Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Украины тав дахь Ерөнхийлөгч Петр Порошенко телевизийн "Прямой" сувгийг худалдан авч, зарахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй хэрэгт байцаалт өгөхөөр тус улсын Улсын мөрдөн байцаах товчоон /УМБТ/ дээр даваа гарагт очсон байна.

Порошенког дэмжихээр хүү Михаил, түүний охид болох Александра, Евгения нар, мөн хүүхдүүдийнх нь найзууд УМБТ дээр ирсэн байна. Тэдний зарим нь “Европын эв санааны нэгдэл” намын бэлгэ тэмдгийг барьцгаажээ.

Түүнчлэн Порошенког эсэргүүцэгчид түүнийг УМБТ-ны гадна угтсан байна. Жагсагчид Порошенкогийн араас “Гутамшиг!” гэж хашхирцгаажээ. Тэдний нэг нь “Тонуулчийг шоронд хий!” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьсан байв.

Петр Порошенког мөнгө угаасан болон Украины телевизийн "Прямой" сувгийг хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгасан хуульч Андрей Портновын мэдэгдлийг Украины УМБТ тавдугаар сарын 27-нд бүртгэж авсан байна. Андрей Портнов нь Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн үед түүний тамгын газрын орлогч даргын албыг хашиж байжээ.

Эх сурвалж: КИЕВ /Ukrinform/, Монцаме


Сэтгэгдэл

зочин [66.181.189.124] 2019-08-13 03:47:23

Хаа сайгүй ард иргэд ни хоёр,гурав хуваагдчихсан яаачихсан дэлхий ертөнц вэ? Хүн төрлөхтөн эх дэлхийгээ өөрсдөө устгаж үгүй хийх цаг ирчихсэн юм бна даа,уkрайнд,монголд иргэний дайн гарах л дутаад бгаа юи


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.