З.Энхболд: "Капитал" банкнаас 240 тэрбум төгрөгөө буцаагаад авчихвал НДШ-ийг хоёр хувиар нэмэх шаардлагагүй
-“Газпром” ашгаа бодож байвал хийн хоолойг ердөө хоёр жилийн дотор л тавина-
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Яагаад хориг тавихаар болов?
-Төсвийн гурван хэсэгт хориг тавьсан.Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хоёр хувиар нэмээд 174.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөнд хориг тавьж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээр олох орлого талаасаа 174.2 тэрбумыг хасна гэсэн үг. Сүүлийн 20 жил нийгмийн даатгалын шимтгэл тогтвортой явж ирсэн. 2016 онд МАН УИХ-д олонхи болмогцоо нэмж эхэлсэн.Өнөөдрийн байдлаар НДШ гурван хувь нэмэгдчихээд байна. Дахиад хоёр хувь нэмэгдэх нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байсан. Энэ хоригийг хүлээж авах юм бол УИХ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувиа зогсоох хуулийн өөрчлөлтийг хийх үүрэгтэй болж байгаа. Түүнээс зарим гишүүн, сайд нарын тайлбарлаад байгаа шиг гурван жилийн өмнө батлагдсан хууль дээр хориг тавьж байгаа юм биш. Зөвхөн 2020 оны төсөв дотор байгаа Нийгмийн даатгалын сангийн орлогот тооцогдсон байгаа 174.2 тэрбум төгрөгт хориг тавьсан.
-Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа гэх тайлбарыг зарим гишүүн өгсөн .ОУВС-гийн хөтөлбөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү?
-ОУВС нь Монголын сонгуульд оролцоод ялаад улс орныг удирдаж байгаа биш, МАН л сонгуульд ялсан.МАН л энэ шимтгэлийг нэмж байгаа. Нэмэхгүй байх бүрэн боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй нэгж болон ажиллагсдийг татвараас илүү дарамталдаг. 20 хувиараа яваад болоод байсан шүү дээ. Хамгийн гол нь МАН 2016 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн амлалт өгсөн. Гэтэл хадгаламжийн хүү, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхи, согтууруулах ундааны, суудлын автомашин, шатахууны татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) зэрэг есөн татвар, шимтгэл, төлбөр нэмжээ. Долоон татвар, нэг шимтгэл, нэг төлбөр нийтдээ есөн татвар нэмсэн гэсэн үг. Арав дахь нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүллээ. Хэрэв та нийслэлд амьдардаг бөгөөд приус машинтай бол авто зам ашигласны төлбөрт тав дахин их мөнгө буюу 100 мянган төгрөг төлдөг болох нь. Жийп машинтай хүн 300 мянган төгрөг төлнө.Тэгэхээр сонгогдохдоо нэг юм амлаад гарсан хойноо тэрнийхээ эсрэг байдаг адал балмад үйлдэл байж болохгүй. Түүхий эдийн үнэ өссөн энэ үед татвар нэмэхгүйгээр эдийн засгаа удирдаад аваад явах бүрэн боломж байсан. Нүүрс, зэс, алт гээд манай экспортын бүхий л бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гэтэл дээр нь татвар нэмж байна.
Саяхан дампуурсан “Капитал” гээд банкинд 240 тэрбум төгрөгийн НДШ-ийн мөнгө алга болсон. “Капитал” банкны эздүүдийн хөрөнгийг хураагаад энэ мөнгөө олоод авчих юм бол НДШ-ийг хоёр хувь нэмэхгүйгээр хоёр жилийнхээ төлөвлөсөн зарлагыг гаргаж болно. Тийм мэтээр идэх уух нь хэтэрсэн. Үүнийг нь нөхөхийн тулд Улаанбаатарын иргэд арав, хөдөө орон нутгийнхан есөн татвар, төлбөр, шимтгэлийн нэмэлтэд дарлуулах нь.Ядаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн орлогыг болих нь зүйтэй гэж төрийн тэргүүн үзэж байгаа.
-Үүнээс гадна төсвийн хоёр хэсэгт хориг тавьсан.Тэдгээрийг тодруулаач?
-Хөрөнгө оруулалтын жагсаалт дээр 2020, 2021, 2022 он дамжиж баригдах 386 барилга, арга хэмжээн дээр хэсэгчлэн хориг тавьсан.Эдгээрийн нийт дүн нь нэг их наяд 424 тэрбум 277.3 сая төгрөг. Үүнээс 2020 онд хэрэгжих нь 350 тэрбум 846.7 сая төгрөг. Эдгээрт хориг тавьж байгаа. Энэ УИХ-ын хугацаа ирэх зургаадугаар сард дуусна. Дараагийн УИХ ийм үрэлгэн төсөвтэй санал нийлэхгүй байж болно. Гэтэл дараагийн УИХ-ын ажиллах 2020 оны сүүл хагас, 2021, 2022 оны төсвийн орлогыг урьдчилаад зарцуулчихаад байна л даа. Хэрэгтэй, хэрэггүй маш их барилга барьж байгаа.
-Яг ямар барилга байгууламжууд байгаа юм бэ?
-2020 ондоо багтаж дуусах барилгуудад хориг тавиагүй, энэ Их хурлын бүрэн эрх юм даа гэж бодсон учраас. Харин 2020 онд эхэлж 2021, 2022 онуудад үргэлжлэх бүх барилгуудад хориг тавьж байгаа.Оныг нь харгалзан үзсэн болохоос тэр энэ гэж цохож зааж тусгаагүй гэсэн үг. Энэ обьектууд угаасаа баригдаж эхлээгүй, зураг төсөв ч байхгүй юу ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр хоёроос гурван жилийн турш үргэлжлэх 1.4 их наяд төгрөгийн 386 барилга алга болно. Гэхдээ үүний 350 тэрбум нь 2020 онд зарцуулагдах юм. Ингэснээр төсвийн алдагдал буурна. Ийм эерэг үр дүн гаргахыг Ерөнхийлөгч зорьж байгаа.
