Монгол наадмын түүх
Монголчууд хүлэг морины шандасыг шалгаж, хурдан морины уралдаан, монгол бөхийн чадал, уран мэхийг угсруулан барилдах бөхийн барилдаан, Эрхий мэргэн харваачид нь эрхийн эрчийг сорьдог энэ бүгд байж эрийн гурван наадам болдог. Аливаа улс үндэстний нийгэм, аж байдлын дурсгалын үйлийг тэмдэглэн өнгөрүүлэх нийгмийн их ёслол нь тэр ард түмний баяр наадам болдог билээ. Монголын ард түмэн дэлхийн бусад иргэдийн адил өөрсдийн аж амьдрал, нийгэм соёлын онцлогийг тусгасан баяр наадмыг үүсгэн хөгжүүлсээр иржээ. Олон мянганы тэртээгээс Монгол газар, төр улс үүсгэн тогтнож нийгэм, төрийнхөө онцлог явдлыг тэмдэглэн заншжээ. Тийнхүү Монгол туургатны эрхэмлэн ёсолж ирсэн нэгэн гол баяр нь эрийн гурван наадам билээ. Монгол хүн хүлэг морины шандасыг шалгаж, эр хүний биеийн чадал, эрхийн эрчийг сорьдог өвөрмөц наадмаар наадсаар өнөөдрийн он цагтай золгожээ. Монголчуудын наадам, баяраа тэмдэглэж байсан тухай мэдээ хоёр мянган жилийн тэртээ үед хамаарах бөгөөд Монголын өвөг болох Хүннү улсын цагаас морь, тэмээ уралдуулж, сур харвуулж, бөх барилдуулж байсан гэдэг. Тэгэхдээ наадмыг цаг улирлын байдалд нийцүүлэн үрс гаргах, уул овоо тахих зэрэг ёслолыг тохиолдуулан явуулдаг байжээ. Түүнээс хойших нь олон аймаг улс мөнхүү ёслолыг үйлдсээр иржээ. Ялангуяа Монголын нэгдсэн улс байгуулагдсан XIII зууны үеэс төрийн сүлд, цэргийн хүчнийг бүртгэн үзэхэд нум сум харвах хийгээд агт шалгаруулах ялдамд цэрэг эрийн хүчийг сорих наадмыг хийж байсан гэдэг. Тэр цагийн гол баяр нь дөрвөн улирлын байдалд нийцсэн хаврын сард тохиох цагаан сүргийн хурим, зуны сард болох уураг үрсийн хурим, өвлийн сард болох мялаалгын хурим зэрэг баяр байсан бөгөөд тухайн хурим тохиох үеэр л мөн эрийн гурван наадмыг наадаж байсан байжээ. Чингээд өвлийн хурим нь явсаар цагаан сарын баяр болж бусад нь дэлгэр цагийн ёслол болжээ.
Х.Нямбуу: “Өвөөгийн өгүүлсэн түүх” номноос
Хүчит бөх
Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсныг гэрчилдэг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, начин шонхор гэх мэт үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвсээр барилдах газраа очно.
Дэнж хотойлгон дэвэх хүчит бөхчүүдгүйгээр монгол наадмыг төсөөлөхөд бэрх. Асар майхны хээтэй адил, алаг эрээн зодог шуудаг өмссөн хүчтэнгүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж түмэн олон болоод төрт ёсны их баяр цэнгэл наадмаа хөгжөөдөг билээ.
Хурдан морь
Морь. Энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойрхон байдаг үгсийн нэг. Их эзэн Чингис хаан хүлэг мориныхоо хүчээр уудам тал, уул, усыг туулж агтны туураар дэлхийг тамгалж “Монголын Эзэнт гүрэн”-ийг байгуулсан түүх бидэнд буй.
Монголчуудын хурим найр, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй билээ. Тиймээс ч манай улс үндэстний хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.
Хүлэг морьдын дотроос хамгийн хурданыг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд нас, насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 22-28 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Сүүлийн жилүүдэд мориноос унаж, бэртэхээс хамгаалсан хувцас хэрэглэл өмсдөг болсон билээ. Тохой зандан ташуурынхаа сурыг нь алдартал морио ороолгох жаахан хүүхдүүдийг наадамчин олон өхөөрдөж, сэргэлэн авхаалтайг нь магтан ярилцана.
Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, эрийн гурван наадмын нэг худран морины уралдааныг бахдан биширч, омогшил төрнө.
Мэргэн харваа
Энэхүү тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, ан авлаж, их олз олсны дараах бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.
“Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг” тухай ном сударт олонтаа өгүүлэгдсэн нь бий.
XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм.
