Баривчлах төвд шалгалт хийж, олон зөрчил илрүүлжээ

М.Амаржаргал / Хууль

Прокурорын байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах төвийн үйл ажиллагааг шалгасан байна. Тус шалгалтаар баривчлах төвийн нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцдэггүйгээс нэг өрөөнд олноор нь байрлуулж байсан, албадан сургалтыг шүүхийн шийдвэрт заасан хугацаагаар явуулдаггүй, халуун ус, ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд прокурорын шаардлага бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ. Шаардлагын мөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас тодорхой ажлууд хийж, хуучин ашиглагдахгүй байсан байрыг засварлан, шинээр 200 хүн хүлээн авах хүчин чадалтай байрыг тохижуулснаар одоо 400 хүний багтаамжтай, нэг хүнд оногдох талбайн хэмжээ хуульд заасан шаардлагыг хангах болсон байна.

Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг байрны багтаамжаас шалтгаалан нэг удаад 30-40 хүнд зохион байгуулдаг байжээ. Харин Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн Монгол дахь газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 301м2 талбай бүхий 80 хүртэл хүний багтаамжтай сургалтын заал, танхимуудыг засварлаж, 21 аймгийн баривчлах байранд онлайн сургалт зохион байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.