Даншиг наадам маргааш Цэнгэлдэх хүрээлэнд болно

М.Амаржаргал / Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт болдог байсан билээ.

Энэ жилийн наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээнэ. Мөн 256 бөхийн барилдаан болох аж.

Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.28] 2019-09-07 09:06:30

зүгээр зүгээр хийх нь буруу биш

hvn [202.126.88.199] 2019-09-07 08:07:25

bas yun gamshigiin naadam be

Зочин [202.126.88.64] 2019-09-07 06:20:09

Допинг нь илрээд зарлаад бхад юун гүтгэх вэ малаа

zochin [202.126.89.22] 2019-09-07 05:32:44

bas uyn ganshig ve zalhaj bna

Ард [103.11.195.34] 2019-09-07 04:29:24

Оюунболдынхоо барилдааныг үзмээр байдаг увсын бузар хулгайчуудаас болоод бөх үзэх сонирхолгүй болчлоо. Наадам өнгөрөөд болсон барилдаан болгонд оролцоод идэвхтэй байсан юмсан. Оюунболдыг гүтгэсэн гөлөгнүүдийг алнаа

Зочин [66.181.161.95] 2019-09-07 05:40:55

Оюунболдын допингд увс ямар хамаатай юм гөлөг өө. Илэрчээд байхад .

Зочин [66.181.188.167] 2019-09-07 04:20:53

юу вэ юун баяр наадам жилд нэг л наадамлавал болох бишүү тэр зам гүүрээ дуусгаачээ, тэр дарханы замаа түргэлээчээ хийх юм байдаггүй юм уу

Шударга бай [122.201.26.172] 2019-09-07 02:59:50

Энэ мэт баяр наадам яахав Хүмүүсийг ажилтай албатай болгоо ч


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.