Албадан гаргасан 637 иргэний 586 нь жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Баривчлагдсан 783 иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийхэд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн байсан байна. БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

image

Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг энэ сарын 2-ны зохион байгуулсан.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Union building” зочид буудалд байршиж байсан хятад иргэдийг нутаг буцаахаар төмөр замын буудал руу авч явах ажиллагааг албаныхан зохион байгуулж, 783 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр арваннэгдүгээр сарын 2-ны 20.40 минутад нутаг буцаалаа.

Албадан гаргаж байгаа 637 иргэний 586 нь жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрчээ. Визийг БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авчээ.

Б.БААТАРХҮҮ: БНХАУ-ЫН 14, МОНГОЛ УЛСЫН ХОЁР ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙГАА

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа. Албадан гаргах ажлыг Гадаадын иргэн харьяатын газар, Төмөр замын байгууллагатай хамтраад 800 орчим иргэнийг хуяглан төмөр замын төв вокзалд авчирсан. Албадан гаргаж байгаа иргэдээс гадна БНХАУ-ын 14, Монгол Улсын хоёр иргэнийг зохион байгуулсан хэмээн дотооддоо шалгаж байгаа. Албадан гаргаж буй иргэдийг цагдаагийн байгууллагын хяналтан дор Замын-Үүд боомтод хүргэж, хилээр гаргана. Албадан гаргах зардлыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас гаргаж байгаа бөгөөд эдгээр иргэд зөвхөн хувийн эд зүйлс буюу хувцас, ахуйн хэрэглээний зүйлсээ авч явж байгаа” гэлээ.

image

ЭДГЭЭР ИРГЭД 30 ХОНОГИЙН ВИЗТЭЙ ИРСЭН УЧИР МАНАЙ БАЙГУУЛЛАГААС УРЬДЧИЛЖ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ, ЯМАР НЭГЭН БҮРТГЭЛ ХИЙЛГЭДЭГГҮЙ

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сарын 30-нд болсон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцов?

-Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас 500 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон. Олон нийтийн дунд хонконг иргэд гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл хонконг паспорттай хонконг иргэн байхгүй, бүгд БНХАУ-ын иргэд байна.

image

-Эдгээр иргэд нь визээ хаанаас авч орж ирсэн юм бол?

-Дийлэнх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас авсан жуулчин ангиллын визтэй, зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас авсан жуулчин, бизнес ангиллын визтэй иргэд байна. Одоогоор бид аль аль газраас, ямар компанийн урилгаар ирсэн тоог нэгтгэж байна. Эдгээр иргэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй. Тийм учраас тэдний оршин суух хаяг, ирсэн зорилго, аяллын төлөвлөгөө зэрэг мэдээлэл бидэнд байдаггүй. Харин 30-аас дээш хоногоор ирэх гадаадын иргэн манай байгууллагаас виз, визийн зөвшөөрөл авч, хилээр нэвтэрсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх хуультай.

-30 хоногийн визтэй хэчнээн иргэн байнавэ. Нарийн тоо мэдээлэл байгаа юу?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу 30 хоног хүртэлх хугацаагаар ирж буй гадаадын иргэдийг Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг. Тэндээс нарийн тоон мэдээллийг авах боломжтой.

-Ер нь богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн хяналтын сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-30 хоног дотор ирсэн гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтыг сайжруулах үүднээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулан холбогдох яам, газруудаас санал авч дуусаад байна. Хоёр долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөгөө гарсан. Энэ төслөөр гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос их, бага хугацаагаар ирэхээс нь үл хамааран хилийн боомтоор орж ирэнгүүт гар хурууны хээг аван бүртгэдэг байх, тэднийг урьсан болон зочид буудал, орон байраар хангасан иргэд 24-48 цагийн дотор манай байгууллагад бүртгүүлдэг байх зохицуулалтыг оруулж байгаа.

Мөн Монгол Улсын визийн ангилал, төрөл, эрхлэн олгох байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаж байгаа. Визийн асуудал хариуцсан мэргэжлийн ажилтныг дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж хяналт тавьж байх зохицуулалтыг мөн оруулж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.65] 2019-11-05 12:40:44

Гуравхан жилийн хар тамга . Ядаж 10 жилээр дарах хэрэгтэй ш дээ

zochin [202.126.88.152] 2019-11-04 03:13:33

Odoo boltol too n todorhoigvi 500,600,700,800 geed l 1000 hvrehgvi hyjaa nariig toolj barahgvi um daa mongol hvn am , malaa yaj toolno doo

зочин [192.82.65.160] 2019-11-04 02:01:03

Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг, тоо мэдээлэл тэндээс гардаг гэх юм. Гадаадын иргэн харьяатын газар юу хийдэг байгууллага вэ. Юм асуухаар одоо төсөл нь бэлэн болж байгаа удахгүй оруулах гэж байгаа санал авч байгаа ч гэх шиг Одоо боль. ГИХГазраа татан буулга за

