МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлын товоо тогтооно
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13:00 цагаас хуралдаж Бага хурлын товыг тогтоох асуудлыг хэлэлцэх юм.
Бага хурлаар Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшигчийг тодруулах юм.
2016 оны сонгуулиар уг тойргоос УИХ-д сонгогдсон Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөхдөө Үндсэн хууль зөрчсөн эсэхээр Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд буй.
Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж чөлөөлсөн гэж үзвэл ирэх сарын 30-ны өдөр болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлох магадлалтай байгаа юм.
Сэтгэгдэл
иргэн [59.153.112.59] 2019-05-22 07:41:32
Одоо ганц жилийн хугацаанд улсын өчнөөн мөнгө үрж сонгууль явуулах гэж сонгуулийн хэнээтнүүдтзүтгээд яахав дээ. Энэ хугацаанд Хэнтийчүүд өөрсдийн төлөөлөлтэй байсан ч, төлөөлөлгүй байлаа ч гээд юу хожиж, юугаар хохирох гээд байгаа юм.
Зочин [103.229.122.7] 2019-05-22 07:02:03
М.Энхболд бол Элбэгдоржтой хуйвалдаж улсаа цөлмөж байсан гэхээр даан ч муухай!
Зочин [66.181.161.62] 2019-05-22 06:58:34
Хойшлох биш цуцлагдах биз дээ
Зочин [119.40.98.10] 2019-05-22 05:50:29
М.Энхболд арай ноён нуруутай юманд хандаж байх шиг санагддаг шүү.