-2022 он гэхэд баригдаж дуусна гэгдээд буй Улсын драмын театр, Дуурь бүжгийн театр, Байгалийн түүхийн музейн барилгуудын төсөв хоригт багтсан уу?
-Тийм. Эдгээр барилгыг 2022 онд барьж дуусгахаар төсөвлөсөн. Иймэрхүү 386 барилгыг 2020-2022 онуудад барьж дуусгахаар төлөвлөсөн нь дараагийн УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. Магадгүй дараагийн УИХ нураахгүйгээр ч шийдэл олж болно. Хориг хүлээж авбал сая нураадаг Байгалийн түүхийн музей шиг болохгүй гэсэн үг.
-Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан нь ямар учиртай юм бэ?
-Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан.Ирээдүй өв сангийн мөнгийг Сангийн яамнаас өөр корпораци байгуулж удирдуулах хуультай юм. Манай Их хурлын үед гарсан хууль. МАН-ын УИХ, Засгийн газар гарсныхаа дараа энэхүү корпорацийг байгуулалгүй өнөөдрийг хүрсэн. Угкорпорацийг байгуулагдах хүртэл Сангийн яам Ирээдүй өв сангийн менежмэнтийг хийнэ гэдэг нь төсвийн цоорхой нөхнө л гэсэн үг. Төсвийн цоорхой нөхдөг учраас л Сангийн яамаар удирдуулахгүй гэж түрүүчийн Их хурал үзсэн байна шүү дээ. Тиймээс Сангийн яам удирдах нэмэлт, өөрчлөлтийг болохгүй гэж үзэн хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авбал корпораци байгуулж, тэрхүү хуулийн заалтын дагуу удирдлагыг нь хэрэгжүүлж, ашгийг нь аривжуулах юм. Ирээдүй өв сангийн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчингүй боллоо гэхэд төсөвт ямар ч ачаалал байхгүй. Тэр санг хэн удирдах тухай ярьж байгаа болохоос тоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Ийм гурван хэсэг хориг байгаа.
-Төсөв хэлэлцэх, батлах хуулийн хугацаатай.Энэ хоригийг хүлээж авахаар төсөв задарч таарна. Энэ нь хуулиараа боломжтой юм уу?
-Задрах ёстой бол задрана шүү дээ .Ирээдүйд гарах УИХ-ын захиран зарцуулах төсвийг урьдчилаад зарцуулчихаж байгаа УИХ-ыг яах юм. Төсвөөс дээр дурьдсан 386 обьект хасагдана. Эдгээр барилгад төсөвлөсөн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаас хасагдана. Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр зүйлд хоёр хувийн өсөлтөөс НДШ санд төвлөрч зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийг хасна. Ингэснээр НДШ хоёр хувь нэмэгдэхгүй болно. Үүнээс гадна Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн нэмэлтийг хүчингүй болгосугай гэсэн ганц өгүүлбэр гаргачих нь. Хоригийн үр дүнд төсөв сайжирна. Өөр ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.
-Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд мөн хориг тавьсан.Түүний зүгээс “Өмгөөлөгчдийн холбоо”-г дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Үүнийг тодруулаач?
-Өмнө нь тусдаа байсан Хуульчдын холбоо, Өмгөөллийн холбоог хууль гаргаад нэг байгууллага болгосон юм. Хуульч, өмгөөлөгч Хуульчдын холбоондоо татвар төлнө, тэгж байж хуульчаар ажиллах сертификатаа авна. Өмгөөллийн холбоо байснаар өмгөөлөгч дахиад л тус холбоонд давхар татвар төлнө гэсэн үг. Өмгөөлөгчийн,шүүгчдийн, прокуроруудын зэрэг холбоо байхыг болиулаад дэлхийн жишгийн дагуу нэг холбоо байгуулсан юм. Хэдэн мянган төрийн бус байгууллагаас дөрөв, тавхан нь л өөрийн гэсэн хуультай байдгаараа ялгагдаж байдаг. Нэг нь энэ Хуульчдын холбоо. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Компаниудын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагууд юм. Эд бүгд өөрийн гэсэн хуультай. Хуультай байдгийнхаа хувьд улс даяар ганцхан л байх ёстой. Хуульчдын холбоо нь хуульчдыг сургах, сонгон шалгаруулах, лиценз өгөх, зөрчил гаргах юм бол лицензийг нь хураах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг түүнийхээ төлөө гишүүдээсээ татвар авах юм. Хуучин хууль зүйн яамны хийдэг байсан үүргийг энэ холбоонд хуулиар шилжүүлээд өгчихсөн хэрэг. Хоёр дахь холбоог хэрхэвч байгуулж болохгүй шалтгаан нь төрийн бодлогын эсрэг болчихоод байгаатай холбоотой. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байх шиг байна.Уг хууль батлагдвал Монгол Улсад тухайн асуудлаар ганцхан л мэргэжлийн холбоотой болно.
Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60, 70 холбоо бий. Ерөнхийлөгч чиглэл өгснөөр эдгээр холбоод нэгдэж “шүхэр холбоо”-той болсон. Хуулиар компаниуд тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах ёстой, хэрэв ажиллуулаагүй бол тухайн компани төлбөр төлдөг. Тэр төлбөрийг хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам авдаг байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод “шүхэр холбоо”-той болж чадвал тэр мөнгийг өгье гэсэн юм. Тэр мөнгөний захиран зарцуулах эрхийг яам биш холбогдох холбоонд нь өгье гэхэд 60, 70 холбоотой байгаа юм. Тиймээс нэгдэж нэг холбоо болох чиглэлийг өгсөн хэрэг. “Шүхэр холбоо” нь чухал үүрэгтэй. Тэд аж ахуй нэгжүүд дээр очоод хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгана. Ажиллуулаагүй байвал төлбөрөө авна. Ингэж хагас төрийн байгууллага шиг ажиллана. Олсон мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай болгоно. Холбоог нэг болгож, онцгой эрх өгөх гэсний учир нь төр өөрийнхөө үүргийг жинхэнээс нь шилжүүлж өгөх гээд байгаа юм. Төр бүгдийг нь хариуцаж даахгүй байна шүү дээ. Компани бүрээр яваад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгаад, тоолоод явах хүн хүч, орон тоо байхгүй учраас хариуцсан хүнд нь орлогыг нь өгөөд, жил бүр тайланг нь авч байх юм. Цаашид холбоодын үйл ажиллагааг жигдрүүлэх, дарга нь тодорхой хугацаанд солигдож байдаг дүрмүүдийг хуульчилж өгөх юм. Хэрэв энэ шалгуурыг даахгүй бол төрөөс өгсөн эрхээ буцаагаад авчихна.
