Хүсэлт гаргасан хүүхэд бүрт "Хүүхдийн мөнгө" олгоно

Т.Хулан / Улстөр

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа.

Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ. Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн,

-Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртлэх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгах

-Хүүхдийн ордонгүй аймгуудад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах

-Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх

-Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэгжүүлэх

-Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох

-Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах

-Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх

-Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг төлөвлөгөөний биелэлт, ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа,

Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн. 2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн шинээр 88 зөрчлийг хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өглөө.

Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.72.246.47] 2019-05-24 05:17:10

будаа агшаагч зурагт тоолсон үзүүлэлтээр хүүхдийг ялгаварлөдөгөө болих хэрэгтэй. Бүх хүүхдэд олго

иргэн [202.9.43.133] 2019-05-22 03:33:19

Нээх хүнийг муулж мөнгө нэхсэн хүмүүс жаахан дэг журамтай жудагтай ,тэвчээртэй байгаач!!!!!!шшшүгч юмуу.хайшаа юм юм руу дайрсан хашгирсан монголчууд л байх юм.өөрсдөө дор дороо ажилаа хийхэд л болох байхад хүмүүс рүү дайраад л суух юм даа!!!!!!!!!!

зочин [180.235.184.5] 2019-05-22 03:16:05

хүрэлсүх гэж юу ч хийж чадахгүй байж сайхан савсагнасан шоучин пизда байна.

Зочин [66.181.181.44] 2019-05-22 02:20:04

хурдан мөнгөө өгөөчээ нөхөж өгөөрэй

ХАЛИУН [202.179.11.234] 2019-05-22 01:59:24

ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГНӨ ГЭЭД Л 2018 ОНЫ 1,2,3,4,5 САР НЬ ОГТ ОРООГҮЙ 80% -Д ОЛГОНО ГЭХЛЭЭР ОЛГОХ БАЙХ ГЭЖ БОДООД ГЭТЭЛ ОРООГҮЙ 6 САРД ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН ТЭГЭЭД ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН САРААС ОРНО Л ГЭСЭН 6,7,8,9 САР ТАСАРЧ БАЙГААД 10,11,12 САРЫГ ОЛГООД 1 САРД НЭГ ОРООД 2,3, САР ОРООГҮЙ 4 САРД НЭГ ОРООД Л ОДОО ОРООГҮЙ Л БАЙНА Ш ДЭЭ ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ ХҮРЭЛСҮХ САЙДАА

Зочин [202.21.109.60] 2019-05-22 01:47:07

ene mongoor bnga toglolt hiitsgeedeg ardchilal nertei garuud ch kommunistuud ch ylgaa alga teregnii 2 duguinuud

Зочин [192.82.65.160] 2019-05-22 01:07:59

Энэ яахав хүсэн ч. Хүсээгүй ч өгнө. Махны үнийн асуудлаа л шийд.

Зочин [122.201.28.11] 2019-05-22 01:31:23

Мах болон бензиний үнийн асуудлаа шийдэж өгөөчээ.

Зочин [202.179.31.36] 2019-05-22 00:53:34

ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАРГААГҮЙ БҮХ ХҮҮХДҮҮДЭД ЛУУВАРЧДЫН ГАРТ ОРОХООС ӨМНӨ БУШУУ ӨГ

Зочин [73.92.12.67] 2019-05-21 17:47:03

Хуцдаг Ухна

zochin [202.126.89.119] 2019-05-21 17:44:40

Hurelsehiig ovoo yumuu gesen ovoolson baas baijee. Ene mahnii une,benzin tosnii une yostoi galzuuruulahnee. Diesel 2450 bollloo. Salbariin ni said hulduu tolgoi Sumyabazar ter Tserenbat geed bj bgaa tsaraig ni har.Ene zasgiin gazart bolj butej bgaa 1 ch zuil alga hudlaa l neeh uuregdsen zahirgaadsan hun. Ard tumnee mah avch idej diilehgui muu porteroo asaagaad unaj chadahgui yavgan tavargaj yavahad erunhii said ni taliin salhi naadamd Harley Davidson mototsikl unaj har shilnii tsaanaas hamag yaduu ard tumneesee nuugdaj salhi tatuulan davhij zugaatsah yum gene.

