Б.Энх-Амгалан: ОХУ, БНХАУ-тай эдийн засгийн коридорын төслийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай

Л.Батцэнгэл / Эдийн засаг

-Новосибирск-Барнаул-Горно-Алтайск-Ташанта-Улаан Байшинт-Ховд-Ярантай-Такешикен-Үрэмчи-Каши-Хонкираф чиглэлд туршилтын тээвэрлэлт хийхээр тохиролцсон-

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дэлхийн банк, Үндэсний хөгжлийн газар, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “Евроазийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг “Шангри Ла” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. Хурлыг нээж үг хэлсэн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.

-Хурлыг хаанаас зохион байгуулж байна?

-“Евроазийн Эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурлыг Дэлхийн банк, Гадаад харилцааны яам, Монгол Улсын их сургууль, манай Зам, тээврийн хөгжлийн яам хамтран зохион байгуулж байна.

-Нэрээс нь харахад их чухал хурал юм. Ямар асуудлыг хэлэлцэх бол?

-Монгол Улсын хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, ОХУ-ын Евразийн эдийн засгийн хөгжил санаачилгыг уялдуулах зорилгоор 2016 онд “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гурван улсын тэргүүн гарын үсэг зурсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын талын Үндэсний ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2017 оны 103 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хамтын ажиллагааны механизмыг бий болгох чиглэлээр гурван талын Гадаад харилцааны дэд сайд, болон экспертүүдийн уулзалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Гадаад харилцааны яамны дэргэд Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг 2017 онд байгуулж, тус яам, бусад оролцогч талууд бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын хэсгийг ажиллуулан авто зам, тээвэртэй холбоотой төслийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийх, урьдчилсан техник-эдийн засгийн судалгаа боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Тэрчлэн ОХУ-ын Москва хотноо 2016 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн сайд нарын бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөл “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээний хүрээнд байгуулсан анхны баримт бичиг юм.

-Евроазийн эдийн засгийн коридорт Монгол Улс маань тэгээд ямаршуухан оролцоотой байгаа юм бэ?

-“Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах хүрээнд гурван улс туршилтын тээвэрлэлтийг Азийн авто замын сүлжээний “АН-3” Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд 2016 оны наймдугаар сард амжилттай зохион байгуулсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо 2019 оны долоодугаар сард “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал зохион байгуулсан. Гурван талын анхдугаар хурлаар Хамтарсан хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирсон. Түүнчлэн Азийн авто замын сүлжээний “АН-4” коридорын дагуух тээврийн маршрутыг нээх хугацаа болон зорчигчдын тогтмол бус тээврийг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэж Новосибирск-Барнаул-Горно-Алтайск-Ташанта-Улаан Байшинт-Ховд-Ярантай-Такешикен-Үрэмчи-Каши-Хонкираф чиглэлд туршилтын тээвэрлэлт гүйцэтгэхээр тохиролцоод байна.

-Зам, тээврийн хөгжлийн яам яг энэ талаар өөр юу хийв?

-Манай яам, “УБТЗ” ХНН-тэй хамтран “Транзит Монгол” олон улсын форумыг 2017 онд Бээжин, 2018 онд Москва, 2019 онд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулаад байна. ЗТХЯ-ны захиалгаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн сүлжээг оновчтой хөгжүүлэх судалгаа”-г ШУТС-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж дуусгаад тайлангийн илтгэлүүдээ тавьсан. Цаашид ОХУ, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн коридорын хөтөлбөрт түлхэц үзүүлэх томоохон төслийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Энэ цаг үед Дэлхийн банкны дэмжлэгээр судалгаа шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн, судлаачдыг урьж оролцуулсан олон улсын хурлыг хамтран зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой ажил боллоо. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээврийн салбарын хөгжлийн урт хугацааны стратеги бодлогыг тодорхойлж ажиллаж байна даа. Өнөөдрийн хурлаар Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, салбарын стратеги бодлого, зорилтуудтай хэрхэн уялдуулах, хамтран төсөл хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.129] 2020-03-14 08:42:25

алсын удирдлагатай зөрлөг нэмж барьсаар байгаад суудлын вагон нь ачааны вагоны хурдаасаа хол түрүүлээд хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай болох юм биш байгаа

Зочин [103.212.117.226] 2020-02-19 18:19:56

Транзит тээврээр орос хятдаас үнэгүй бяслаг иднэ

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:13

УЧИР ШАЛТГААНЫГ НЬ ЗӨВ Л ОЛЖ ХАРААРАЙ [202.179.25.253] 2019-12-04 02:08:03

УГ НЬ КОРИДОРТ ЗОГСОХ БИШ ... ТОРГОНЫ ЗАМ ГЭЖ САЙХАН НЭРТЭЙ ТӨСЛӨӨ КАЗАХСТАНД АЛДЧИХСАН. ДАРААГААР НЬ ТАЛЫН ЗАМ НЭРТЭЙ ИЖИЛ ТЭНЦҮҮ НӨХЦОЛТЭЙ ТӨСӨЛ ЯРИГДАЖ БАЙСАН. ЭЦЭСТ НЬ ТАЛЫН ТАВАН ЗАМ БОЛСОН САНАГДАНА. ОДОО Ч КОРИДОР Л ЯРИДАГ БОЛСИЙМ БИЗ ДЭЭЭ..... 30 ЖИЛ ЯРИЛАА . НЭГ Ч ТӨСӨЛ ЧИНЬ БҮТСЭНГҮЙ ЭЭ... ЭРЧИМ ХҮЧ , АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ, ХИЙН ХООЛОЙ, НЭГ НЬ ЮҮҮ БИЛЭЭ ДЭЭ, НЭГ Ч ТӨСӨЛ ЧИНЬ ЯВСАНГҮЙ.