Хуульчдын холбоо нь Өмгөөллийн холбоо болоод хоёр хуваагдчих юм бол хуульчдын холбооны тухай хууль дээр байгаа сертификат өгдөг эрхээ буцаагаад авчихна гэсэн үг. Нэг холбоо болсноор өмгөөлөгч шүүгч, прокурорт үнэлгээ өгнө. Шүүгч, прокурор нь өмгөөлөгчдөө үнэлгээ өгнө. Ажлаа хийж чадахгүй нэгнийг холбооноосоо хасчихаж болно.Энэ хүн хуульчаа хийж чадахгүй гэдэг л үнэлгээнд хүрнэ. Угтаа Хуульчдын холбоон дотор Өмгөөлөгчийн дэд холбоо байдаг. Хуульчдынхаа холбоонд төлсөн нэг л татвараар дэд холбоо нь санхүүждэг. Холбоо байгуулъя гэсэн хүн бүрт хууль гаргаж өгөөд байх юм бол дахиад л замбараагүй байдал руугаа орно.
-Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад ирлээ. Хийн хоолойтой холбоотой тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлт байсан ч дорвитой шийд гарсангүй. Судлаачдын зүгээс хоёр хөрш хийн хоолойг Монголоор дамжуулах сонирхолгүй ч гэх юм.
-Яагаад.
-Товчхондоо хоёр хөрш манай улсад тийм давуу талыг өгөхгүй гэж байгаа.
-Манайхаар явах зам богино, уул намаг байхгүй, хоолой тавих зардал нь хямд учраас эдийн засгийн хувьд ашигтай юм. Богино замаар хямдхан хүргэхийг л хоёр хөрш сонирхож байгаа.
-Саяын айлчлалаар энэ асуудал хөндөгдсөн үү?
-Манайх хийн хоолойн талаар баримтлах бодлогоо Ерөнхий сайдын ярианы сэдэвт оруулаад явуулчихсан байгаа.Түүнийгээ танилцуулсан. Одоо нөгөө тал судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргах ёстой.
-Яг хэдийд ажил хэрэг болох бэ?
-Энэ өөрөө бизнес юм.Дэлхийн хамгийн их хий экспортлодог ОХУ, хамгийн том импортлогч БНХАУ руу хэдэн хийн хоолойгоор очих вэ гэдгээ л бодож байгаа болохоос биш очихгүй байх тухайгаа бодохоо больсон. “Газпром” ашгаа бодож байвал хийн хоолойг ердөө хоёр жилийн дотор л тавина. Гол нь тогтвортой байдал чухал. Украйн шиг дундаас нь хулгай хийгээд байж болохгүй шүү дээ. Түүний баталгааг л манай улс өгөх ёстой.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж авлаа гэх шүүмжлэл гарч, Цэц ч үүнийг нотолж шийдвэр гаргасан. Ийм нөхцөл байдалд хүртэл нь лоббидсон хүн нь таныг гэх юм. Энэ үнэн үү. Мөн Цэцийн шийдвэр гарах хүртэл багагүй хэмжээний татварын алдагдал хүлээсэн гэж байгаа. Энэ тухайд?
-АМНАТ-ийг татвар гэж ойлгодог Сангийн сайдтайд л хамаг учир байгаа юм. Энэ бол татвар биш. Үндсэн хуулийн дагуу ашигт малтмал нийт ард түмний өмч. Түүнийгээ олборлож байгаа компанид нь таван хувиар зардаг. Энэ оны гуравдугаар сар хүртэл зөвхөн А лицензтэй олборлогч нарын төлдөг энгийн төлбөр байсан. Харин олборлоогүй компани төлөх хууль гаргаснаас бүх юм буруудаж байгаа.Тэглээ гээд ашигт малтмалын А лицензгүй боловсруулдаг үйлдвэрүүд нэг ч төгрөг төлөөгүй, энэ төлбөрийг нь эсэргүүцээд. Сангийн сайдын ярьж байгаа АМНАТ-ийн тухай асуудал бол татвар гэдгээс үүдэлтэй туйлын буруу ойлголт. Үүнээс зугтах арга байхгүй. Тиймээс энэ төлбөр хэзээ ч зогсохгүй. Төлбөрөө төлөөгүй хүнд бараагаа зээлээр өгдөггүйтэй адил АМНАТ хуулиас болж зогсохгүй. Ямартаа ч энэ асуудлыг дараагийн Их хурал засаж залруулах байх. А лицензгүй 38 үйлдвэр хаалгаа барьсан. Д.Бямбасүрэн гуай “Малчнаас 200 мянган төгрөгөөр хонь авлаа. Гуанзан дээрээ өнөөх хониороо бууз хийж зараад 400 мянган төгрөг болголоо. Гэтэл малчин давхиж ирээд олсон ашгаас чинь би авна гэж заргалдадгүй биз дээ” гэж их ойлгомжтой тайлбарласан байна лээ.
Би Монголын баялаг эх орондоо ямар нэгэн бүтээгдэхүүн болоосой гэж лоббидож байгаа. Тухайлсан компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Тэр бол гүтгэлэг. Цагдаад өргөдөл гаргасан, гүтгэснийг тогтоовол зөрчлийн хуулиар торгох байх.
-УИХ АМНАТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ.
-Ашигласан компаниудаас нь авна гэдэг хуучин хуулиа л сэргээсэн.
