Ч.Бат-Эрдэнэ: Дубайн гэрээг анхнаас нь буруу байгуулсан учраас шүүхэд нэмэмжлэл гаргасан

У.Уранцэцэг / Хууль

-ХЭРЭВ БИД ШҮҮХЭД ЯЛАХ ЮМ БОЛ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЭСВЭЛ ӨӨРЧИЛНӨ-

2015 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээг анхнаасаа байгуулахдаа Монгол Улсын “Оюу Толгой ХХК”-ний газрыг гадаадын 20 орны банкинд барьцаалан их хэмжээний зээл авсан асуудал яригдаж буй. Уг гэрээг байгуулахдаа хууль зөрчиж байгуулсны улмаас өнөөдрийн байдлаар Монгол улс өрөнд ороод байгаа аж.

Харин энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Энэ талаар “Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын эдийн засгийн судлаач Ч.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Дубайн гэрээний дөрвөн акцийг хүчингүй болгох шүүх хурал боллоо. Шийдвэр хэрхэн гарсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Сайн байна уу. Сая шүүх хуралдаан дахин хойшлох шийдвэр гаргаж улмаар ирэх долоо хоногт болохоор хойшиллоо.

Учир нь Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биднийг нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзсэн. Харин шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэл гаргах бүрэн үндэслэлтэй гэж үзсэн юм. Гэтэл нөгөө талаас гомдол гаргах учраас хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар дахин хойшилсон байгаа.

-ГЭРЭЭГ АНХ БАЙГУУЛАХДАА ЗӨВХӨН АНГЛИ ХУВИЛБАР ДЭЭР НЬ Л ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН-

-Яагаад “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын зүгээс Дубайн гэрээг цуцлах нэхэмжлэл гаргах болов?

-Манай “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллага өнгөрсөн оны буюу 2018 оны арван сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн шүүх хурал дээр нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн. Ямар учраас маргаан үүсгэсэн бэ? гэхээр 2015 оны үеийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дөрвөн хууль бус захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэх байгаа юм.

Тэр захирамж нь яагаад хууль зөрчсөн бэ? гэхээр 2015 оны нэгдүгээр сард анх Дубайн гэрээр байгуулах үндэсийг тавих захирамж гаргасан байгаа юм. Дөрөвдүгээр сарын 13-нд ажлын хэсэг гэж байгуулаад шууд дүгнэсэн байгаа юм. Ингээд тухайн үеийн “Эрдэнэс монгол ХХК”-ний захирал н.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой ХХК”-ийн захирал Д.Ганболд нарын хоёр хүнд Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг дөрөвдүгээр сарын 16-нд олгосон байгаа юм.

Ингээд тавдугаар сарын 18-нд Арабын нэгдсэн Имират улсад Дубайн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр Тэр гэрээнд гарын үсэг зурах гэрээнд хоёр удаа ерөнхий сайд олгосон хирнээ тэр хоёр хүн гарын үсэг зурахдаа зөвхөн англи хувилбар дээр нь л гарын үсэг зурсан байгаа юм. Монголоор анхнаасаа гэрээ байгуулагдаагүй гэх мэтчилэн олон асуудал байгаа.

Ингээд бид нар Дубайн гэрээ Монгол улсад маш их хохиролтой байна. Монголын газар нутгийг гадны 20 банкинд барьцаанд тавьж том зээл авсан гэх мэтчилэн олон асуудлыг судалахад гэрээ байгуулах үндэс нь Ч.Сайханбилэгийн гаргасан дөрвөн захирамж байгаа юм. Энэ захирамж дээр үндэслэж Дубайн гэрээ байгуулсан. Гэтэл энэ захирамжаа гаргахдаа тухайн үедээ өөрөө ганцаараа толгой мэдэж шийдсэн. Уг нь бол хуулийн дагуу Засгийн газраас тогтоол гаргаж захирамж гаргах ёстой байсан. Гэтэл ганцаараа дур мэдэж гэрээ байгуулах захирамж гаргасан учраас Захиргааны хуулийг болон Засгийн газрын тогтоолын зөрчсөн байна гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан юм.

-Энэхүү захирамж цуцлуулах шүүх хурал өмнө нь хэдэн удаа хуралдаж байв. Олон удаа хуралдаад үндэслэлгүй гэж буцаасан гэж байсан. Энэ талаар?

