Цэцэрлэгт шинээр элсэгчдийн сугалаа энэ сарын 23-нд явагдана
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр явагдана. Үүний дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагаггүй бөгөөд энэ сарын 26-28-ны өдрийн хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулах юм.
Сэтгэгдэл
зочин [66.181.184.247] 2019-08-03 18:26:54
АН МАНаас арай л дээр юм байна гэж хожуу ухаарлаа. 20 онд АНдаа л өгье. Өөр ямар ч сонголт байхгүй.
Зочин [66.181.181.58] 2019-08-02 08:59:35
Хөгжил нь хөл рүүгээ Арай дэндүү байгаа шүү.
hi [66.181.178.113] 2019-08-02 08:02:10
монгол улсын ирээдүй болсон бяцхан иргэдээ сугалаагаар цэцэрлэгт оруулж эрхийг нь зөрчиж байгаадаа ичиж үхвэл таарна уул уурхай алт чинь 100 жилийн дараа та нарыг аврах уу энэ иргэд л аварна