-Тэгэхээр эргээд Цэц дээр унах юм биш үү?
-МАН-тай заргалдаад нэмэргүй юм байна л гэж харж байгаа байх. Монголын А лицензгүй бүхий л ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдийн хаалгыг барих бодлого явуулж байгаа бол яая гэхэв дээ. Хаахаас л биш. Ажилгүй болсон 18 мянган хүн нь л дараа нь сонголтоо зөв хийг.
-УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулах эсэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн хуулийг эрх барьж байгаа нам өөрчлөх байх. Аль нь зөв, буруу гэж хэлэх аргагүй. Учир нь эд нар дотроо хэрэлдээд байгаа юм. Хэнийх нь тал дийлэхийг мэдэхгүй. Ер нь бол холимог тогтолцоог Үндсэн хуульдаа оруулж, гишүүдийн тоог 108 болгон, гишүүдийн хагас нь нэг мандаттай тойргоос, үлдсэн хагас нь намын жагсаалтаар сонгогддог байх саналыг Ерөнхийлөгч өгсөн боловч УИХ хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй мөртлөө холимог тогтолцоог авч байгаа нь сонин. Сонгуулийн мажоритар систем нь сонгогчдын саналыг алдаатай тусгадаг буюу гээгдүүлдгээрээ алдартай. 2016 онд МАН сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын 76 суудлын 65-г нь буюу 85.5 хувийг авсан.Хоёр дахь сонгуулийн систем болох пропорциональ нь санал гээгдүүлэхгүй сайн талтай боловч хүний төлөө бус намын төлөө өгдөг гэдгээрээ дутагдалтай. Ийм сайн, муу хоёр системийг хослуулан холимог болгож хэрэглэх нь УИХ-д сонгогчдын өгсөн санал зөв тусгал болох учраас Монгол Улсын хувьд чухал юм. Хэдийгээр сонгуулийн үндсэн хоёр систем, түүнийг хольсон гурав дахь холимог систем байдаг боловч саналын хуудас, санал тоолох аргачлал зэргээсээ хамаараад 100 орчим болж задардаг. Энэ 100 замын алиныг нь сонгохыг мэдэхгүй. Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр ийм зүйл хийж байгаа бол батлагдах магадлалтай л байх. Гэхдээ түүнийг нь эсэргүүцсэн олон гишүүн байгаа гэсэн. Ямартаа ч холимог болох юм бол сонгуулиас сонгуульд гардаг энэ их савалгаа багасна. Энэ төсөв дээр маш тодорхой харагдаж байгаа юм. Огт хэрэггүй зүйлд маш их мөнгө үрж байгаа. Улс орны хэмжээний том бүтээн байгуулалтад нэг ч төгрөг тавихгүйгээр өөрийнхөө тойрогт амбаар шовойлгож, тууз хайчлахыг илүүд үзэж байна.
-50:26-аар явбал намаар дулдуйдсан, тэр дундаа рейтинг өндөртэй нэгнийхээ далбаан дор нуугдсан нөхдүүд гараад ирэхгүй юу?
-Намаар дулдуйдсан хүмүүс гарахгүй байхаар ярьж байгаа юм билээ. Өргөн барихаас өмнө ярьж байсан яриаг нь сонсоход 50 хүн жижиг тойргоос сонгогдоно. Гурван тойрогтой байсан аймгууд хоёртой болно. Нам болгон 26 хүнийг жагсаана.10 нам байлаа гэхэд 260 хүн жагсана.Нам өөр, өөрсдийн 26 хүнийг жагсаалаа гэхэд ард түмэн сонголтоороо дэс дарааллыг нь өөрчилнө. Өөрчилсөн дэс дарааллаас хувьчилж бодно.
-Хувь тэнцүүлчихээр өндөр санал авсан байлаа ч гишүүн болж чадахгүй. Энэ нь шударга бус юм биш үү?
-Тэрийг нь МАН өөрөө шийдэх ёстой байхгүй юу.
-Сонгогчдод түвэгтэй байдал үүсгэхгүй юу?
-Би Шведэд очиж сонгуулийнх нь үеэр ажигласан юм.260 хүнийг нэг хуудсанд бичдэггүй юм билээ. Намуудын өнгөтэй цаасан дээр нэр дэвшигчдийнх нь л нэрийг биччихдэг. МАН байвал улаан, АН байвал цэнхэр ч гэдэг юм уу. Сонгогч сонголтоо хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд өрсөлдөж буй бүх л намуудын нэр дэвшигчдийн нэрстэй цаасыг аваад бүхээгтэй ороод суучихдаг юм. Харин бүхээгт орсныхоо дараа дэмжиж буй намынхаа цаасыг аван, нэр дэвшигчээ сонгодог.
-Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан.Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Бүх намын санхүүжилт ил тод байх ёстой.Ардчилсан нам түрүүлж ил болгосноороо шүүмжлэл хүлээгээд байх шиг байна. 76 хүн бүгдээрээ бие дааж явж байгаад гарчихдаг сонгууль байхгүй болсон.Тэдний нийтлэг сурталчилгааг явуулахын тулд зардал гарах ёстой. АН түүнийгээ олигархуудаас авахгүй байхаар шийдсэн. Харин нэр дэвшиж байгаа хүмүүсдээ үүрүүлэхээр шийдсэн байна лээ. Энэ нь бодлогын хувьд зөв л дөө. Одоо АН-ын 100 сая төгрөгийг шүүмжлэхийн оронд МАН, МАХН, Иргэний зориг нам болон бүх намууд сонгуулийн зардлаа хэрхэн цуглуулах гэж байгааг анхаарах хэрэгтэй.АН-ынх ойлгомжтой.Сонгуульд оролцох гэж байгаа хүн бүр100 сая төгрөгийн хандивийг намдаа цуглуулж өгнө. Хувиасаа өг гэсэн үг биш шүү дээ. Би нэр дэвшье гэж бодож байгаа бол “Энхболдыг УИХ-ын гишүүн болгоё гэж дэмжиж байгаа бол АН-д 100 сая төгрөгийн хандив өгнө үү, арванхоёрдугаар сарын 15-аас өмнө 40 сая төгрөгийн хандив өгнө үү” гэх хандивын арга хэмжээ явуулна гэсэн үг. Таньдаг компаниуд руугаа утасдана. Улс төрийн намын тухай хуулиар дээд тал нь компани 10 саяыг, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгнө. Нэг сая төгрөг өгөх 40 найз, эсвэл 10 сая төгрөг өгөх дөрвөн компани олох хэрэгтэй.