-Ер нь бол нэхэмжлэл гаргаснаас хойш олон удаа шүүх хуралдаан явагдсан. Эхлээд бид нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Учир нь танай байгууллагад шууд хохирол учруулаагүй байна. Танай байгууллагын эрх ашиг хөндөгдөөгүй гэх шалтгаанаар буцааж байсан. Харин манай байгууллагын зүгээс болон өмгөөлөгч Г.Батбаяр удаа дараа гомдол гаргаж улмаар Давж заалдах шатны шүүхэд буцаж хэрэг үүсгэхээр болсон. Харин энэ нэхэмжлэлийг одоогийн Засгийн газар буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцдаг юм байна. Шүүх хуралдаан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирээгүй гэх шалтгаанаар удаа дараа хойшлоод байсан. Гэтэл Ерөнхий сайд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох Эрдэнэс Монгол ХХК-ийн хоёр ажилтан томилсноор шүүх хурал явагдаж байна. Энэ хүмүүс хэрэг үүсгэхгүй байхаар маргаан үүсгээд явж байна.

image

-Засгийн газраас энэ гэрээг цуцлахгүй байх нь зөв гэсэн байр суурин дээр маргалдаж байгаа юу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Засгийн газрын гишүүн Сумъяабазар гэх зэрэг хүмүүсийн байр суурийг авч үзвэл цуцлахгүй байх өөрчлөхгүй гэх байр суурин дээр байх шиг байна. Бид нарын зүгээс мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа буруу байгуулагдсан гэрээ учраас үүнийг өөрчилж өгнө л гэсэн байдлаар хандаж, сөхөж байгаа юм. Хэрэв бид нар энэхүү шүүх хуралд ялах юм бол Дубайн гэрээ өөрчлөгдөж л таарна.

-Засгийн газрыг төлөөлж байгаа хоёр хүн нь яг төлөөлөх эрх бүхий хүмүүс хуулийн субьект мөн үү?

-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төлөөлөх бичгээ хийгээд гарын үсэг зураад хүмүүс томилсон байна лээ.

image

-МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ГАДНЫ БАНКИНД БАРЬЦААЛАН ЗЭЭЛ АВСАН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА-

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Г.Батбаяр

-Шүүх хурлын шийдвэр хэрхэн гарав?

-Дубайн гэрээний дөрвөн актыг хүчингүй болгуулахаар маргаж байна. Өнөөдрийн шүүх хурал хойшллоо. Энэ маргаанд Монголын газар нутгийг гадаадын томоохон банкуудад барьцаанд тавьж зээл олгох эрхийг олгосон тухайн гарын үсэг зурсан тэр захиргааны хэргийн актыг хүчингүй болгохоор маргалдаж байна. Энэхүү шүүх хуралд Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдаж байгаа боловч Оюу толгой ХХК-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлөн оролцуулж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тийм учраас оролцогч нарын эрх зүйн ойлгомжгүй байдлыг тодорхой болгооч гэж байгаа юм.

“Оюу толгой ХХК”, “Эрдэнэс МЖЛ ХХК” нар бол гуравдагч этгээдээр шүүх хурал оролцох ёстой юм байна. гэтэл Монгол Улсын Засгийн газар УУХҮЯ болон ХЗДХЯ-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр яагаад оролцуулж байна вэ. Энэ Оюу толгой ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн. Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг Ерөнхий сайд итгэмжлэн томилж байгаагаараа өөрөө Эрүүгийн хуудийн 22-1,3-т хэсэгт байх Ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэсэн, Албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон ийм гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм биш үү гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Энэ байдлыг ойлгомжтой болгох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болсон. Бидний хүсэлт гаргасны дагуу хэргийг эцэслэн шийдэх хүртэл гарын үсэг бүхий дөрвөн акцийг түтгэлзүүлэх бол Оюу толгойн хөрөнгө оруулалт тэр чигтээ зогсонги байдалд орох юм. Ингэх юм бол Оюу толгойн баялаг гадагш гарах үйл явц зогсоно.

-МОНГОЛ УЛС ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨРӨНД ОРЖ БАЙНА-

-Дубайн гэрээ манай улсад хэрэгтэй гээд байгаа шүү дээ. Ямар хуулийн үндэслэлээр ашиггүй хэмээн дүгнээд байна вэ?

-Ер нь бол Оюу толгойн гэрээ ашиггүй болсон гэдэг УИХ ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон. Монгол улсын газар нутгийг гадны компанид барьцаанд тавьж зээл авсан. Тухайн зээлээр орж ирж байгаа их мөнгийг нь “Рио Тинто” компани захиран зарцуулах эрхийг нь эдлээд “Оюу толгой ХХК” дээр тусгай зөвшөөрлүүд байгаа ийм л ойлгомжгүй байдал үүссэн байгаа юм.

