Ц.Даваасүрэн: Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилго тавьсан

Б.Мөнхцацрал / Нийгэм

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна. Өргөтгөсөн хурлын үеэр нийслэл болон орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Уг хуралдаанд Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон Шадар сай, яам, агентлагийн удирдлагууд оролцож байна.

Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн ”Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 24 багц ажил нийт 42 мянган айл өрхийг 4квт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэхүү ажил дуусах шатандаа орж байна. Агаарын бохирдлын асуудал Засгийн газрын анхаарлыг татаж байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан. Наймдугаар сарын 10-ны байдлаар сайжруулсан түлшний “Таван толгой түлш” компанид түүхий эдийн нөөц 300 мянган тонн байна. Төв аймгийн агуулахад 200 мянган тонн бий. Шахмал түлшний нөөц 150-200 мянган тонн. Энэ нь хоёр сарын нөөц. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана. Үүнийг бүрэн хангах хэмжээний хүчин чадлаар “Таван толгой түлш” компанийг өргөтгөсөн. Нэмж долоон шугам ажилд орно. Одоогийн байдлаар дөрвөн шугам ажилд орсон байна. Сүүлийн үед орж байгаа борооны улмаас ажил саатаж байгаа. Гэхдээ шахмал түлшнийхээ нөөцийг борооноос бүрэн хамгаалсан. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэсэн зорилго тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна”гэв.


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-08-20 00:57:48

утаанаас салах арга бол байгалын хий ашиглах үгүй бол бүх нийтээр нь орон сууцжуулах түүнээс нүүрсийг халж нүүрс түлээд салж чадахгүй энэ жил их хүйтрэх бол түлж болох бүх юмаа түлэх байлгүй ямар осгож үхэлтэй биш

хх [202.55.191.205] 2019-08-20 00:53:03

агаарын бохирдол 50 хувиар буурсан гээд л мэдээлчих байх үхсэн ацных нь буурах бүр ихсэнэ харж л байгаарай

zichin [185.39.141.217] 2019-08-19 08:48:25

ene muuhai bertegchin .. nam damjin gatch orj . turd shuraglah arga barilaa mash sain bolovsruulan .... hudlaa huurmag hudlaa chalchin avilgadsaar nymdorjoos duthazrgvi . avilgach deeremcgin bolon huvirsan ni on tsag unhruh tusam ulam baralsaar . ul mur buzar vildel ni ilerseer...

зочин [66.181.185.23] 2019-08-19 08:39:10

Зохион байгуулалтаа сайн хийгээрэй хүний муу үзэх гэсэн юмнууд захаас аваад хөлөөр чинь хөглөрч байгаа нөөцөө сайн бүрдүүлээрэй өөрөө очиж нүдээр харж баталгаажуулаарай амыг чинь дагуулаад хангасан гээд дүн өвөлөөр элдэв асуудал гаргах вий.

Зочин [66.181.178.28] 2019-08-19 05:23:21

энэ нөхөр сугартай үзээд байсан биздээ.сугараас хэдэн юм аваад амаа үдүүлсэн үү .юу юу гэж сүржигнээд байлаа

Zochin [202.126.89.223] 2019-08-19 05:09:09

Өмнөговийн үмхий үнэр гаргаж шатдаг, бас амар асахгүй заавал мод өрдөж байж асдаг тортог ихтэй нүүрсээр шахмал түлш хийснийг яагаад ч ойлгож чадахгүй байна. Энэ төсөл Сүх жанжныг татаж унагаанааа.

Иргэн [66.181.161.21] 2019-08-19 07:56:31

Хаана тэр өмхийгүй , модгүй шатдаг нүүрс байгааг хэлж өгнө үү . Гуйя , бас дахин гуйя

Sss [202.126.89.224] 2019-08-19 04:34:37

Agaariin bohirdol anhaaral tataj bga genuu

Зочин [64.119.24.97] 2019-08-19 03:57:32

тогтолцоондоо биш ДАВААСУРЭН мэтийн ажил хийдэггуй ПОПУУД сайд хийгээд байхаар яаж энэ улс орон чинь ондийх вэ

Иргэн [103.57.92.254] 2019-08-19 03:54:08

30 жил зорилго нэртэй үлгэр ярих юмаа. Залхаж гүйцлээ.Ядуурлыг бууруулах,түгжрэл,хувийн хэвшлийг дэмжих.Гишүүд,сайд нараа та нар ч уйдахгүй юм аа.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.