зочин [66.181.177.188] 2019-12-03 23:22:37

энэ нехер юуч хийхгуй дээ.

Зочин [66.181.161.107] 2019-12-03 14:04:43

Энэ бол монголчуудад бараг өар юм хиихгүйгээр амьдарчихтом боломж юм манай 2 талд хятад орос гэсэн бараг 2 тербум хүнтэй том улс байхад тэднии дунд нь бид баына тэд монголыг тойроход дор хаяж 4000км бид сайн зам тавьчихвал тэд иим дөт замаар явах нь ойлгомжтой шүү дээ даанч манай дарга нар мөнгө олох юм хиихгүй өөрсдөө л баяжсаар энэ боломжииг алдсаар байгаа шүү дээ

Томоохон зам Монголоор явах болов уу??? [202.131.225.53] 2019-12-04 03:18:40

Монголоор явсан зам Орос, Хятад 2-т юу ч авчрахгүй. Энэ чиглэл нь Сибирийн хөгжилгүй, хүн амгүй, хөдөлмөрийн хүчгүй, ашиг авчрахгүй битүү шугуй байдаг юм. Иймд Оросоос Хятадруу Маньжураар болон Синжян-Уйгуураар элдэв шугамаа татах нь тэдэнд илүү ашигтай байгаа юм. Ер нь Торгоны зам төслийн гол хөрөнгө оруулалт Монголоос ГАДУУР урдуур явчихаж байгаштээ. Бид хөндлөнгөөс нь томоохон уул уурхай, түүнийг дагасан бизнес санал болгож ЧАДАХ юм бол энэ зам Монголоор дамжина. Тэгэж чадах болов уу?

Зочин [103.10.22.33] 2019-12-03 11:43:38

Ene balai hulgaich Darhani zam tavih gej nudni bulai bolchod uyga yarij soliorod bnaa. Olon doloon uym hutsalgui ireh songuliar dald oroh beltgele hi.

Зочин [49.0.171.43] 2019-12-03 11:23:36

ENE NEG OROSIIN TALD AJILLADAG NUHUR BAINAA ENIIG DARUI OGTSRUULAH HEREGTEI. TUMUR ZAM DEER OROSUUDAD TAL ZASNA OROSUUDAAS HEDEN TSAAS AVCHIHSAN YUM SHIG BAIGAA YUM.

Зочин [66.181.161.83] 2019-12-03 10:45:40

Энэ юугаа мэдэхэв дээ хөөрхий

Зочин [202.126.88.206] 2019-12-03 08:52:59

Битгий улин хуц дарханы замаа барьж чадахгүй байж БАС одбаяр мэх хэрэглэх санаатай Одоо ийм мнхэндард олон ойчихгүй болсон. Кабины нусан таглаа холооо очоод ХУЦ

Zochin [66.181.178.211] 2019-12-03 08:44:54

Chi darhanii zamaa tavij chadaj bj hursaj bgach, yu ch hiij chadahgui ork

Зочин [202.9.46.63] 2019-12-03 08:35:21

БАС НЭГ ХЯТАД

Ная [103.57.95.43] 2019-12-03 08:31:02

Ялангуяа дээрхи 2 хүний санааг бүрэн дэмжиж бн...коридор гэж юу ойлгрж бн даа эрхэм саайд шиг....

дорж [103.9.88.154] 2019-12-03 08:20:29

Энэ нөхөр зам тавих талаар нэг ч өгүүлбэр хэлсэнгүй. ийм сайд гэж байх уу.ичиж үх

Манайхан энэ коридорын үндсэн хэсэг биш. [202.131.225.53] 2019-12-03 08:06:51

Энэхүү Евразийн эдийн засгийн коридорт багтачих гээд Монгол Улс ёстой "царай алдаж" байгаа ш дээ. Гол тээврийн коридор нь Монголоос урдуур Хятад-Казахстан-Орос чиглэлээр явж байгаа биздээ? Уг нь бид энэ төсөлд жоохон ч гэсэн багтачихвал 3 сая ард түмэнд их хэрэгтэй юмсанж.

какака [66.181.170.130] 2019-12-03 07:57:25

какакака үхсэн ацны чинь олон улсын хамтын ажиллагаа, тэрнээс наадхаа чадахгүй байж.

Зочин [66.181.170.130] 2019-12-03 07:37:31

Үхсэн ацны ОХУ, БНХАУ-тай эдийн засгийн коридор нтр Улаанбаатар-Дарханы замаа баричихаж чадахгүй "кабины нусан таглаа"

Зочин [202.21.113.82] 2019-12-03 07:53:54

Юм унш хөө, төрийн бодлого, хөгжлийн төлөвлөгөө, олон улсын хамтын ажиллагаа гэж ойлголтууд байдаг юм.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.