Э.Энхболд: Нэг өдөр хичээснээр хоёр хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэндийг аварч хамгаална

Н.Алтанцэцэг / Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас өнгөрөгч долоо хоногоос эхлэн улаан өнгийн постууд сошлоор түгээж эхэлсэн билээ. Ийнхүү тоологдож эхэлсэн өдрүүдийг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан. Энэ өдөр зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх, осол хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулах юм байна. Мөн арваннэгдүгээр сарын 29-ний 11:00-11:10 цагийн хооронд Улаанбаатар хотын гол уулзваруудыг түр хугацаагаар хаах аж.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдтой ярилцлаа.

-Тээврийн цагдаагийн албанаас жил бүр “Хичээх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Хичээх өдөр”-ийг манай улс зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 2018 онд энэхүү өдрийг байгуулахад зам тээврийн ослын дуудлагын тоо 47.5 хувь буурч, ослын улмаас гэмтэл бэртэл авсан хүний тоо 60 хувь буурсан. Нэг өдөр хичээснээр хоёр хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэндийг аварч, зам тээврийн 250 орчимосолгарахаасхамгаална. Нэг өдөр хичээснээр нэг сар, цаашлаад нэг жил хичээвэл 500 гаруй хүний амь, хоёр мянга гаруй хүний эрүүл мэндийг аварч чадна. Иймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, жолооч нар хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарч, зорчигч нар хамгаалалтын бүсээ зүүгээд хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Мөн энэ арга хэмжээнд хүн бүр идэвхтэй оролцож, осол хэргийн тоог тэг байлгахын төлөө хичээцгээе гэж уриалж байна.

-Энэ оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн осол гэмтэл хэд бүртгэгдсэн бол?

-2019 оны эхний 11 сарын байдлаар гарсан зам тээврийн осол, зөрчлийн холбогдолтой нийт 68.369 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөн 22.499 осол бүртгэгдэн шалгагдаж, эдгээр ослын улмаас 324 хүн амь насаараа хохирч, 1004 хүн гэмтэл авсан байна. Ослын шалтгааны дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлэх, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдол зэрэг нь шалтгаалж байна. Нийслэлийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 115 хүн амь насаа алдаж, 2490 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Мөн 512 хүүхэд замтээврийн осолд орж, 11 хүүхдийн амь нас хохирчээ. Харин явган зорчигчид гарцгүй газраар гарч зам тээврийн осолд орж байна. Мөн арваас доош насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа учраас хүүхэд зам тээврийн осолд орох тохиолдол нэмэгдэж байна.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ГАРЦААР ГАРЧ ХЭВШИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Зам тээврийн ослын улмаас маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ тоог бууруулахын тулд ямар алхам хийх ёстой вэ?

-2019 оны эхний 11 сард улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоон мэдээгдээр дурдсан. Ослын улмаас 535 хүний амь нас эрсдэж, 21 тэрбум 864 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийслэлийн хэмжээнд явган зорчигч маш ихээр машинд мөргүүлж, гэмтэж бэртдэг. Нийт машинд мөргүүлж бэртсэн иргэдийн 45 хувь нь явган хүний гарц байхад гарцгүй хэсгээр зам товчилж, хугацаа хожих гэж байгаад амь насаа алдаж байна. Явган зорчигчдын ихээр мөргүүлдэг цэгүүдийн судалгааг тээврийн цагдаагийн албанаас гаргаж, гарцыг камержуулж ажлыг ихээр төлөвлөөд явж байгаа. Нийслэлд явган зорчигчийн хөдөлгөөн маш их байдаг. Иймээс явган зорчигчид гарцаар гарч хэвших хэрэгтэй байна.

-Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа. Ослыг бууруулахын тулд юу анхаарах ёстой вэ?

-Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох дадлыг аав ээжтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцож байж суралцана. Иймээс эцэг эхчүүд 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Зам тээврийн осол хор уршиг ямар байдаг гэдгийг хүүхдэд байнга хэлж байх ёстой. Энэ он гарснаас хойш 695 хүүхэд зам тээврийн осолд орж, гэмтэж бэртсэн байгаа. Нийслэлд 11 хүүхдийн амь нас хохирсон. Харин хөдөө орон нутагт 38 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас нь эрсдэж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа нь томчуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Жолооч нар хүүхдүүдэд зам тавьж өгөхгүй байна. Мөн хамгаалалтын бүс болон зориулалтын суудал ашиглахгүй байгаатай холбоотой юм.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нилээд гарч байна. Зөрчил удаа дараа гаргаж байгаа жолооч нарт ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас 24 цагийн хяналт тогтмол тавьж ажиллаж байгаа. Өдөрт улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдөрт 40 орчим бүртгэгддэг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байна. Энэ тохиолдолд жолоочийг 400 нэгжээр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасдаг. Харин энэ үйлдлийг давтан гаргавал хорих хүртэл арга хэмжээ авдаг бөгөөд цаашид хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийгэм болон иргэд рүү хандсан нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:09:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:09:52

манан цагдаагийн даргаа бэлтгээд унав уу [202.9.46.121] 2019-11-29 07:18:19

энэ хужаа залуу хэлтсийн дарга болуутаа юу болоод тодроод унав хэн тодруулаад байна ???

Зочин [202.9.46.121] 2019-11-29 07:18:52

ӨЧИГДРӨӨС ХОЙШ

Зочин [202.126.89.233] 2019-11-29 05:52:32

Нөлөөлөлийн ажил сайн хиыж байна. Бид хөдөлгөөний соёлд суралцмаар байгаа шүү. Амжилт

Зочин [182.160.32.202] 2019-11-29 04:13:55

Энэ дарга Замын цагдаагийнхан сүүлийн үед мундаг ажил хийсэн хүмүүс болж харгдах гээд ЗОХИОЖ БАЙГАА АЖЛЫНХАА АГУУЛЛАГЫГ ГУТААЖ БАЙНА ШҮҮ. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ОРОЛЦОГЧИД ӨДӨР БҮР ХИЧЭЭХ ЁСТОЙ

Зочин [202.9.46.116] 2019-11-29 03:51:01

Хүн үргэлж л хичээж яваа шүү дээ. Тэнэг ажил хийх юм. Нээх ажил хийсэн улсууд

Зочин [182.160.37.94] 2019-11-29 01:04:35

Браво


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.