-Та мэдээж УИХ-д нэр дэвшинэ байх. Хэзээ ЕТГ-ын даргын ажлаа өгөх вэ?
-Хуулиараа би ажлаа өгөхгүй ч байж болно. Улс төрийн албан тушаал, сайдтай адилхан гэсэн үг.
-Гэхдээ та сонгуулийн сурталчилгаагаа хийнэ биз дээ.
-Хийнэ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх, тойрогтоо ажиллах зэрэг олон ажлууд бий.Сонгуулийн хууль нь эхлээд ойлгомжтой гараг дээ. МАН дотроо үзэлцээд л байна. Аль бүлэглэл нь дийлэхийг харж л байя.
-Та намдаа хандиваа өгчихсөн үү?
-Арванхоёрдугаар сарын 15-аас өмнө олж өгнө. Би Ардчилсан намд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хандив цуглуулахад нь тусална. Миний оруулсан хандивыг над дээр бүртгэнэ. Хандивийн бүх орлого нь шилэн, ямар компани хэн гэдэг хүн хэдэн төгрөг өгснийг мэдэх боломжтой. АН-аас бусад намууд хандиваа ил тод болгох хэрэгтэй.
-Та Өвөрхангайд нэр дэвших юм уу?
-Хаана ч дэвшиж магадгүй.
-Хэрэв сонгууль 50:26-аар явбал та жагсаалтад орох уу?
-Нам бүр ялахын тулд эхлээд тойрогтоо танигдсан рейтингтэй 50 хүнээ явуулна.26 хүн дээрээ улс даяар рейтинг өндөртэй хүнээ явуулж таарна.Аймаг, нийслэл гэлтгүй улс даяар сонгогчид таньдаг нэр дэвшигчдийг олж явуулна гэсэн үг. Зарим гишүүд зөвхөн өөрийнхөө зургаан суманд л танигдаад байна шүү дээ. Сонгуулийн систем нь тийм юм чинь. Гэтэл улс даяар таньдаг хэсэг хүн байгаад байна л даа. Холимог систем нь жижиг намуудад шаанс өгч байгаа. Гэхдээ таван хувийн босго давсан тохиолдолд.
-Эмэгтэй болон шинэ залуу улс төрчдийн боломж багасах юм биш үү?
-Эсрэгээрээ шүү дээ.Нам бүр 26-гийн жагсаалтыг хийхдээ тодорхой тооны эмэгтэй, залуу улс төрчдийн төлөөллийг оруулна. Учир нь эмэгтэй улс төрч тухайн тойргоос эрэгтэй хүн шиг өрсөлдөөд гарч ирэх шаанс нь үргэлж бага. Мөнгө цуглуулах талаасаа ч тэр. Сонгуулийн чухал элемент чинь мөнгө шүү дээ. Тэр мөнгө нь хуулийн дагуу цугларч, зарцуулагдах ёстой.
Эх сурвалж: Өдрийн Сонин О.Ариунцэцэг
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:18:24
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:18:24
иргэн [66.181.181.30] 2019-12-12 03:36:58
Зориг зүрх нь үхчихсэн,барьцаанд орчихсон сайдуудтай з/г гэж нэрлэхэд хатуудахгүй болжээ.Хүрэлсүх та намаа орхиод шудрага дэмжигчидтэйгээ нэгдсэн дээр бус уу?
Uruu tul [153.161.254.107] 2019-12-11 11:36:21
Undarmaa muu teneg, erguu avgai pizda mini Ard Tumen ND-iin munguu butsaaj avmaar bna segsger pizdaka!!!!!.....
Зочин [103.212.117.18] 2019-12-12 13:39:51
Нийгмийн даатгалын системийн цоорхойд их асуудал бий. Үүнийг систем инженерүүдийг ажилтай болгож засуулна уу. Нөгөө талаас капитал банкинд ажиллаж байсан ажилчид ажил мэргэжилдээ дургүй муу новшнууд байсан учраас банк нь дампуурчээ. Банк дампуурах гэж ажилладаггүй юм. Гуравдагч талдаа улс төрийг банктай хэт хутгагч УИХ гишүүнийг байцааж шалга!!!!!
АААЛЛИ [103.111.68.3] 2019-12-11 05:24:44
АРД ТҮМНИЙГ ДААПААЛААД БАЙГААРАЙ, ЗЭВҮҮН АМЬТАН БЭ
Зочин [103.10.23.217] 2019-12-10 09:15:29
Төрийн өмчийг хулгай хийж идчихээд ихл том байдаг хүндээ цааш нь ярихуу яахав сайхан ярьсанч болно шүү.
зочин [192.82.76.208] 2019-12-10 07:37:47
Манай томчуул банк дампууруулж гаршсан Ундармаа дагаад хөлд нь чирэгдлээ одоо ард түмэн арай өөрөөр хардаг болсон яаралтай хөрөнгийг нь дуудлага худалдаанд оруулаад өрөө аваачээ Тэгээд л муу л бол хойд гэрийн хар овоохой гэгчээр ядарсан ард түмэнрүүгээ дайрах юм наад хэд чинь ачаа даахаа байсан бүгдийнхэнэ нуруу хугарсан байна лээ
Зочин [202.5.206.181] 2019-12-10 04:30:26
УНДАРМААГААС МӨНГӨӨ АВААЧ ЭЭЭЭЭЭЭ... ЯВАЛДААГҮЙ Л ЮМ БОЛ ЮУГ НЬ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ТЭГЖ БАЙТАЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД Л ОРХИХ ГЭЖ БАЙГАА ЮМ МӨНГӨӨ АВААЧ ЭЭЭ
Зочин [202.9.40.177] 2019-12-10 05:28:35
Явалдсан байсан ч мөнгөө авах хэрэгтэй.
