Маргааш Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийнэ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны долдугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уг өдрийн хүрээнд маргааш буюу долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх өдөрлөг зохион байгуулна. ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.

Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож буй.


Сэтгэгдэл

Zochin [172.58.45.208] 2019-07-25 20:36:04

4 d uud hun bish 4 shiir mah bish ug heliig n anzaarch baij shinjilgee avaaraa daa.mongol nohortei bol bolno tembuug n sain uzeeree

Mongol [2.247.246.229] 2019-07-25 15:56:15

Suhbaatariin talbai yamar emneleg uu ! Ingeed tenegteed baidagiin shuu uher mongolchuud. Eruul ahuin shaardlaga hangah uu ain?

Би [202.55.191.194] 2019-07-25 08:30:35

Очноо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.