Шүдний эмч нарт зориулсан амилуулах тусламжийн сургалт ЭХЭМҮТ-д амжилттай зохион байгуулагдлаа

Aдмин / Эрүүл мэнд

НМХГ, ЭХЭМҮТ, УНТЭ-ийн санаачилгаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан нараар батлуулсан удирдамжийн дагуу шүдний эмч нарт зориулсан “Амилуулах тусламж” сэдэвт сургалт 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 14-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-д амжилттай явагдаж дууслаа.

image

Сургалтыг НМХГ, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо зохион байгуулан, ЭХЭМҮТ, УНТЭ, Монголын ЯТН-ийн эмч, багш нар удирдан явуулав. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 335 шүдний эмнэлэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл зэрэг есөн аймгийн шүдний эмнэлэг, нийт 344 шүдний эмнэлгийн 928 эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар оролцов.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа НМХГ-т, хаалтын үйл ажиллагаа ЭХЭМҮТ-д явагдлаа. Хаалтын үйл ажиллагаанд НМХГ-ын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн дарга, АУ-ы доктор М.Дармаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ы доктор, клиникийн профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Ш.Энхтөр, УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, стратеги эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор С.Мөнхбаярлах, ЭМЯ-ны харьяа Нүүр ам судлалын МСЗ-ийн гишүүн, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны захирал Т.Учрал нар болон албаны бусад хүмүүс оролцож, сургалт амжилттай болсныг цохон тэмдэглээд, эмч, мэргэжилтнүүдтэй сэтгэгдлээ хуваалцан, сургамж, зөвлөмж өгөв.

image

Тус сургалт нь ЭМС-ын 2019 оны А/293 тоот тушаал “Журам, заавар батлах тухай”-д заасан эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журмын хэрэгжилтийг хангуулахын тулд эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын амилуулах тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн үед зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухай мэдлэг, ашиглах чадварыг нэмэгдүүлэх, тэдгээрийн бэлэн байдлыг хангахын ач холбогдлыг ойлгуулах үндсэн зорилгодоо хүрлээ. Сургалтыг амжилттай явуулсан ЭХЭМҮТ, УНТЭ, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоонд эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт хэрэгжүүлэх, эрсдэл бууруулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж, НМХГ-аас “ТАЛАРХАЛ” гардуулав.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:25


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.