Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Д.Тулга / Спорт

Үндэсний спортын гавьяат тамирчин, Даян аварга ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан АВАРГА цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, улсын начин Д.Анар үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын арслан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Бо.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан М.Бямбадорж нар үлдсэн юм.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2019-05-27 03:21:01

Иймэрхүү элгийн барилдаан зохиож өвөөгийнхөө нэрийг шал дээр унагах хэрэг байсан уу Өсөхбаярааа өмнөөс чинь бөгс улаачихлааа Хөөрхий тэр хар аварга Баянаад ямар хамаа байнаа

зочин [202.179.31.242] 2019-05-27 03:15:20

Оюун болд овоо доо, ойрдоо гайгүй барилдаад байдаг болж, архи уухаа жаахан татаж ухаан сууж байгаа юм болов уу?

Зочин [64.119.20.137] 2019-05-27 02:21:09

Хар өвгөн хагаралаа гаргасаар л явна даа энэ залуучуудад их гай болж худал их ярих юм даа

Зочин [112.72.11.111] 2019-05-27 01:57:39

Нэгнээсээ хуулахдаа алдааг нь бас хуулчихдаг монгол заншил дэлхийд хосгүй. Ингээд Дамбарбар гэдэг бас нэг сумтай боллоо доо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.