Он гарсаар 1517 хүний амь насыг аварчээ

Aдмин / Нийгэм

Он гарсаар улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар нийт 4317 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 187 хүн амь насаа алдаж, 112 хүн гэмтэж бэртэн 26083 толгой мал, амьтан хорогдож, 48.1 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 27742 хүн, 5256 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1517 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 53.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 627 буюу 70 хувиар, эд хөрөнгө 18.5 тэрбум төгрөгөөр буюу 53 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн осол

Тээврийн хэрэгслийн ослын 70 удаагийн дуудлагад 529 хүн, 122 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 83 иргэнийг аварч, 51 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Цогцос гаргах 22 удаагийн дуудлагад нийт 341 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 25 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Харин 10 сарын байдлаар нийт 187 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 буюу 15 хувиар буурсан байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.