Зочин [103.80.211.152] 2019-11-04 01:55:37

Нөгөө хөх хотын консул нь Батзандангийн ах гээд нөхөр баахан хужаанд визээ дамлан зарж дээ. Нөгөө шударга ёсны дуу хоолой Батзандан, Болд нар яасан бэ. Яагаад дуугүй байна. Төрсөн ах нь баахан хужаа нарыг мөнгө аваад оруулж байгаа болхоор дуугүй байна уу.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-04 04:03:36

ХӨХ ХОТОД КОНСУЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН МӨНХЭРДЭНИЙГ ӨЧҮҮХЭН ЗҮЙЛЭЭР ЗАЙЛУУЛЖ БАЙГААД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛӨӨ СУУЛГААД ИЙМ ХЭРЭГ ХИЙЛГЭСЭН БАЙНА ДАА. МӨНХЭРДЭНИЙН ХЭЛДЭГ БҮГД ҮНЭН БОЛЖ БАЙНА ДАА. ЦААД ЭЗДИЙГ НЬ ИЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ. ШҮҮ.

Зочин [202.21.99.42] 2019-11-04 01:02:58

За яамай даа. Нэг ч гэсэн ажил сүр дуулиантай хийж үр дүн гаргалаа. Ард нь сүржигнэсэн бүтээн байгуулалтын их ажлууд дарагдаад өнгөрлөө дөө

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-11-04 00:48:49

ВИЗТЭЙ БАЙХАД ИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ ВИЗГҮЙ БОЛГОЧИХВОЛ МОНГОЛООР МИНЬ ДҮҮРЭН ХУЖАА НАР БОЛЖ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ АСУУДАЛ БОЛОХ ЮМ БАЙНА. ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛЖ ВИЗГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙГ БАТАЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ.

Зочин [66.181.183.28] 2019-11-04 01:01:39

Сири, иракийн исламийн улсын хорлон сүйтгэгч нар монголд орж ирэхгүй гэх баталгаагүй болж байна уу? Бид чинь их газрын дунд дайн дажин, үймээн самуунаас холгүй байна.

ккк [202.21.99.42] 2019-11-04 00:54:40

төрийн ажил нэг иймэрхүү ямар ч уялдаа холбоогүй. Сүүлийн үед хөл толгойгоо олохоо байсан

зочин [202.131.245.69] 2019-11-04 00:42:54

төрийн алба гээд нүсэр тоо хэлээд цомхотгох болохоороо төрийн захиргааны төрийн албаныхан руу дайрдаг, төрийн албанд ажилладаг хүний тоог хүн амын тоотой харьцуулж тэнгэтдэгээ зогсоохгүй бол төрийн захиргаа, төрийн тусгай алба ажлаа хийж чадахгүй ийм байдалд хүрдэг жишээ бол энэ. Харин төрийн албанд улс төрийн буюу намаас томилдогоо л зогсоох хэрэгтэй. Одоо ажиллаж буй АН, МАН-ы хүмүүсийг шууд төрийн албанаас чөлөөл. ажил сэглэж явсаар төрд ажилласан нэр зүүдэгийг ч улс төрийн томилгоо гээд төрд ажилласан жилд оруулахгүй байх хэрэгтэй.

Зочин [66.181.183.28] 2019-11-04 01:11:54

Бусдын өмнөөс амьдардаг улс төрийн цүнх барьж гүйсэн дарга нарыг эрх мэдлийг хумих хэрэгтэй. Эрх мэдлийг хумиж, үүргийг маш ихээр нэмж, чадахгүйг нь хөөж явуулна уу!!

Зочин [202.21.99.42] 2019-11-04 00:53:11

Төрийн захиргааны байгууллагад хэн нэгний шахааны ажил хийдэггүй хүмүүс байдаг тэднийг ажлаа хийдэг болгочих хэрэгтэй дээ

зочин [66.181.185.84] 2019-11-04 00:23:53

Батзандангийн ах виз олгосон гэж Менхэрдэнэ гэж хун яарьж байсан тийм болоод Батзандан огт дуугарахгуй байгаа юм байна еер хун байсан бол хэвлэлийн хурал хийгээд суржигнэж байгаа ийм л худлаа хуурамч итгэж болохгуй хун дээ энэ Батзандан гэгч !!!

Зочин [202.55.188.35] 2019-11-04 00:54:23

Юу үнэн Энэн үнэн

Зочин [66.181.180.38] 2019-11-04 00:16:04

БАТЗАНДАНГИЙН АХ ХӨХ ХОТОД ХЭДИЙГ НЬ ОЛГОСОН ЮМ БЭ?

zochin [202.55.188.84] 2019-11-03 23:28:58

Nyamdorj uy hiij baisiin muruu uy hiij baigaan muruu ajlaa ih hariutslaga gvi hiideg nuhur


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.