Домог үлгэрүүдээс харахад л сурын харваа нь үндэстэн оршиж эхлэхэд хамт буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Сэтгэгдэл
lboktslvdlmz [178.158.37.3] 2022-07-19 09:04:21
http://netstate.ru/video-2/index.html
lkeordlgfyyq [178.158.22.30] 2022-06-18 11:58:52
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
lhinqclvcefd [178.158.22.30] 2022-06-18 06:30:06
http://tinyurl.com/2chatxsu
lsrbiplrgass [178.158.22.30] 2022-06-17 18:55:46
http://tinyurl.com/2yhdu2cj
lmyplglbtcdz [178.158.22.30] 2022-06-17 13:51:16
http://tinyurl.com/2cfz2mcd
lqtvlrlgrgna [178.158.1.238] 2022-06-16 07:53:57
http://tinyurl.com/2c8dwzgr
lgmznjlnfdus [178.158.34.53] 2022-06-13 12:34:51
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 86621131 59117958 696635578176 3913718178038653532 71232953 76992329 643382768673 61523416574924492139 51279215 79498950 939026215588 21581977689140317610
lmkuhjlojiqx [178.158.34.53] 2022-06-13 05:23:20
https://bit.ly/Shkala-tonov 17931420 49147641 937129982401 7719687768519447648 66485716 9755838 384979898805 837257524428989455 82835328 18254772 416311286212 90775860486083252635
ms-marvelyhfof [178.158.1.48] 2022-06-03 21:43:19
Смотреть мультфильмы онлайн бесплатно и легально. <a href="http://bit.ly/3cHupxC">Стрельцов фильм</a> Фильм смотрите бесплатно на Filmix. 98368123 64449097 273052484180 46173121481415887708 1671786 12374530 94863939333 8559832323431549438 94395208 7781406 108684128162 7316198561068472610
ms-marveljmjpx [178.158.51.144] 2022-05-29 14:40:24
Новый <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> французского режиссера в очередной раз доказал
ms-marvelpykrk [178.158.1.69] 2022-05-26 02:16:30
Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel.</a> Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть
АААbxhdbac [178.158.70.35] 2021-11-02 06:53:11
Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)
Зочин [124.158.109.140] 2019-07-16 02:46:30
Өвөлийн хурим нь цагаан сар болсон гэн үү? Ийм мулгуу хүн гэж байх уу? Мулгуугаас мулгуу...Хэлэх муу үг олдохгүй нь...
Ганбаа [202.55.191.130] 2019-07-11 04:30:52
Бусдыг ООРК гээд байгаа нөхөр бол боловсрол үгүй, магадгүй сэтгэхүйн өөрчлөлттэй болсон ТОРХ
Зочин [64.119.21.143] 2019-07-11 07:04:05
Мөнх тэнгэр өршөөх болтугай гэчихжээ өөрийг чинь л өршөөх болтугай
Зочин [64.119.21.143] 2019-07-11 07:02:03
Тийм шүү
халх бөх [202.126.89.226] 2019-07-11 01:39:28
одоогийн Халхын хавтгайд барилдаж байгаа бөхийн төрөл бол Халх бөх болой. Халхууд бол уужим сэтгэлтэй , элдэвт хар хоргүй сайхан ард түмэн. Даяар Монголын гал Голомтыг Зөвхөн Халхууд л нуруундаа үүрсэн. Үүнийгээ одоогийн Халхууд мэдэхгүй ,элдэвийн бага ястан, доод гарлын Солонгос, дэлхийн нийтийн яр болсон Хятдуудыг шүтэх хэрэггүй. Монголчууд бол Дэлхийг эзэлж байсан ганцхан үндэстэн. Энэ дундаас Халхууд бол аугаа хүмүүс. Уучлаарай, бусад ястнууд Аугаа Халхуудыг энэ зэрэгтэй үлдэхэд Халуун амь , бүлээн цусаа бүх юмаа зориулсанд Нийт Монгол туургатнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье
Зочин [14.146.94.89] 2019-07-11 02:42:20
монгол угсаа, төрөл садан бүр өөр өөрийн тавилангаар л явж байна. Халхууд газарзүйн байршлаар бусад монгол туургатнаар хүрээлүүлж байрласан гэдэгтээ санал нийлж, хувь тавиландаа баярлаж явах нь зөв. Тиймээс бурхан тэнгэрээс зааварлуулсан тусгай ариухан цагаан хадаг яндар, энергийн төв шиг юм гонгинохоо больх нь дээр шүү. Сүүлийн зуунуудад шинээр бий болсон монгол цөм болохоос биш аль дивангараас эхлээд оргил үед хүртэл байнга л монгол туургатныг чиглүүлж удирдаж байсан юм шиг хий дэмийрдэгээ болих хэрэгтэй шүү. Угаас газарзүйн байршлаар дурын нэг нь өнгийгөөд ороод ирдэггүй газарт амар амгалан сууж үлдсэндээ баярлаж яв. Юм бүр та нарын сор ухаанаар шийдэгдэж залагдаагүй.
Зочин [223.39.141.58] 2019-07-11 02:07:55
ХӨӨРХИЙ ЧААВААС ИЙМ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ ООРКУУДЫГ ЯАЛТАЙ. МӨНХ ТЭНГЭР НЬ ӨРШӨӨХ БОЛТУГАЙ.