Зочин [103.229.123.69] 2019-12-10 03:57:11
niileed idsen ym bn da
Зочин [103.229.123.69] 2019-12-10 03:55:16
ugchihbul geed guigaad baihdaa yahav dee guydaad avaach.
зочин [192.82.65.160] 2019-12-10 01:30:30
Чи төсвөөс цалин авч байгаа. Төрийн албан хаагч мөн. УИХ-д нэр дэвших бодолтой байгаа бол төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой. Үгүй гэж хэлж байгаа бол СЕХ, ҮХЦ. Хууль хяналтын байгууллагад хандах л болно доо
kub [59.153.113.47] 2019-12-09 21:25:38
ukhaantai bukhniig medegch geed uuriiguu bodchikhoor ukhaantai bolokhgui l dee onts surlagatsn SURAGCHIIN setgelgeenees garch chadaagui khun neg bndaa
Энхболд П [66.181.161.112] 2019-12-09 15:38:44
Амьдаа минь альч тойргоос гарч чадахгүй.Чиний байгаа байдал хэлж байгаа худлаа солиорол чинь чамд цэг тавьсан.Бүхнийг мэдэгч.Энэ бол баттай шүү.Өвөрхангайгаас бүр барахгүй.Чиний ярилцлага болгоныг уншлаа нэг л их гомдсон.томорсон амьтан.
Өөөөө [202.21.108.75] 2019-12-09 13:09:44
МАНАЙХАН УКРАЙНААС ТВИКС УР ЧАДВАРААРАА ИЛҮҮ Л ГАРНА УУ БОЛХООС АРД НЬ ОРОХГҮЙ Л ДЭЭ. ОРОС, ХЯТАД 2 ЫГ ХАШРААГААД ХЯТАДАД ХИЙ ОЧИХГҮЙ БОЛТОЛ НЬ СААХ ВИЙ ДЭЭ.
Зочин [103.57.93.133] 2019-12-09 12:46:08
яахав 2%-г нь ард түмэн төлчихвөл Ундармаагаас хураах мөнгийг сонгуульд зарах гээд байхгүй юу. нэгэнт гарсан мөнгийг буцааж өгнө гэхээс яс нь хаьталзаад... тэгээд ичихгүй яаж татвар нэхэж чадаж байна аа.
Зочин [103.57.93.133] 2019-12-09 12:44:07
Авилгагчид гээд нэг хүүхдүүдтэй болсон юм уу монголын ард түмэн. 76+хотын дарга энэ тэр гээд. бүгдэд нь 2%-500% өгсөөр байтал яах юм болж байна.
зочин [66.181.161.26] 2019-12-09 12:34:36
энэ муу з.энхболд бүхнийг мэдэгч анхны төрийн өмчийн хорооны дарга байхдаа нүгэл хийсэн.яиар ч нэр хүндгүй рольдоо итгэчихсэн амьтан.Аман хуурын соном өвгөний хөгшинтий дүр.Хоцрогдждээ.
Зочин [202.9.40.125] 2019-12-09 12:25:41
Kaftali banknaas 240 ter bumiig awchih ym bol HDSH 2 huwi nemegdehgui ch geh shig henii karmaanaas awch yu toloh geed bnaa
zochin [66.181.179.193] 2019-12-09 12:15:11
Тэгээд Ундармаагаараа тэр мөнгөө төлүүлэхгүй, иргэдийн халаасыг ухаж хүний идсэн мөнгийг нөхөх гэдэг ямар учир бнаа. Бишрэлт нэртэй зөндөө газар, обьектууд байгаа биздээы. Тэд нарыг нь зараад наад мөнгөө аваач ээ. ямар сонин юм ярьдаг хүмүүс вэ..
Irgen [202.9.40.157] 2019-12-09 16:09:07
Davarsan xylgaich lyivarchdiin mungiig ard tymen tuluxgyi idej gydarsan ezed eer ni yndarmaagiin byx xurungiig xyraa ygyi bol ard tymen odoo temtsex xeregtei byx avilgachdiin xurungiig xyraaj shorond ni xataa ard tymnii tatvariin mungug xyviinxaa xurungu gej bga bol endyyrel shy
Зочин [64.119.16.248] 2019-12-09 12:09:39
Za eniig songuuliar gargav daa... garaagui baihdaa yamar ih gai tarij bn
Zochin [202.9.46.204] 2019-12-09 12:00:35
Mash olon chuhal sanaag heljee, unshaad ih bayarlala, Z.Enkhbold dargad.
АРД [202.9.46.178] 2019-12-09 11:52:45
УУЛ НЬ ХЭН Ч БОДООЖЫН ТИЙМ Л БАЙМААР 240 ТЭРБУМАА БАНКИНД ЭРГҮҮЛЖ ӨСГӨХ ГЭЖ ӨГСӨН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭР ӨСГӨХӨӨР ТОХИРОЛЦСОН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ НЭГ ЮМ БОЛОХЛЭЭР МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЯАХАВ ГЭЖ БОЛОХГҮЙ Л БАЙМААР ЮМ УЛСААС ТОХИРОЛЦОЖ МӨНГӨ АВСАН БОЛ ТЭРЭНДЭЭ Л ХҮРЭХ ЁСТОЙ ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ МӨНГӨ БАНКУУД ӨЧ ТӨЧНӨӨН БАРИЛГА БАЙШИН БАРИЛГЫН КОМПАНУУДТАЙ НИЙЛЖ БАРИУЛААД МӨНГӨӨ АШИГТАЙ ЭРГҮҮЛЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРЖ Л БАЙНА.
Зочин [103.212.117.18] 2019-12-12 13:45:12
Капитал банканд ажиллаж байсан хүмүүсийг битгий ажилд аваарай. Ажил мэргэжилдээ дургүй хүмүүс банканд ажиллаж байсан учраас дампуурсан юм.
