Улсын начин Б.Орхонбаяр нарын тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй албаныхан Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их наадмаар үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.
“Дайчин алдар-III медаль”-аар Зэвсэгт хүчний 337 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Цэдэнсодном, “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр дасгалжуулагч, мэргэжилтэн, хошууч Д.Норжмаа, “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр тамирчин С.Ямааранз, “Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”-ээр тамирчин Б.Орхонбаяр, Ц.Мөнхбат нарыг шагнасан юм.
Сэтгэгдэл
бид [202.126.89.169] 2019-07-25 00:22:21
за мөн завхаруулах юмаа жинхэнэ үйлээ үзэж ажил хийдэг хүмүүст ни өгдөггүй л шагналдаа юманд хэмжээ хязгаар баймаар л юм
иргэн [203.91.115.40] 2019-07-24 09:14:23
энэ залуу сайн барилдаарай ? Амжилт хүсье?
иргэн [203.91.115.40] 2019-07-24 08:17:50
Урамшуулна биз ?цэргийн өндөр цол хэргэм бүү?өг ???Хэрэггүй ? Цэрэг цагдаа Хүчний байгууллага руу шуургалан орж ажиллах сонирхолтой улс маш их болсон,Тамирчин нэр зүүгээд улсаас бэлэн- цалин авчихаад гаргасан амжилт муутайхан, тэрийгээ өөрсдийн арга ухаан мэтээр яриад явж байгаа улс мэр байна шүү? Спорт Хороодын/ дарга /,захирагч НАРАА? Тамирчдаа Залуучуудаараа сэлгэн авч баймаар юм Энэ тогтолцоо нэг л биш дээ?
Зочин [66.181.181.121] 2019-07-24 07:40:10
ЦЭРГИЙН ЦОЛ Л БҮҮ ӨГӨӨРЭЙ.