“Сайн туршлага-2019” арга хэмжээ зохион байгуулагджээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” арга хэмжээг өчигдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцож байна.

Тухайлбал, өмнөх “Сайн туршлага-2018” арга хэмжээний үеэр олонд танилцуулсан шинэ бүтээл, дэвшилтэт технологи, тусламж, үйлчилгээний аргачлалаас өөрсдийн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн нутагшуулж, түгээн дэлгэрүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, урамшуулах юм.

image

Мөн энэ онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн шилдэг сайн туршлага, шинэ бүтээл, оновчтой санал, санаачилга бүхий тэргүүн бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчлах, туршлага хуваалцах, шилдэг технологийг шалгаруулна. Арга хэмжээний хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэвшил гаргаж шилдэгээр шалгарсан болон гэрчилгээ авсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг энэ сард багтаан зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагаа хуваалцаж, хэрхэн хэрэгжүүлсэн арга аргачлалаа дэлгэн үзүүлж буй “Сайн туршлага 2019” арга хэмжээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон харьяа эмнэлгийн удирдлагууд оролцож эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч ажлуудтай танилцлаа.

Тус арга хэмжээг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. Тиймээс тус арга хэмжээнээс шалгарсан сайн туршлагыг эмхэтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан товхимол хэвлүүлэх юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.