"Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо

Aдмин / Нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.11.05/ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэд сайд Г.Элбэгсайхан, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нарын зэрэг дарга, удирдлагууд, алба хаагчдын төлөөлөл оролцов.

image

Энэхүү тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикийг бие биенээсээ суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” шалгаруулах арга хэмжээний гуравдугаар шатны шалгаруулалтад 16 алба хаагч шалгараад байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын 2019 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах арга хэмжээний нэгдүгээр шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчийн материалыг ажлын хэсэгт ирүүлсэн байна. Үүнээс ийнхүү шалгарсан 16 хэсгийн төлөөлөгч өрсөлдөнө. Тэмцээний дүн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарах юм.

image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/93 дугаар тушаалаар баталсан удирдамжийн шалгуур, үзүүлэлтийг хангаагүй 6 хэсгийн төлөөлөгчийг хасаж, гуравдугаар шатны шалгаруулалтад ийнхүү 16 хэсгийн төлөөлөгчийг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

zochin [122.201.22.19] 2019-11-05 15:38:39

ene setgedel bichsen 2 nuhur hulgaich nar baihaa.

Зочин [112.72.12.3] 2019-11-05 10:24:11

ӨРӨВДӨЛТЭЙ ГАРУУД ЦАГДААГИЙН ДАРГА БОЛЖЭЭ

зочин [122.201.19.99] 2019-11-05 09:52:27

Одоогийн цагдаагийн дарга нарыг зайлуулаач Шударга нэртэй худалч Сайдааа ажил хийж мэдэхгүй АВЛИГАЧИН дарга нар дараагийн Авлигачидаа шалгаруулах гэж байгаа юм уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.