Хүү алдангийн асуудлын Монгол улсын Засгийн газар хариуцаж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар газарт нутгаараа батлан даалт болон зээлийг төлөх үүрэг хүлээж байгаа. Ийм учраас энэ захиргааны актуудыг хүчингүй болгох нь манай улсад хэрэгтэй. Маш их хэмжээний өрөнд орж байна гэдэг асуудлыг хөндөж нэхэмжлэл гаргасан юм. Дараагийн шүүх хурлаар илүү тодорхой болно.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.225] 2019-05-18 10:42:45

Батбаяр өмгөөлж байгаа цагт ялж л таараа. угаасаа өмгөөлсөн л бол ялдаг хүн дээ

Зочин [139.5.216.174] 2019-05-17 12:00:42

Zov zov

зочин [150.129.143.213] 2019-05-17 11:58:37

Төрт ёс хэцүү. АН-ын 2 удаагийн өр төлбөрийн хямралыг шал өөр этгээд болох МАН хариуцдаг гэнэ. 2000 онд төрийн эрхийг авахдаа АН-ын өрийг өвлөсөн. Өсөлтийг 12%-д хүргээд төрөө АН-д өгсөн, нөгөөдөх нь дахиад өр тавьсан, МАН нь 2016 оноос дахиад өртэй ноцолдсоор. АН-ын Сайханбилэгийн гайтай Дубайн гэрээг МАН-ын Хүрэлсүх төрт ёсоор хариуцлаа. Учрыг нь олох болтугай. Гэхдээ л үнэхээр шударга биш: нэг нь гай тарьдаг, нөгөөдөх нь хариуцдаг. Гай таригчид УИХ-д, Ерөнхийлөгчийн ТГ-аас дон-дон гээд л. АН/МҮАН/МАХН-ын засаг ОТ-йн тэртээ тэргүй багахан 10% татварыг 6.5% хүртэл бууруулж өмнөх 5 жилийн татвартаа хэрэглэхийг Риод зөвшөөрснийг нь яана!

Нийтлэлийнхээ гарчигаа хараач [202.131.228.118] 2019-05-17 10:06:43

"Нэмэмжлэл" гэж юу юү вэ??? Сэтгүүлч ээ.

Зочин [59.153.85.123] 2019-05-17 09:33:00

Энэ хүмүүсийн зөвч бай бурууч бай тэмцэж байгаа нь сайшаалтай. Эцсийн үр дүнг нь бид амсах болно. Тиймээс сайн тэмцэж тэдний зөв байна уу эсвэл та бүгдийн зөв байна уу гэдгийг гаргаж тавих нь зөв. Тэгэхгүй бол бид худлаа хардаад яахав дээ. Амжилт

юу вэ [145.53.68.69] 2019-05-17 08:23:03

Хүүеэ энэ галзуу өвчтэй өмгөөлөгч батбаяр билүү. Тэр чинь явж байна. Тэр ямар ч мэдлэг боловсрол байхгүй тэнэг хүн шүү дээ лол

зочин [150.129.142.217] 2019-05-20 20:39:49

Энэ Батбаяр. Руу элдэв амьтад очоод өдөж жүжиглээд бичлэг хийгээд байсны. учрыг олов уу

Зочин [202.21.108.225] 2019-05-18 10:41:17

хахах чи харин тэнэг байхаа. чамайг бодвол их юм хийсэн хүн шүү. чам шиг юмнууд хүн муулахаас өөрийг чадах уу?

Зочин [202.21.108.231] 2019-05-17 08:04:51

nehemlel gargasiin baina

Эби [64.119.27.38] 2019-05-17 08:01:49

1. Гэрээ биш төлөвлөгөө 2. Англиар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ойлгох бүү хэл унших баагий нэхэмжлэгчид алга

Зочин [119.40.103.6] 2019-05-17 06:53:53

Зүйтэй. Амжилт хүсье. Та 2 ялах болно Ард чинь ард түмэн, эх орн чинь байгаа

zochin [202.9.42.98] 2019-05-17 06:21:15

bosokh tsag bolson...

Зочин [202.179.26.66] 2019-05-17 04:40:16

nadad bol rio oyu tolgoig hyatadad zaraad zailbal deer. hyataduudtai haritsval bidend amar. yamar ch baisan odoogiinhoos deerdene. muudahgui.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-05-17 04:10:42

БИД ЯЛАХ ЁСТОЙ. ЭХ ОРНЫ ЭЗЭД НЬ БИД. ТЭДЭНД ТААЛАГДАХГҮЙ БОЛ БУЦНА БИЗ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Эдийн засагч [182.160.37.212] 2019-05-17 03:54:29

Зөв. Төслийн бүхэлд нь зогсооё гэж хэнч ярихгүй байгаа. Буруу, мөнгөний төлөө хийсэн зүйлүүдийг нь засаад Гэрээгээ шинэчлэж хийнэ л гэж байгаа, Гэхдээ хахууль өгч хийсэн гэрээгээ засахгүй бол Монгол үүрд хохирч байх болно.

