Цуврал-1-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд
УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Иргэд, олон нийт чухам ямар өөрчлөлт орж буйг сайн мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа учир medee.mn сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
Нэг.Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөлийг хангах:
27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
Хоёр.Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангах:
ХУУЧИН ЗААЛТ
Хорин долдугаар зүйл.
1.Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.
ХУУЧИН ЗААЛТ:
27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
ШИНЭ ЗААЛТ
27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.
Гурав.Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох:
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
ХУУЧИН ЗААЛТ:
29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
Дөрөв.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:
39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
ХУУЧИН ЗААЛТ:
39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
Тав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох:
22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.
ХУУЧИН ЗААЛТ:
22. 2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.
ХУУЧИН ЗААЛТ:
22.3 Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
ШИНЭ ЗААЛТ
22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.
Зургаа.Засгийн газрыг эмхлэн байгуулах:
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
39.2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
ХУУЧИН ЗААЛТ:
39.3 Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.
Сэтгэгдэл
БУРУУ ЦОЛМОН [103.10.23.111] 2019-06-30 04:24:53
Нам төвтэй улс төрийн тогтолцоо хэвээр байгаа цагт үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөөд ямарч тус болохгүй нөгөөл нам хэмээх байгуулаг сонголт томилгоонд хүчээр ороод л ирнэ өөрийхөө хүнийг дэмжэн томилох нь гарцаагүй улма бүр нам нэртэй хулгайч нарын гарт бүх эрх мэдэл төвлөрч очно гэсэн үг Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдэг нь үнэн ч гол өөрчлөлт бол нам төвтэй улс төрийн тогтолцоог Ард түмэн төвтэй улс төрийн тогтолцоогоор өөрчлөх явдал юм
Зочин [202.179.24.229] 2019-06-28 01:35:47
Үндсэн хуулийн 16.8 дугаар зүйлд эрдэмтэн, багш өөрийн үзэл бодол, байр сууриараа илэрхийлсний төлөө хариуцлага хүлээхгүй байх заалтыг нэмэх ёстой. Олон улсын Үндсэн хуульд энэ заалт байдаг.
Иргэн [64.119.22.14] 2019-06-26 13:03:11
Дампуурсан УИХ- ын гишүүдийн унахгүйн тулд барьж авсан бор шидмэс нь ҮНДСЭН ХУУЛЬ боллоо. Хайчлах уу , яахав .!!!
Зочин [202.9.44.255] 2019-07-01 03:45:59
tiimee sanal neg bna
Зочин [103.10.23.111] 2019-06-30 04:26:09
ТИЙМ ШҮҮ
PALI GOMBO [139.5.216.61] 2019-06-26 11:51:19
CANDAL SUUDLIN L YM ORSON BNA. ARDCHILAL...ARDCHILSAN ZARCHIM GEJ YUG XELEED BNA AA ??? YMAR CH NAM XEREGGVI EE SHUDARGA XVN L XEREGTEII BNA. ENE IX ARDCHILAL XVNII ERX.XVVXDIIN ERX.UMCH XUWICHLAL AYUL L DAGUULNA DAA.
зочин [64.119.22.217] 2019-06-26 02:24:21
Хулгайч луйварчдын манан бүлэглэл хуули хэлэлцэж өөрчилөх эрхийг монголчууд та нар өгсөн юм уу,ингэж буруу юм хийлгэх ни монголчууд та нарын эрх ашиг хохирч үлдэхгүй гэж үү,27 жил монголчуудын эрх ашиг, улсын эрх ашиг хохирч ирсээр бгаан цаашид үргэлжилүүлж хохироож бай гэж зөвшөөрч бгаа хэрэг үү,ард түмний хүсэл эрмэлзлэлийг ардчилсан зарчим гэгч нэрээр нухчин дарж бгаан үнэн биз,ардчилал гэгч дэлхийн хаанач байхгүй байхгүй гэдгийг олон улс орон нотолж харуулаад бгаа шүү дээ,ганцхан ард түмний хүсэл эрмэлзлэл,зорилго л гэж байдаг юм,дэлхийн улс орон ард түмнийхээ хүсэл эрмэлзлэл зорилгоор хөгжил дэвшилд хүрч бгаа,
иргэдүүд.өрх толгоилсон ээжүүд [202.131.230.19] 2019-06-26 01:35:16
хуулиндаа: ганц биеэрээ өрх толгоилон хүүхдээ амжилттаи өсгөж хүмүүжүүлж яваа ээжүүдииг урамшуулж амьдралиигнэ дэмжиж 57 нас хүртэл ажиллаж хүүхдээ сургууль төгсгөх эрхиигнэ баталгаажуулж өгөх саналтаи бна. ямар нэгэн тусламж гуигаад өөр ажил эрээд явах ээжүүдэд хүндрэлтэи бна саид нар аа.
ШИХИХУТУГ [202.131.227.178] 2019-06-26 00:53:38
Ялтангуудын ИХ ҮХууль өөрчлөх ёс зүйн эрх байхгүй: