“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулаад байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу Нийслэл Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ? гэдэг асуудлаар Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажлын үйл явцын талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.

Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Тогтвортой, Компакт, Хүртээмжтэй, Хэмнэлттэй, Дасан зохицох, Идэвхтэй хот байх зорилтуудыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2040 он гэхэд “АМЬДРАЛЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДСЭН ХОТ” болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүллээ.

Эх сурвалж: НЗДТГ

Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагуудыг хэлэлцэж, оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д тусган ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл

И.Норовжав [139.5.218.89] 2021-10-29 07:46:42

3. хотын захын хороололын айл өрхүүдэд зөвхөн Цэвэр , бохир усны холболттой болгох , дулааны асуудлыг цахилгаанаар шийдвэрлэх , Учир нь дулааны шугам сүлжээг гэр хороололын айл өрхүүдэд хүргэхэд асар их хөрөнгө оруулалт шаардагдана. халаалалтын шугам, байгууламжийг барьхад шаардагдах хөрөнгө оруулалтаас цахилгаанаар халаах үнэ тарифыг айл өрхүүдэд хямдруулж түүнийг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгө нь хамаагүй хямд байх болно. Захын хороололын томоохон байрилга / сургууль цэцэрлэг, орон сууц, үйлдвэр аж ахуйн газруудыг / байгууламжийг цахилгаанаар халаадаг халаасан агаараар халаах станц- системийг хэрэглэх Цаашдаа Орос улсын байгуулах ГАЗ- аар халаах боломжтой . 4. Төв замуудын дамжин өнгөрүүлэх чадварыг өндөр байлгахын тулд олон огтолцдагыг цөөлж хороолол доторхи туслах замаар хөдөлгөөнийг зохицуулдаг байх, огтолцолыг давхар гүүрэн замаар шийдвэрлэх

И. норовжав [139.5.218.89] 2021-10-29 07:18:13

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох нийтийн хүн тээврийн асуудлаар хэд хэдэн санал байна .: 1. хотын нутаг дэвсгэр олон голын сав цэвдэг ихтэй , газрын гүн дахь хөрсний усны сан ихтэй учир газрын гүний метро байгуулхад асар их өндөр өртөгтэй болно Иймд газрын дээрхи цахилгаан соронзон гүүрэн замтай метрог байгуулах нь ашигтай , түүнийг газрын гадаргуйгаас 4 ба 9 м -ийн өндөр замаар хийж болдог, дуу шуугианы хувьд угаалгын машины түшинд байдаг , төв замын голоор замыг нь тавих боломжтой , энэ замын чиглэлийг өөрчлөн байгуулхад хямд , шаардлагатай замыг шилэнцэр бүрхүүлтэй хийх , газрын гүний метроноос 2-4 дахин хямд өртөгтэй зэрэг олон даваа талтайг бодолцох хэрэгтэй .энэ төрлийн тээвэр их хөгжсөн Япони Токио, Хядадын Шанхай , ОХУ -ын Москва болон бусад улсын туршлагыг судлах. 2. Хотын тээврийн 3 дахь тойруу зам, Хотын гаднах тойруу замыг шинээр байгуулах , тойруу замуудыг 4-6 зурвастай болгох, замуудын огтолцлолыг давхар замын огтолцолтой болгох

Зочин [150.129.140.60] 2019-10-17 09:54:31

Davhar metro


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.