Ипотекийн зээлийн төсөв танагдаж, нийгмийн дундаж давхаргын иргэд орон сууцтай болох мөрөөдөл үгүй болох нь

Н.Алтанцэцэг / Нийгэм

Утааны эсрэг хамгийн бодитой тэмцэл бол орон сууцны зээлд олон айл өрхийг хамруулах юм. Ингэснээр утаа болон хөрсний бохирдол бага багаар шийдэгдэж, нийслэлд байгаа яндангийн тоо буурч, утаа багасна. Гэтэл ипотекийн зээлийн төсөв танагджээ. Энэ төсөв танагдсанаар, нийгмийн дундаж давхаргын иргэд орон сууцтай болох мөрөөдөл үгүй болох нь.

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд уг төсөлд тусгаснаар ирэх онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор тусгажээ. Энэ онд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилтыг ипотекийн зээлд зориулж олгохоор тусгасан бол 2018 онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан байна.Өөрөөр хэлбэл, 2019 ондМонголбанкнаас 220.0 тэрбум төгрөг,улсын төсвөөс 115.0 тэрбум төгрөг , Арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115.0 тэрбум төгрөг гээд нийт 450.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байсан аж.

Харин ирэх онд энэхүү зээлд зориулсан төсөв буурч 60 тэрбум болжээ. Төсөв буурсан шалтгааныг “Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулна.Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно” хэмээн Сангийн яамнаас тайлбарлаж байгаа. Иргэдийн зүгээс орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй буюу эрэлт, зах зээлд нийлүүлэгдэх бүрэн боломжтой илүүдэл орон сууцууд байсаар байхад санхүүжилтыг ийнхүү бууруулсан нь анхаарал татаж байна.

ОРОН СУУЦЖУУЛЖ БАЙЖ НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ЯНДАН ЦӨӨРЧ УТАА БУУРНА

Ипотекийн зээлийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

image Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Цээнээ: “Орон сууцны зээлд орох хүсэлтээ бараг зургаан жил гаргаж байна. Гэвч хамрагдаж чадаагүй. Утаанаас салах хамгийн зөв зүйл бол орон сууцжуулах. Надад шиг тэтгэврийн хүн түрээсийн орон сууцанд хамрагдаад байранд орчихвол амар байна. Өнөөдөр угаартаж, утаанд хахаж үхнэ гэж айхгүйгээр тэтгэврийн мөнгөөрөө түрээсээ төлөөд баймаар байна. Гэтэл бидэнд тийм боломж байхгүй. Орон сууцжуулж байж нийслэлийн гэр хорооллын яндан цөөрч утаа буурна. Улаанбаатар хотоор дүүрэн дутуу барьсан барилга байна. Энэ барилгуудыг гэр хорооллын иргэдэд хямдралтай үнээр олгох хэрэгтэй. Боломжтой хүмүүс нэг хоёр байртай байхад дундаж амьдралтай иргэд хамрагдаж чадахгүй байна шүү дээ. Орон сууцанд тэтгэврийн хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд, нян ядуу өрхүүд, залуу гэр бүлүүд хамрагдаж чадахгүй байна” гэв.

ЖИРИЙН ИРГЭД ОРОН СУУЦАНД ХАМРАГДАНА ГЭДЭГ ЧИНЬ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ

image Сонгино хайрхан дүүргийн 32дугаар хорооны иргэн С.Дүмбэн: “Нийслэлийн утааг бууруулах хамгийн зөв арга бол орон сууцжуулах. Гэхдээ орон сууцжуулах асуудалд баян ядуугийн ялгаа гарч байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс найман хувийн хүүтэй орон сууцанд хамрагдаж байгаа. Харин жирийн иргэд хувьд энэ найман хувийн зээлд хамрагдах боломж байхгүй. Иймээс гэр хороололдоо амьдрахаас өөр арга байхгүй. Бүх иргэд боломжийн нөхцөлөөр орон сууцны зээлд хамрагдвал утаанаас амархан сална. Би найман хувийн зээлд хамрагдах гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэвч амьжиргааны төвшин болон авч байгаа цалин бага учраас банкны шаардлага хангахгүй хасагдаж байна. Банкны шаардлага 800 мянган төгрөгөөс дээш цалин авдаг бол гэж байгаа. Иймээс бага цалин авдаг хүмүүс найман хувийн хүүтэй орон сууцанд хамрагдах боломжгүй. Хүүг буруулах арга байдаг бол бууруулах хэрэгтэй. Жирийн иргэд орон сууцанд хамрагдана гэдэг үнэхээр хэцүү асуудал” гэв.

Найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй учир түлшээ аваад сууж байхаас яахав

image Сүхбаатар дүүргийн 13дугаар хорооны иргэн Л.Баяр-Эрдэнээ: “Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан. Гэвч орлого бага учраас хамрагдаж чадахгүй байна. Өрхийн орлого 800-900 мянга хүрч байгаа хүмүүс найман хувийн зээлд хамрагдах боломжгүй. Найман хувийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ихэнх нэг саяас дээш орлоготой хүмүүс байгаа. Иймээс бид өндөр цалинтай хүмүүстэй барьцаад байранд орно гээд гүйх нь утгагүй. Одоо авч байгаа цалингаа аваад түлшээ аваад дулаан явбал болно гээд явахаас өөр арга алга байна. Гэхдээ төр засаг харьцуулсан уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уян хатан бодлого хэрэгжүүлэхгүй байна. Бизнесийн эрх ашгийг хамгаалсан зүйл явж байн. Мөн төсвийн мөнгөө танахаас илүүтэй нэмж иргэдийг орон сууцаар хангах хэрэгтэй. Дундаж цалин авдаг хүмүүс найман хувийн зээлд хамрагдах боломж үнэхээр байхгүй байна” гэдэг байр суурийг илэрхийллээ.

ГЭР ХОРООЛЛЫН 200 ОРЧИМ МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛЖ МОДОН ЖОРЛОНГООС НЬ АНГИЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд гэр хорооллын 216 орчим мянган өрхийг орон сууцанд хамруулж модон жорлонгоос нь ангижруулах шаардлагатай. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 93.4 мянган иргэн уг хөтөлбөрт хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болоод байна. Үүний цаана ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 71798 өрх байгаа гэсэн судалгаа байдаг. Эдгээр тоо нь орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэл ямар байгааг илтгэж байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтыг танасан хэрнээ нөгөө талд агаарын бохирдлыг бууруулах төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Тодруулбал, ирэх онд агаар, орчны бохирдлыг бууруулах зардлыг энэ оныхоос 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 137.6 тэрбум төгрөгт хүргэхээр тооцжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар 41.4 тэрбум төгрөг нэмэх гэж буй зорилго нь сайжруулсан шахмал түлшийг иргэдэд түгээх, борлуулах ажлыг зохион байгуулах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бусад арга хэмжээнд зарцуулна гэж байгаа.

Уг нь энэ мөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулж, иргэдээ дэмжвэл утаагаа илүү бодитой бууруулах боломжтой баймаар.


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.68.16] 2019-11-05 03:30:38

ИПОТЕКИЙН 8 %-ИЙН ЗЭЭЛ ӨГЧ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ӨНДӨР ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ АВСАН ИРГЭДЭЭ 8%-ИЙН ЗЭЭЛ РҮҮ ШИЛЖҮҮЛЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДАРАМТААС ЧӨЛӨӨЛЖ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ, ОРОН БАЙРНЫ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛГҮЙ УЛС БОЛГОЖ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭГ 1 УДАА ХЭРЭГЖҮҮЛЖ ӨГӨӨЧ

yduuchuud tsaashaa [202.126.88.57] 2019-11-05 03:13:02

yduuchuud bol zalxuuchuud . End uls tor udurdlaga umar ch xamaagui . Ted bol terguulegchid

ene 3 pizda [150.129.141.25] 2019-11-05 01:48:45

MAH d 20000 myangaa avaad duguilsan daa ayugui bol

Иргэн [203.91.118.180] 2019-11-05 01:39:24

Монголд дундаж давхарга гэж байхаа болиод олон жил болж байна шүү дээ. Нэг бол баян нэг бол ядуу ийм л 2 давхарга байна. Баян нь тэнгэрт тулцан баян Ядуу нь тээд ойлгомжтой байна шүү дээ.

Зочин [202.126.89.84] 2019-11-05 01:20:38

Хүний өмнөөс амьдрахаа болиооо

Зочин [202.126.89.84] 2019-11-05 01:19:57

Нээх амар юм ярихын.орон сууцанд орж чадахгүй ба гэх шиг.Мөнгө байвал орж болно шдээ.орон сууцнаас их юм алга.мөнгө байхгүй бол ажил хий дээ

ard [103.80.211.104] 2019-11-05 00:55:41

журмаа шинэчлээчээ

Зочин [202.9.42.97] 2019-11-05 00:27:20

Ядуу хүмүүс гэр хороололдоо амьдарсан дээр. Ядуу байж бас орон сууцанд орох санаатай. Зиндаа зиндаагаараа амьдарцгаая.

Иргэн [203.91.118.180] 2019-11-05 01:38:13

Ийм тэнэг бодолтой байхаа болиоч. Ард иргэдийнхээ сэтгэхүйг өөрчилвөл сайхан л амьдрана ш дээ. Зиндаа зиндаа ч гэх шиг. арай2. Хүн болгон л сайхан байр орон сууцанд амьдрахыг л хүсэж байгаа байх. Боломж нөхцөлөөр нь хангах хэрэгтэй.

Зочин [64.119.25.163] 2019-11-05 00:25:41

ардууд МАН-тайгаа жаргаарай


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.