн" хэлэлцэх хугацааг хуулиасаа авч авнахыг олон мянган хохирогч иргэд шаардаж байна.

Иргэн [122.201.22.190] 2019-05-17 01:41:35

Энэ байтугай юм байгаа. Хамтаараа хариуцлага хүлээх эсвэл хүлээхгүй байх ёстой. Ганц Раднаасэдийн асуудал биш. Түүн рүү ингэтлээ чичлэх нь бас өраөсгөл. Тэр санал гаргасан гээд түүнийг нь олонхоороо зөвшөөрч баталсан байна шүү дээ.

Зочин [202.179.31.60] 2019-05-17 01:32:45

Сайн эр чавганц царайтай гэдэг шиг ккк, за энэ нохой бид хоёр сайн эр бишээ биш зүгээр л хажуу айлаасаа шөлний хонь гусдаг гар байж таарна. Пал пал хийгээд яриа нь мэдэгдэхгүй сонин эр

АРАЫ,АРАЙ [202.131.236.170] 2019-05-17 01:01:07

УИХ ХЭДЭН МАНУУХАЙНУУД ХУУЛЬ БАТЛАХ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМНУУД ЯАЖ УЛС ОРНЫГ УДИРДАХ ВЭ! ТҮЙ ЧООРТ

зочин [182.160.37.228] 2019-05-17 00:59:43

Эрдэнэбат бүгдээрээ шийдсэн бол хариуцлага хүлээхгүй гэсэн нь бүгдээрээ гэмт хэрэгтнүүдийг дэмжиж хамсаатан болсон байна

chuka [66.181.169.162] 2019-05-17 00:58:39

энэ ажил заавал хийгдэх л ёстой. төрийг нэг хүн самууруулж чадахгүй, олон хүн байж таарна. нэгэнд нь арга хэмжээгээ аваад бусдыг нь албан тушаал бууруулах арга хэмжээ авах нь зүйд нийцнэ. энэ бүлгийн хүмүүсийг дахиад өндөр албан тушаалд гаргаж болохгүй. харин улс орныхоо энэ муухайг мэдээд хачирхаж суугаа залуусдаа итшэл найдар өгөх нь улс орон оюуны баялгаа ашиглаж, дасгалжуулж, хүчжүүлж, алсдаа эрүүл болох хаалга бий болно. түүхэнд дархлагдсан тэнгэрээс заяатай монголчуудыг тэрслүү, хүмүүжил нь төлөвшөөгүй хүмүүс, дээр нь амьгүй албадууд хөнөөж байна. сэрэмжлэгтүн....

Zochin [66.181.170.73] 2019-05-17 00:54:53

Ene khuuliig kheleltsekh yed L.Bold yamar sanal ugch bsan bol ???? KKKK

Зочин [66.181.187.37] 2019-05-17 00:51:36

Ард түмний хувьд бол яах аргагүй НОЦТОЙ гэмт хэрэг , САНААТАЙ -ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ гэмт хэрэг , энгийн иргэн ийм гэмт хэрэг хийх боломжгүй л дээ , хэрвээ ийм хэрэг хийсэн байлаа гэвэл ЦААЗЛУУЛАНА " \ өөрөө ч гутарч гуньж - ЁСТОЙ ЖИНХНЭЭСЭЭ өөрийгээ боймлоно ... Ихэс дээдэс маань ШАГНУУЛЖ - ТУШААЛ ДЭВШИХ байх л даа \ дэвшчихсэн ч байгаа юм биш үүү \\ ... Ер нь ... төрийн эрх барих дээд байгууллагатай юм уу , ЁРИЙН ЭРХ НЭЭХ дээд байгууллагатай юм уу ...

Зочин [139.5.219.253] 2019-05-17 00:45:05

ХАРИУЦЛАГА ТОЦООХООР БАРАХ УУ ТООЦ ХЯТАДАД БОЛ ҮГ ДУУГҮЙ ШУУД НӨГӨӨ ЕРТӨНЦ РҮҮ

Зочин [202.179.24.18] 2019-05-17 00:32:27

Нямдоржийг хусдаг шиг Цэцээр оруулж хусуулаач наад гахайгаа


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.