Зочин [103.212.119.109] 2019-12-09 12:00:41
маш зев!
Зочин [202.9.40.56] 2019-12-09 11:34:31
БИШРЭЛТ ХОЛДИНГИЙН БҮХ ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААЖ Б.УНДАРМАА, А.АРИУНБОЛД НАРААР НДШ-ИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ !
Зочин [103.212.119.109] 2019-12-09 12:00:13
маш зев!
Зочин [66.181.176.224] 2019-12-09 11:31:01
Хийн хоолойг 2 жилийн дотор тавина ч гэх шиг. Саяны хоолойг Хятадууд өөрсдийн хөрөнгөөр тавьсан. Авах газнаасаа суутгаж өрөө төлнө оросууд чинь. Манайхаар дайруулах мөнгийг нь хэн гаргах уу? Манайд мөнгө байхгүй, орост мөнгө байхгүй, хятдаа царайчилна нөгөөдүүл хөдлөхгүй байх
Зочин [103.212.117.18] 2019-12-12 13:47:20
Хятад монголоор дайруулахаас хамгийн дургүйцэж байгаа шүү. Дургүйцэх шалтгаан нь Монголын эдийн засагт хамгийн их дэмжлэг үзүүлэх болохоор тэр юм.
Zochin [66.181.177.25] 2019-12-09 11:28:46
Enhboldiin helj baigaa zuv shvv Undarmaag ergvvlen tataj hurungiig ni huraa
zol [202.126.89.220] 2019-12-09 10:44:13
enhbold zow helsn ba. tiim ychirtai bsan wum. battylga zow shiidwer gargaj bgaa wum ba. yndarmaagiin horongiin hyraaj mongoo nen daryi awaach. hylgaich huuhen ichih nuurgui ih hyrald syyj baih wum. harawaas goliison tsaraitai muuhai huuhen. toriin mongond gar dursen hylgaich. sodbaatar hydlaa shaaj ysriltslaga ogson ba. yndarmaatai hywaaj idsen hun uu
irgen [66.181.170.215] 2019-12-09 10:36:19
Их хурлын дарга байсан хүн доошоо ороод тамгын дарга хийх гэж, мөнгөний төлөө юу ч хамаагүй хийх болжээ, ёс зүй гэж үнэхээр Монголд алга болжээ
МАНАН [202.131.239.62] 2019-12-09 09:32:34
Хэрэгтэй хэрэггүй барилга барьж л байвал МАН-ын мэдлийн компаниуд төсвөөс мөнгө сааж, улс төрчдийнх нь авлига зузаарна л гэсэн үг
иргэн [202.179.24.103] 2019-12-09 09:24:31
тиймээ ундармаагаас л мөнгөө авчих тэгээл болоош дээ
иргэн [202.9.40.24] 2019-12-09 09:06:00
Нэг хүүхний ангалзаж байгаад буруу ажиллаж хамаг мөнгө идэж үргэдүүлсэн байхад ядарсан иргэдээрээ түүнийг төлүүлнэ гэж яаж бодохоороо, яаж сэтгэхээрээ үүнийг зөвшөөрөөд байдаг байнаа. Ямбыг нь эдэлж биднээр тэжээлгэж УИХ гишүүн гэж баахан зугааллаа. Ямбыг нь нэг хүүхэн эдэлдэг, ялыг нь иргэд эдэлдэг байж яасан ч боломгүй байна.
tusa [66.181.168.81] 2019-12-09 07:39:45
Энхболд гуай. Мөрөөдлийн юм ярихаа боль. Нэгэнт 2020 оны төсвийн хууль батлаад, аймаг, нийслэл, сумын ИТХурлаар баталгаажуулчихсан болохоор хоригийг хүлээн авах боломжгүй. Өөрөө УИХуралд дэвшинэ гээд том том юм их ярих юм. Ард түмэн өөрийг чинь дэмжихээ байсан ш дээ. 2016 онд намаа ялагдуулчихаад одоо ямар нүүрээрээ дэвших гээд байгаа юм бол доо.
Зочин [202.21.108.99] 2019-12-09 07:22:14
enhbold unen helj baina bidni munguur bidend zeel olgono tegeed bas tatvar nemne. novshnuud
Зочин [103.229.176.130] 2019-12-09 06:53:59
нэг банк нь төсвийн мөнгийг луйвардчихаар НД-ыг 2хувь нэмээд ард түмнээрээ төлүүлэх гэж байгаа юм уу, тэгээд ????
хар масс [150.129.140.88] 2019-12-09 07:18:31
тийм л болж таарлаа.
Эрдэнэ [66.181.161.118] 2019-12-09 06:37:11
Мэдээж өрөө авах нь чухал. НДШ нэмэх асуудал зөвхөн ирэх жилд л мөнгө олох гээд байгаа асуудал биш байхаа. Тэр санг хуримтлалтай болгох удаан хугацааны зорилт гэж ойлгож байна. Иймээс буруу тайлбарлахаа болих хэрэгтэй. Гол нь хуримтлал үүсгэж, жил бүр улсын төсөвт очих дарамтыг л бууруулах, улмаар бие даан ажиллах нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байгаа баймаар юм. Дарга нар зөвхөн өөртөө ашигтай яриад байвал энэ тэтгэврийн сан чинь дампуурлаа.
Зочин [150.129.140.21] 2019-12-09 12:05:13
Ундармаагаас эхлээд мөнгөө авчих тэгээд дараа нь 22 оноос тэр сангаа бүрдүүлэх шимтгэлээ нэмж болно шүүдээ.санг мөнгөтэй болгохыг эсэргүүцэж бгаа бишээ.эрх ашгийн дэс дараа дээр л яриад бна.
Зочин [202.126.89.246] 2019-12-09 10:36:09
Ter ch tiim baih l daa. Gehdee ter sangiin hurimtlaliig hoosolson ersene terguutnees butsaaj avaach.
