Түүхт 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Aдмин / Нийслэл

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОХУ-ын Улсын нөөцийн агентлагийн Хадгалалтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 80 жилийн ойг тохиолдуулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд цахим хурлыг хийлээ.

Энэ үеэр түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, хоёр орны нөөцийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Монгол Улсын нөөцийн байгууллага нь ОХУ-ын Улсын нөөцийн агентлаг (Росрезерв)-тай 2002 онд “Хамтын ажиллагааны протокол”-ыг байгуулж, харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа явуулах, улсын нөөцийн бараа, материалын хадгалалтын чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний баялаг туршлагаас суралцах, туршлага солилцох, чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлээр харилцан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2012 оноос хойш Торжокийн Политехникийн коллежид жил бүр 10 алба хаагчийг сургалтад хамруулдаг юм.

Бригадын генерал Г.Ариунбуян “Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, улсын нөөцийн бараа, материалыг хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургах чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Хаа [203.91.115.56] 2019-12-13 06:16:52

АРИУНБУЯН ГЭЖ АРМИАС ХАЛАГДАЖ ГУДАМЖИНД ЯВСАН НӨХӨР ХҮРЭЛСҮХИЙН БУЯНААР ГЁНЁРАЛ БОЛЧИХСОН ХУСАЖ ЯВНА ОНЦГОЙ АЛБАНЫ ТАЛААР ЯМАРЧ МЭДЛЭГ ДАДЛАГАГҮЙ БАЙЖ ЭНЭ АЛБЫГ УДИРДАН ГЭЖ ТОГЛООД ДУУСЛАА. БАДРАЛТАЙГАА НИЙЛЖ МӨНГӨ ХУСААД ОДОО ШҮҮХЭД ШИЛЖСЭН ЯЛЛАГДАГЧ БОЛСОН ОДОО УДАХГҮЙ ШОРОНДОО ОЧИЖ ЖОНХУУГАА ИДДЭЭ АВИЛГАЧАА. ЯЛАА ЭДЛЭХГҮЙ БОЛ ШУНАЛ ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ХОЙЧ ҮЁД ТАНЬ ГАЙ БОЛНО ШҮҮ. БУРХНЫ ГЭСГЭЭЛЭЭ ХЭДЭН ҮЁЭРЭЭ ЭДЛЭХ БАЙХАА ЧИ.

Зочин [103.111.68.3] 2019-12-13 15:50:03

Чи харин гудамжинд байгаа болоод ингэж коммент бичих завтай байх шиг Ариунбуян даргын удирдлага доор ажиллаж байлаа мэдлэг туршлагатай шудрага хүн чи дугай шүтээд комментоор уйлаад атаархаад суу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.