“Цагийн урсгал”-д саатах шалтгаан

Д.Тулга / Боловсрол

Цаг хугацааны эргүүлэг дунд хаа нэгтээ тодоос тод үлдсэн дурсамж байдаг шиг алдуурч одохоос нь өмнө шүүрч авч үлдэх үнэтэй агшин хормууд гэж бий. Таны харж, сонсож, мэдэрч болох “өөр ертөнц”-д хэсэг ч атугай аялуулах нэгэн сонирхолтой үзэсгэлэн ХААН галерейд өчигдөр нээлтээ хийсэн нь “Цагийн урсгал” олон улсын үзэсгэлэн юм.

Итали, Франц, Мьянмар, Тайланд, Өмнөд Солонгос, Монголын 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан уг үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээлүүдээс дээжилснээрээ онцлогтой. Тухайлбал, нэн шинэ үеийн өрөг урлагийн бүтээлээс гадна уран зураг, гэрэл зураг, баримал, үйлдлийн урлаг, холимог техник, бар зургийн бүтээлүүдийг нэг дор үзэж сонирхох боломжтой юм.

Солонгос уран бүтээлч Ким Чанхогийн орчин үеийн хамгийн завгүй хот Нью-Йоркийн амьдралын хэмнэлийг харуулсан 3D гэрэл зургууд ихээхэн сонирхол татах бол алс холын Франц улсын зураач Люк Тибурсын бар зургийн бүтээлүүд нууцлаг хийгээд өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ. Орон орны уран бүтээлчдийн өөр өөр төрхийг та энэхүү үзэсгэлэнгээс олж харна. Монголын орчин үеийн шилдэг есөн уран бүтээлч энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн нь содон, басхүү сонирхол татам байсныг онцлууштай. Ялангуяа уран бүтээлч У.Нарбаясгалангийн “Дотоод үйлдэл” өрөг урлагийн бүтээл үзэгчдийг хэсэгтээ алмайруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Махны мод, махны машин, дэлгэцээр харуулж буй мах машиндаж буй бичлэг, тэнд бүрдүүлсэн орчин, модны үнэр… Тэрээр байгалийн жам ёсны зохицлыг энэ бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Зураач Б.Батдэлгэрийн бар зургийн бүтээлүүд, Н.Сүхбүрэнгийн баримал, Ө.Эрдэнэбулганы хөрөг, С.Батсайханы интолляци, Г.Гэрэлхүү, Э.Найдандорж, Ж.Мөнхжаргал, Ц.Баттөр нарын ажлууд Монголын орчин үеийн дүрслэх урлаг ямар түвшинд явааг илэрхийлж чадсан сайн бүтээлүүд болж чаджээ.

“Цагийн урсгал” олон улсын хамтарсан үзэсгэлэн 2019 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 28-ныг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

3K5A0074

3K5A0069

3K5A0065

3K5A0058

3K5A0057

3K5A9996

3K5A9964

3K5A9953

3K5A0074

3K5A0069

3K5A0065

3K5A0058

3K5A0057

3K5A0046


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.52] 2019-08-08 12:51:24

Шилдэг нь ч юу юм бэ сайн дурын гарууд юм бишуу

Zochin [202.9.43.26] 2019-08-08 07:43:53

Zurag goe sjde.Zuraach erenhiilegchtei.Zurag hulgai hiideg erenhiilegch bsan gj bodohoos oi gutmaar.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.