Г.Занданшатар Мустафа Шентопыг угтан авлаа

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

image

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. Уулзалт хэлэлцээний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өгсөн юм.

image

Албөн ёсны айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахаас гадна Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлт болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

image


Сэтгэгдэл

sergelen [182.160.35.56] 2019-07-29 16:29:29

УБ ТУРК АЙРЛАНЙС ТѲЛѲѲЛѲГЧ ЫН ГАЗАР ЫН АЖИЛЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛДЭГ ШҮҮ МОНГОЛООС ЗАЙЛА

hahahhah [185.39.141.108] 2019-07-29 15:03:41

guilaga guij baij gediij zogsoh ni haashaa bn ... nairsag aar tongoigooch dee . . ( nymdorj iin vsersen shvls shig kkkkkkkkkkkkkkkk horlood haychihlaa ) .hahah

Зочин [202.179.31.19] 2019-07-30 04:17:53

<pon solongos bix tongoyj <adag.

Зочин [66.181.179.209] 2019-07-29 14:48:26

Баян Өлгий Аймгийн арслан Мустафагийн ах нь байна

Зочин [202.126.89.88] 2019-07-29 18:44:50

Kkkk


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.