Иргэн [66.181.161.10] 2019-05-21 17:28:05

Уг нь 2019 онд хүүхдийн тасарсан мөнгийг нөхөж өгнө гээд өгөөгүй л бна даа. Одоо өгөх байлгүй дээ

Huuhed [202.21.108.184] 2019-05-21 16:01:21

Ene zuuduu ali esvel buruu somsovuu muu pzakuud doromjlood bnuu muu erliizuud huuhed buhen avah estoi chuu

zochin [77.136.14.111] 2019-05-21 12:39:55

svvliin 30 jil gishvvn bolson lalaruudiig bvgdiig zailuulaad shine tsagiin gishvvd .ni bvgd erdemten doktor bagsh . emch injener 1jilchin malchinaas bvrdvvleed . ........ tusuv tonoj husch hulgailj sursan ner zvvj delhii tenej eh oron zarj bayjsan dhahaa deerem tonuul hiij amrag sadan .vr zulbasaguudaa turd shahaj elchin bolgoj tachaalddag . .. tsagaan zahtan gvvnd hairtai morinuudiig . 20 ond huu archij samraad bvgdiig shorongion hadaas bolgoj tusuv hemneh tsag bolson

Эмч [43.242.243.40] 2019-05-21 12:17:41

Эрүүл шүд-эрүүл хүүхдийн санхүүжилтээ эхлээд өгөөчээ Хүүкээ.Хөтөлбөр чинь зогсвол ирэх жил сонгууль гэж бүү яриарай.

үнэн [202.126.89.235] 2019-05-21 12:15:43

сонгууль дөхсөн гэдгийг яасан сайн мэдэж байна бэ

зочин [180.235.184.5] 2019-05-21 09:54:33

сонгууль дөхөж байгаа учраас одоо өгөх байх оо хурдан хүсэтээ гаргаад дахиад өг

Davaa [103.229.123.117] 2019-05-21 09:52:17

Bayrlalaa sain ajilj bn esergvvtsej bgaa hvmvvs bol malnuud shvv

Зочин [202.72.246.47] 2019-05-21 09:03:55

хүсэлт гаргасан бол өгнө гэдэг нь худлаа,. Хүсэлт гаргаад 2 жил болж байна, Хүүхдийн мөнгө аваагүй, Худлаа юм хийж ард түмнийг хуурдгаа болих хэрэгтэй

зочин [103.229.121.236] 2019-05-21 12:32:55

Еренхий сайд хун худлаа ярихаар юу болох бэ. Хусэлт гаогасан. егеегуй.

Зочин [124.158.94.88] 2019-05-21 09:08:13

үнэн шүү. хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно гэхээр нь хүсэлт гаргасан, гэвч аваагүй л бна. миний мэдэхийн 3н жил ингэж ярьж бна, гэвч нэгч удаа авч үзсэнгүй.

hiideh [185.39.141.245] 2019-05-21 08:45:37

hiideg ajil gej bn uu ... 1 gargasan shiidver. yrisan yumaa 100 dahin chalchih yumaa .. 3 ..4 jiliin umnu l hvselt gargasan hvvhed bvrt olgono gej huraldaad baisan bizdee. ingej tsag hojij hulgaiga avilgalaa avch suudag bolj taarlaa ...

Зочин [64.119.24.135] 2019-05-21 08:23:15

шилний цаанаас чихэр долоолгоод л

хх [202.55.191.194] 2019-05-21 08:17:32

өгөх байхоо

Золбоо [103.206.195.52] 2019-05-21 08:07:01

Хүрэлсүх сонгууль ойртохоор худал амладагаа болимоор юм манай зээ охин төрөөд 1 ой 5 сар болж бна төрснөөс хойших 6 сар мөнгө олгоогүй штээ хүний тооноос хасаад бгнму хаашайн иймэрхүү хохирч бгаа хүүхэд зөндөө бгаа шүү


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.