Хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдөр явагдана

Aдмин / Нийгэм

Нийслэлийн цэрэг татлагын товчооноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна.

Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ.

Дараах байранд цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна.

  1. Баянгол дүрэг -Оюуны ундраа цогцолбор сургууль \96 дугаар сургууль/
  2. Баянзүрх дүүрэг- Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль
  3. Сүхбаатар дүүрэг - Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэг- Ирээдүй цогцолбор сургууль /83 дугаар сургууль/
  5. Хан-Уул дүүрэг - Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль
  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
  7. Налайх дүүрэг- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  8. Багахангай дүүрэг- Хангай цогцолбор сургууль

Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.136] 2019-10-16 23:18:53

Deer ued odoogiinhoos iluu ersdel gardag baisan ter ued medeelel homs face internet baigaagui bolohoor mededgui baisan baihgui yu tuuneea bish odoo genet tseregt muu ym bolood baigaam bish shu de humuus mini. Huuchin tsagt odoogiinhoos toogooroo iluu olon hun alba haadag b.san teheer iluu l ersdel gardag baisan baih medeelel homs uchraas hun buriin chihend ter bolgon hurdgui l baisan baihgui yu. Ymnii naadah tsaadahiig oilgoj tungaaj jirgetsgee huuhduudee

Зочин [98.215.127.230] 2019-10-16 21:08:55

алба хаах таван торлийн хэлбэрт ямар ямар хэлбэрууд байдаг вэ?

Зочин [202.131.239.170] 2019-10-16 08:40:10

Цэргийн албыг 2 жил болгох хэрэгтэй. Цэрэгт яваагүй хүнийг гадаадад зорчуулдаггүй хуультай болгох хэрэгтэй.

Зочин [66.181.178.221] 2019-10-16 08:28:45

90 ОНООС ӨМНӨ МОНГОЛ ОХИД ЗАЛУУЧУУДАА ХИЛЭЭ МАНАА ЭРИЙГ ЯМАР ГЭДЭГ ЮМ ГЭЭД БҮХ ЗАЛУУСАА ЦЭРЭГТ ЯВУУЛДАГ БАЙСАН ОДОО ОХИД МӨНГӨ Л БАЙВАЛ ХЭН Ч БАЙСАН БЭЛЭН

зочин [103.57.95.168] 2019-10-16 08:27:43

Эх, эцэг ар гэрийнхэн амид ирэх үү? Ами нас эрүүл мэндээрээ хохирчих болов уу? гэсэн айдастай л хүүгээ явуулах,явуулахгүй гэсэн бодолтой л бна даа,энэ талаар үндэсний аюулгүй байдлын гурван нөхөр,ерөнхийлөгч өөрийн үүрэгээ биелүүлж ард түмний өмнө баталгаа гаргаж өгөх цаг болсоон,энх цагт ардын хүүхдүүдийн ами нас эрсдэх,эрүүл мэндээрээ хохирох ёсгүй,

мм [202.55.191.205] 2019-10-16 08:12:54

явж албаа хаалгүй яахав гэхдээ цэргийн алба хаах чинь амь насны энтэй л болоод байна шүүдээ /энхийн цагт шүү/

зочин [66.181.161.43] 2019-10-16 08:06:57

нямаагиин алуурчин хүү энхболд хэдэн хүүхдээр туг тахих бол доо

[202.131.227.178] 2019-10-16 07:15:04

явах гэж дурлаад яахав дээ. гэнэт үхнэ эсвэл зодуулж эрэмдэг болно.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.