ГЭРЭЭГ БОЛЬЧИХ. [202.131.228.131] 2019-05-17 03:50:43

ГЭРЭЭГЭЭ БОЛЬЧИХОО . НААШТАЙГААР ӨӨРЧИЛ. КАЗАК - ХҮН МОНГОЛ ХЭЛ САЙН ОЙЛГООГУЙ Л ГЭЖ ХЭЛНЭ ДЭЭ.

Зочин [202.55.188.39] 2019-05-17 03:43:51

За за омгоологч г батбаяр явж бгаа бол худлаа болно энэ омгоологч хамтрагч нарынхаа ар нуруугаар оюун толгойгыхонтой уулзаад хэдэн тогрог аваад ялагдаад дуусаа магдагуй эд нар ийм толволгоотэй ч юм билуу

tumur [66.181.191.212] 2019-05-17 03:22:01

20.179.31.60-чи муу яасан их нэр хүнд боддог гар вэ өмхий хогоо 3-н Монгол хүний 1-нь хэт ядуурчихаад байхад үхсэн хатсаны нэр хүнд байдаг юм бэ,ядуу тэнгэгүүдийгШУЛЖ ДЭЭРЭЛХЭНЭ ҮҮ гэхээс хэн өмгөөлж хайрладаг юм ,бид өөрсдөө өөрсдийгөө л хамгааалахгүй юм бол өөр хэн хамгаалах уу\ОРОСоос өөр\

Зочин [202.179.25.255] 2019-05-17 03:00:51

ene baterdene geechiig daam toglodog daamnii holboonii nuhur gedgeer n medehiim baina. esgii hiihed nohoi baitugai hulgana hereggui baihoo heheh

Зочин [66.181.190.94] 2019-05-17 04:36:06

Даам чинь мэргэжил юм уу. Эсвэл ажлынхаа хажуугаар сонирхдог юм уу

ИРгэн [66.181.184.38] 2019-05-17 02:57:29

АН-ы новшнууд, тэр Сайханбалаг гэж гомо царайлсан хулгайч том хахууль авч л энэ гэрээ нэртэй юмыг багуулсан байх

Зочин [103.229.121.160] 2019-05-17 02:12:47

Батбаяр өмгөөлөгч орсон л бол ялах нь тодорхой л юи байна

Зочин [203.15.208.23] 2019-05-17 02:05:05

Ene bas yuvee?

Зочин [182.160.39.130] 2019-05-17 02:03:05

Энэ САЙХАНБИЛЭГИЙГ ЯАГААД ОДОО БОЛТОЛ ШОРОНД ХИЙХГҮЙ Байгаа Юм Бэ?

иргэн [150.129.143.176] 2019-05-17 02:30:41

Сайханбалагыг шоронд хорих хүчин мөхөсдөнө зөвхөн монгол учир ха ха

хх [202.55.191.194] 2019-05-17 02:00:17

дубайн гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлага тооц,гэрээг хүчингүй болго юун нэгэнт хийсэн гэрээ гэж монголчууд хэдэн үеэрээ гадны луйварчидад идүүлэхүү

Зочин [202.131.227.82] 2019-05-17 01:58:21

dandaa neg hutgan uimuuleh yumnii ehend yavna ene nuhur buteesen yum baihgui

зочин [66.181.182.59] 2019-05-17 01:43:33

Одоо яаах уу,буугаа үүрээд ууланд гарч буудалцаж эх орныхоо газар нутагийг гадаадын болон дотоодын хулгай дээрэмчидээс чөлөөлж авч,мал аж ахуй,газар тариалангаа эрхлэж явах уу,шүүх хуулиар яваад хэл,амаа ололцохгүй л яриа явагдаж бгаа юм биш үү.үүнээс өөр зам алга,ноён уул,таван толгой эрдэнэт мөн л ялгаа алга

Зочин [176.179.172.79] 2019-05-17 01:30:36

Mundag tolgoitoi hun de muisiin matiig tugssun ah amjilt husiy

Зочин [202.179.31.60] 2019-05-17 01:26:14

Батэрдэнээ, энэ гэрээ зогсохоор улс чинь сан хөмрөг нэр хүнд гээд.бүх юм нь эргэж сэхэхгүйгээр унана. Хэн ч тоохгүй ганцхан си ах чинь тэврээд авна. Эргээд хэзээ ч тавихгүйгээр чанга тэвэрнэ. Нэгэнт хийцэн гэрээний хойноос одоо больчих

Зочин [66.181.190.94] 2019-05-17 04:34:28

Өөрчилнө гэж хэлээд байхад уншихгүй л эргүүтэйгээ холилдчих юмаа


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.