Аялагч жуулчдыг Хатгалын чиглэлд шөнийн цагт зорчихгүй байхыг анхааруулав
Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас зарим сайр, гол үерлэсэн байна. Аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхааруулав.
Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ. Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж байж аялах, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.169.3] 2019-07-05 07:44:07
Наад цацаад байгаа мэдээллээс чинь болоод 7 сарын 8-нд ирэх гэж байсан жуулчны групп 18 хүн аяллаа цуцалчихлаа.
Зочин [66.181.176.55] 2019-07-03 09:42:25
Aylal juulchlalaa hogjuulie gevel avto zamaa saijruulj shaardlagatai gazraa guur barih heregtei ium baina lee Nutgiin udirdlaguud anhaaraldaa avaarai
Зочин [202.131.227.178] 2019-06-27 09:19:40
олон жилийн бааснууд нуур руу урсан орсон байх шүү. очоод хэрэгггүй гэж бичээч.
Зочин [203.91.115.46] 2019-06-28 01:01:02
Өлхөн сайрын ус нуурлуу цутгадаггүй эгийн голруугаа цутгаад гардаг шүү