Зочин [103.26.195.180] 2019-12-09 06:23:59
УНДАРМААГАА шийд !!!!! Ер нь хулгайчдаасаа бух хууль бус хоронгийг нь хураагаад ард тумэндээ ил тодоор тайлагначих юм бол ард тумэн татварыг хэчнээнээрч нэмсэн ТоЛНО , ХУРЭЛСУХ , Занданшатар хоерыг ч 100% сонгоно , МАН- г ч бас баярласандаа уучилж мэдэх хонгорхон сэтгэтнууд ш дээ , нэг " за- гуй" бол ХАТУУ ....
Зочин [150.129.140.88] 2019-12-09 07:20:00
хулгайчуудаа л татчих ман гаруудаа
ulsiin mungu [108.56.76.55] 2019-12-09 06:07:24
UNdarmaagaas chuham yaagaad ter munguu avch chaahgui ingeed duleed baigaagiin uchriig tailbarlaad heleed uguh hun alga uu? Ene talaar hen ch yum yarihgui bolohoor olon tumen chini oilgohgui bn shuu dee
Зочин [64.119.19.236] 2019-12-09 06:04:05
НД, ЭМД гийлээд тэр авгайн идсэн иөнгө шүүдээ хүмүүсээ. Их хурлын гишүүн ха ха ичиг ичиг Ундармаа нэр хугархаар яс хугар гэдэгсэн
Зочин [66.181.177.137] 2019-12-09 06:03:49
З.ЭНХБОЛД ТАНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛНААНД ЯВМААР БАЙНА.
иргэн [192.82.76.241] 2019-12-09 07:55:24
Та жижиг болохоор хэдэн ч цүнх баригч хэрэгтэй болох байх даа. За би булчингаа хөгжүүлж байх уу?
Энхболд [103.57.93.125] 2019-12-09 06:32:17
Цүнх бариад яваарай,
Zochin [202.126.89.205] 2019-12-09 06:01:10
Undarmaa yagaad horigdohgui bna ve, buren erh u, buren erh n duusahaar buren horigdono.
Zochin [43.242.243.176] 2019-12-09 05:59:13
Albadangaar garguulj avah heregtei sh de uy uhsenee yariad bgaan garguulchuul ch geh shig uy gesen ugii garguulah erh medel chin bgaa bizde
зочин [122.201.19.99] 2019-12-09 05:49:50
Ундармаа -Эрдэнэ хоёроор мөнгөө төлүүлэээ эс тэгвээс цаазал
Зочин [103.26.193.170] 2019-12-09 05:46:12
Мөнгөө банкнаас олж ав
Зочин [103.14.36.18] 2019-12-09 05:24:02
УИХ-н гишүүн Ундармаагийн идсэн мөнгийг би цалингаасаа 2%-г суутгуулж, идэж уусанг нь төлдөг ямар гээч тогтолцоо юэ? Тэр Ундармааг нь барьж хорих хэрэгтэй.
Зочин [202.21.127.118] 2019-12-09 05:05:55
Tiinshdee
Зочин [103.111.68.3] 2019-12-09 05:05:15
ТТАХАЛТАЙ БАХ МЭЛХИЙГЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН 2020-Д ЮУ Ч ХҮРТЭХГҮЙ. МӨНГӨНИЙ ГАРЗ.
Зочин [64.119.18.187] 2019-12-09 04:59:39
Ундармаа гэдэг согтуу авгайг яагаад байлгаад бгаа юм болор. Зурагтаар харахаар дотор муухай оргих юм.
Зочин [202.9.40.62] 2019-12-09 04:57:29
Өөрсдийнхөө хариуцлагагүй ажил хийх чадваргүй байдал ,хулгайч зангаасаа болж үрэгдүүлсэн мөнгө хөрөнгийг ард түмнээрээ төлүүлдэгээ болих хэрэгтэй биз дээ.
Иргэн [59.153.84.163] 2019-12-09 04:40:23
Ундармаагийн банкнаас хамгийн түрүүнд Нийгмийн даатгалын болон эрүүд мэндийн даатгалын мөнгийг гаргуул, бас өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-с татгалзаад хуулийн байгууллагад шалгуул!
уянга [64.119.19.47] 2019-12-09 04:36:01
тэр монго идсэн авгай чинь юу ч болоогуй юм шиг их хурал дээр тэнэг юм хэлээд, ичих нуур гэж тэр суудлаа олохгуй согтдог амьтанд алгаа!!!
Зочин [202.21.108.148] 2019-12-09 04:34:46
Ундармааг эргүүлэн тат
зочин [202.126.88.206] 2019-12-09 04:27:22
Төр өөрийнхөө мөнгийг зөвхөн төрийнхөө банкаар дамжуулж хүү багатай олго, төрийн алба хаагчдын цалинг ч төрийн банкаар дамжуулж өг, Төрөөс гаргаж байгаа ипотекын зээлийг ч төрийнхөө банкаар дамжуулж хүү багатай олгох хэрэгтэй байна.
Зочин [64.119.18.102] 2019-12-09 11:14:38
Дэмжиж байна.
зочин [202.126.88.206] 2019-12-09 04:32:50
Яг зөв тэгж байж энэ мөнгө хүүлэгч банкуудын хүү буурна. Тэгээд зах зээлийнхээ зарчмаар банкны систем хөгжиж эрүүлжнэ. Ялангуя ипотекын зээлийг төрийн банкаар дамжуулж хүү багатай олгох хэрэгтэй одоо энэ хувийн банкууд хөл дээрээ зогссон тэр байтугай иргэдийг шулж дсөхрүүллээ. одоо төр мөнгөө татах цаг болсон.
Zochin [202.126.89.164] 2019-12-09 04:16:58
Ter balai undarmaa avgaigaa barij shorond hiij ulsin hohirlig tuluuleechee hudlaa demii chalchaad bh yum zugeer muu novshnuud!
Зочин [64.119.19.47] 2019-12-09 04:32:47
Чинзориг сайд 105 тэрбум авна гээд , мэдээллийн хэрэгслээр 240 тэрбум гээд байх юм,аль тол vнэн болж байна,дарга нараа?